2010/04/09

1 настай ээж !!!

Posted by Хайрын Охин On 4/09/2010
Хятадын Хонан арал дээр байдаг 1 настай хүүхэд гэдсэндээ нөгөө ихэрээ тээж явна



2010/04/07

Тусч амьтад

Posted by Хайрын Охин On 4/07/2010
Таны гэрийн ажилд тусалж
Таны хүүхдийг хамгаална
Бусад жижиг найзуудаа ч мөн хамгаална
Тэд бидэнд яаж амрахыг харуулна, зааж өгнө


Чи унавал босоход чинь тусална

Мөн тэд эх оронч

2010/04/06

Apple iPad худалдаанд гарлаа

Posted by Хайрын Охин On 4/06/2010

Алдарт “Apple” компанийн хамгийн сүүлд гаргасан шинэ бүтээгдэхүүн болох “iPad” нэртэй таблет компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхэллээ. Wi-Fi буюу утасгүй интернэт болон 3-G сүлжээнд ажиллах боломжтой энэхүү iPad таблет компьютер нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгаатай нь АНУ-аас өөр хаана ч байхгүй юм. Нью-Йорк хотноо Манхэттен дүүрэгт байрлах “Apple” компанийн нэрийн барааны дэлгүүр бямба гаригийн өглөө орон нутгийн цагаар 09.00 цагаас хаалгаа нээсэн бөгөөд дэлгүүр онгойхоос өмнө 500 гаруй хүн дугаарлан зогсч байжээ. Тэдгээрийн дотор iPad худалдан авахаар бусад улс орноос АНУ-ыг зорин ирсэн хүмүүс ч байсан гэнэ. “Apple” компанийн зүгээс онлайн хэлбэрээр урьдчилсан захиалга авсан ч дэлгүүрийн гадна хоносон хүмүүс цөөнгүй байсан аж. Компанийн үүсгэн байгуулагч Стийв Возняк хүртэл хэдийгээр онлайнаар урьдчилан захиалсан ч гэсэн баасан гаригийн орой Калифорни дахь “Apple” компанийн нэрийн барааны дэлгүүрийн гадна очиж, дугаарлан хоносон гэнэ. Харин үнийн тухайд iPad нь үзүүлэлтээсээ хамаарч 499-829 ам.доллараар худалдаалагдаж байна. Манхэттен дэх салбар дэлгүүрийн гадна дугаарласан худалдан авагчдын хамгийн түрүүнд зогсч байсан Грег Пакер гэгч бүр гуравдугаар сарын 30-наас эхлэн дугаарласан байна. AFP мэдээлснээр баасан гаригийн үд дунд гэхэд дэлгүүрийн гадна 15 хүн байсан гэнэ.
“Apple” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс “iPad” хэмээн нэрлэсэн шинэ бүтээгдэхүүнээ смартфөүн болон лэптоп хоёрын завсрын, “гуравдагч шинэлэг бүтээгдэхүүн” хэмээн нэрлээд байгаа юм. Томхон хэмжээтэй iPhone мэт харагдах уг таблет төхөөрөмжийг ашиглан кино үзэж, тоглоом тоглож болохоос гадна интернэтэд холбогдох боломжтой ажээ. Түүнчлэн “iPad” нь электрон номны үүргийг гүйцэтгэх бөгөөд хэрэглэгчид “Apple”-аас саяхан нээсэн “iBook Store”-д холбогдож, электрон ном татаж авч болох гэнэ. Мэдээж хэрэг номноос гадна төрөл бүрийн сэтгүүл, сонины электрон хувилбарыг унших боломжтой.

“iPad” нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Компанийн зүгээс баттерейны хүчин чадлыг нэгэн удаагийн бүрэн цэнэглэлтээр 10 цаг цэнэгээ барина хэмээн танилцуулсан байна.

Хамгийн хямд үнэтэй “iPad” нь 16GB флэш меморитой, Wi-Fi холболт ашиглах боломжтой ба 499 ам.долларын үнэтэй юм. Харин хамгийн үнэтэй нь 64GB багтаамжтай, үүрэн телефоны 3G сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой бөгөөд 829 ам.долларын үнээр борлуулагдаж байгаа ажээ.

News.mn

2010/04/02

Gavy NJ

Posted by Anonymous On 4/02/2010

2010/04/01

Elegant - chamaig martsan

Posted by Хайрын Охин On 4/01/2010
New Clip