Enter Slide 1 Title Here

Go to Template. Click on Edit HTML. Replace these texts with your own description. This template was designed by NewBloggerThemes.com ...

Enter Slide 2 Title Here

Go to Template. Click on Edit HTML. Replace these texts with your own description. This template was designed by NewBloggerThemes.com ...

Enter Slide 3 Title Here

Go to Template. Click on Edit HTML. Replace these texts with your own description. This template was designed by NewBloggerThemes.com ...

Enter Slide 4 Title Here

Go to Template. Click on Edit HTML. Replace these texts with your own description. This template was designed by NewBloggerThemes.com ...

2010/11/17

Бидний тухай

Posted by XyPaHDaa On 11/17/2010


Одоо явуулж буй үйл ажилгаа минь чамруу тэмүүлнэ

Дусал сэтгэл 90 хоногийн аян

Уншигч олон монгол түмэн минь амархан сайн байна уу? Та бүхэнтэйгээ зүрх сэтгэлийн гүнд бяцхан од болон гялалзах нэгэн мөрөөдлөө хуваалцахыг хүслээ. Үнэндээ энэ хүсэл дан ганц минийх биш нийт монгол зон олны минь хүсэл тул энэхүү мөрөөдлөө нэг нэгнийхээ халуун гараас атган хамтдаа биелүүлэхийг хүссэн юм. Би мөрөөдөл бүхэн биелдэг гэдэгт итгэдэг. Үүний төлөөс хөдөлмөр гэдгийг ч мэднэ. Уг хүсэл биелэх болно гэдгийг монгол олны зүрх яг одоо бүүр хүчтэй мэдэрч байна. Энэ хүсэл хэдийгээр энгийн ч үнэхээр чухал бөгөөд заавал биелэх ёстой хүн бүрийн хүсэл юм. Хэдэн жилийн өмнөөс энэ гарцыг олж харсан боловч хэрхэн яаж та бүхэндээ хүргэхээ мэдэхгүй удлаа. Яг одоо энэ захиаг зүгээр л бичэж байгаа ч яагаад ч юм аль хэдийнэ биелэсэн мэт зүрх догдлоод нүүрэнд инээмсэглэл өөрийн эрхгүй тодроод байх юм. Миний энгэтлээ чухалчлаад байгаа тэр зүйл юу юм бол хэмээн та бодож байгаа болов уу? Тэр бол хоггүй цэвэрхэн монгол орон юм. Энэ асуудлын талаар толгой эргэтэл ярилцаж багагүй хөдөлмөрлөсөн ч тийм сайн үр дүнд хүрж чадахгүй л байна. Харин энэ удаагийн санал бол энгийн бас бодит үр дүн гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид орон даяар Дусал сэтгэл гэсэн 90 хонгийн аян зохион байгуулах гэсэн юм. Энэ аянд таны өөрийгөө болон монголоо гэсэн дуслын чинээ сэтгэл хэрэгтэй. Бид автобусны буудал дээр 5аас 10мин автобус хүлээн хэрэггүй шахуу зогсдог шүү дээ? Тэр хугацааг ашиглан бид гартаа нэг удаагийн уут углаад газарт байгаа хогийг зориулалтын саванд авч хийж болно. Бас та үргэлж нойтон сальпитиктай явдаг бол гараараа авч хийгээд дараа нь цэвэрлэж болно. Ингээд бодоод байвал бид хүсэх л юм бол гараа дараа цэвэрлэх арга зөндөө байгаа зүгээр л сэтгэл хэрэгтэй. Та нэр төрийн талаар ямар бодолтой явдаг вэ? Мэдээж нэр хугарахаар яс хугар хэмээн монголчууд ярьдаг тул та аль болох муу хэлүүлэхийг хүсдэггүй бас нэр хүндээ өндөрт байлгах дуртай болов уу? Гэтэл зүгээр л нэг дайраад өнгөрөх зуулчин хогтойг нь гайхаж арчаагүй хэмээн дүгнээд гардаг. Мөн бид өөрсдөө монгол хүн атлаа монгол заваан хогтой хэзээ хөгжнө гэх мэтийн зүйл ярилцаж байгааг сонсоод зүрх минв зөндөө өвддөг. Учир нь чи хийхгүй хөдөлмөрлөхгүй бол яаж хөгжих билээ. Төр засаг ямар илбэ шидтэй биш тэд үнэндээ бас л энгийн л иргэд шүү дээ? Бид өөрсдөө хиих ёстой хөдөлмөрлөх хэрэгтэй. Үнэндээ бид өөрсдөө төрийн хүч гол цөм үүнийгээ мэдэрэх хэрэгтэй. Би энд дан ганц хүний амьдрал дан ганц хүний хүсэл эрмэлзэлийн тухай бус нийт монгол орны тухай ярьж байна. Тиймээс та монгол хүнийхээ эрхэм сэтгэлээр энэ аянд оролцоосой гэж хүсэж байна. Уг нь хот тохижилтийн улбар шар хувцастай ажилчид үүрийн 5 цагаас авхуулаад ажилсаар л байдаг ч хогтой байсаар л байдаг тэд нар дутуу цэвэрлээгүй чадлаараа хийдэг хөдөлмөрийг нь үнэлэдэггүй. Мөн энийг үнэлүүлэхийн тулд энэ аянг зохион байгуулахыг хүссэн юм. Дусал сэтгэл гэх энэ аян заавал хэрэгжих ёстой шалтгаанууд :

1. хүний хөдөлмөрийг үнэлэдэг болох

2. хүсэл зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөх чухал гэдгийг мэдрэх

3. хамтын хүчээр амжилтыг түргэн хугацаанд бий болгох

эцэст нь хоггүй цэвэрхэн монгол ногоон хотын эхлэл байх болно.

2010/11/16

Мөрөөдөе

Posted by XyPaHDaa On 11/16/2010

Хэдийгээр би чинийх чи минийх биш ч гэсэн би мөрөөдөе
Хүсэл минь чамруу тэмүүлэх мөч бүрээр би мөрөөдөе
Хайрын цэцгийн үрээ суулгаж амжаагүй байгаа ч би мөрөөдөе
Ханхүү чи минь зөвхөн минийх л байгаасай гэж би мөрөөдөе
Намрын навчис унах тоогоор би мөрөөдөе
Намайг чи минь хайрлааай гэж би мөрөөдөе
Нууцхан сэтгэлдээ чамайг л мөрөөдөе
Нуураа орхисон шувууд эргээд иртэл мөрөөдөе
Чамд дурласан сэтгэлээ аргадан байж би мөрөөдөе
Чамайг хайрлах зүрхээ зөвтгөн байж би мөрөөдөе
Чамайг хүлээх итгэлээ хүнээс нуун байж мөрөөдөе
Чимээгүй гансрах сэтгэлээ тайтгаруулан байж би мөрөөдөе
Мөрөөдсөн мөрөөдөл минь биелээсэй гэж би мөрөөдөе
Мөнхөд хайрлах чамайгаа нандигнан байж хайрлая
Мохошгүй энэ сэтгэлээ бадамлаасай гэж мөрөөдөе
Хайрыг минь ойлгоод хүрээд ирээсэй гэж мөрөөдөе
Юутай ч зүйрлэшгүй энэ хайраа
Юугаар ч орлуулашгүй чамайгаа
Хажууд минь үүрд байгаасай гэж мөрөөдөе
Би чамд хайртай
( 2006 он зохиолч: Болорын Сүрэн)
Өглөө дэндүү гоё байсаан сэтгэл минь хөнгөн салхи адил дураараа өөдөөс тусах нарны элч дэндүү хурц байсаан тиймээс чамайг сайн хараагүй
Гарт минь байсан бүхэн алгаа нээгээд хартал алдарчихсан Нээх ёсгүй байсан тавилан байжээ гэж би харамссан ч энэ тавилан байсан болохоор дагасан
Газраар дүүрэн цас гэхдээ сэтгэл ердөө ч сэргээгүй ганцхан чамайг л хүлээж байсан гэтэл чи ирээгүй
Хайр дүүрэн байсан миний сэтгэл харин одоо хүйтнийг мэдэрч байна
Жаргал дүүрэн байсаан бидний, хайр дусал дуслаар нулимс чиний төлөө унасан гэхдээ
Газарт унасан нулимс хормын төдийд хөлдөж байсан
Гал халуун хайрын минь цорын ганц чи нь байсан, дундуур заяатай хайр минь бас л чи байсаан
Буцааж болдог бол би бүгдийг буцаахсан гэхдээ болохгүй
Болдог бол өнгөрсөндөө амьдрахсан болохгүй
дуусах ёстой гээд би эвлэрэх ёстой юу?
дуусгамааргүй байна гээд гүйх ёстой юу? гэхдээ
хайраа алдмааргүй байна
гэвч дууссаан гэж хацар зүсэх нулимс хэлнэ дуусцан ш дээ гэж хүйтнээр үлээх салхи сануулна
гэхдээ тэр чинь ердөө л дурсамж гэж бусд хэлэх ч миний хувьд тийм бишээ хайраа
хэлтгий тавилант дурлалын минь дундрашгүй их хайрын минь
хамгийн нандин дурсамж болохоор зүрхнийхээ цохилтыг зогсох тэр үед ч хойд ертөнцрүү авч одох дурсамж чи байх болно хайрт минь
(зохиолч: Болорын Сүрэн)

Аавдаа

Posted by XyPaHDaa On 11/16/2010

2010/07/27

Вэбд шуурга дэгдээх

Posted by XyPaHDaa On 7/27/2010
Их зугаатай шүү та webaddres хэсэгт энэ кодийг хийснээр шуурга дэгдэндэ   
КОД:

2010/07/25

Despicable me trailler

Posted by XyPaHDaa On 7/25/2010