Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээлэл. Show all posts

2010/04/06

Apple iPad худалдаанд гарлаа

Posted by Хайрын Охин On 4/06/2010

Алдарт “Apple” компанийн хамгийн сүүлд гаргасан шинэ бүтээгдэхүүн болох “iPad” нэртэй таблет компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхэллээ. Wi-Fi буюу утасгүй интернэт болон 3-G сүлжээнд ажиллах боломжтой энэхүү iPad таблет компьютер нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгаатай нь АНУ-аас өөр хаана ч байхгүй юм. Нью-Йорк хотноо Манхэттен дүүрэгт байрлах “Apple” компанийн нэрийн барааны дэлгүүр бямба гаригийн өглөө орон нутгийн цагаар 09.00 цагаас хаалгаа нээсэн бөгөөд дэлгүүр онгойхоос өмнө 500 гаруй хүн дугаарлан зогсч байжээ. Тэдгээрийн дотор iPad худалдан авахаар бусад улс орноос АНУ-ыг зорин ирсэн хүмүүс ч байсан гэнэ. “Apple” компанийн зүгээс онлайн хэлбэрээр урьдчилсан захиалга авсан ч дэлгүүрийн гадна хоносон хүмүүс цөөнгүй байсан аж. Компанийн үүсгэн байгуулагч Стийв Возняк хүртэл хэдийгээр онлайнаар урьдчилан захиалсан ч гэсэн баасан гаригийн орой Калифорни дахь “Apple” компанийн нэрийн барааны дэлгүүрийн гадна очиж, дугаарлан хоносон гэнэ. Харин үнийн тухайд iPad нь үзүүлэлтээсээ хамаарч 499-829 ам.доллараар худалдаалагдаж байна. Манхэттен дэх салбар дэлгүүрийн гадна дугаарласан худалдан авагчдын хамгийн түрүүнд зогсч байсан Грег Пакер гэгч бүр гуравдугаар сарын 30-наас эхлэн дугаарласан байна. AFP мэдээлснээр баасан гаригийн үд дунд гэхэд дэлгүүрийн гадна 15 хүн байсан гэнэ.
“Apple” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс “iPad” хэмээн нэрлэсэн шинэ бүтээгдэхүүнээ смартфөүн болон лэптоп хоёрын завсрын, “гуравдагч шинэлэг бүтээгдэхүүн” хэмээн нэрлээд байгаа юм. Томхон хэмжээтэй iPhone мэт харагдах уг таблет төхөөрөмжийг ашиглан кино үзэж, тоглоом тоглож болохоос гадна интернэтэд холбогдох боломжтой ажээ. Түүнчлэн “iPad” нь электрон номны үүргийг гүйцэтгэх бөгөөд хэрэглэгчид “Apple”-аас саяхан нээсэн “iBook Store”-д холбогдож, электрон ном татаж авч болох гэнэ. Мэдээж хэрэг номноос гадна төрөл бүрийн сэтгүүл, сонины электрон хувилбарыг унших боломжтой.

“iPad” нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Компанийн зүгээс баттерейны хүчин чадлыг нэгэн удаагийн бүрэн цэнэглэлтээр 10 цаг цэнэгээ барина хэмээн танилцуулсан байна.

Хамгийн хямд үнэтэй “iPad” нь 16GB флэш меморитой, Wi-Fi холболт ашиглах боломжтой ба 499 ам.долларын үнэтэй юм. Харин хамгийн үнэтэй нь 64GB багтаамжтай, үүрэн телефоны 3G сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой бөгөөд 829 ам.долларын үнээр борлуулагдаж байгаа ажээ.

News.mn

2010/03/22

Google-ийн гологдсон 10 лого

Posted by Хайрын Охин On 3/22/2010


Google-с баяр ёслолын үеэр гаргах гэж байгаад больсон 10 логог толилуулж байна.

  1. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: 2003 оны хүүхдийн баяр. Татгалзах болсон шалтгаан: Хэтэрхий хүүхдийн шинжтэй болсон гэжээ.
  2. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Тамхи гарсны 150 жилийн ойд. Татгалзах болсон шалтгаан: Хэтэрхий хуулинд нийцэхээргүй шинжтэй гэсэн байна.
  3. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Бүтээгдэхүүн байрлуулсны 50 жилд. Татгалзах болсон шалтгаан: Starbucks хангалттай мөнгө төлөөгүй.
  4. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Гүүглээс гаргасан "Don't be evil" урианы 5 жилд. Татгалзах болсон шалтгаан: Хэтэрхий айдас төрхөөр шинжтэй.
  5. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Mondrian-ийн 130 дахь төрсөн өдрийн ойд /Piet Mondrian (1872-1944). Татгалзах болсон шалтгаан: Дэндүү хийсвэр, хөнгөн шинжтэй.
  6. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Зохиогчийн эрхийн тэмдэг гарсны 90 жилийн ойд. Татгалзах болсон шалтгаан: Энэ тэмдэгийг хэрэглэх нь Гүүгэлтэй зөрчилдсөн.
  7. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Nintendo Entertainment System-ийн 20 жилд. Татгалзах болсон шалтгаан: Галууг хамгаалах нийгэмлэгээс эсэргүүцэл илэрхийлсэн.
  8. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Google /1-ийн ард 100 тэг/ гэх тоо үүссэний 65 жилд. Татгалзах болсон шалтгаан: Хэтэрхий мэргэлжлийн шинжтэй.
  9. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: M.C. Escher-ийн нэр төрийг хүндлэх /ноорог/. Татгалзах болсон шалтгаан: "Ёстой аймшигтай" шинжтэй.
  10. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: JPEG зургийн өргөлтгөл -ийн 20 жилд. Татгалзах болсон шалтгаан: Дэндүү шахалт багатай гэсэн байна.









2010/03/14


Батга үүсэх гол шалтгаан нь арьсны нүхний дотор талын эвэршилт ихэссэнтэй холбоотой. Ялгаруулж буй тос, эвэрлэг давхаргын эсийн бөөгнөрлөөс болж цорго нь бөглөрч хүчилтөрөгчтэй исэлдэн харладаг. Үүнийг хар батга гэнэ. Хэрэв батга үүссэн бол цэвэрлэхээс өөр аргагүй. Гэхдээ өдөр бүр батгаа шахаж цэвэрлэнэ гэсэн үг биш.

Цэвэрлээгүй нүүрэнд угаагаагүй гараараа батгаа шахвал бохир орж үрэвсэнэ. Харин долоо хоногт нэг удаа зөв цэвэрлэж чадвал үр дүн сайтай. Ингэж цэвэрлэхэд дараах зүйлсийг анхаараарай. Нүхнээс ил харагдаж байгаа батгыг гэрийн нөхцөлд шахаж болох юм. Харин арьсан дор товруу маягаар гарсан батгыг мэргэжлийн гоо сайханчаар цэвэрлүүлэх нь зүйтэй. Батгаа цэвэрлэхийн өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээд, уураар утаж зөөлрүүлэх шаардлагатай.

Эмийн ургамлын хандаар бүлээн жин тавьсан ч болно. Гарын хоёр хуруугаа цэвэр салфеткаар ороогоод батга бүхий хэсгийг хоёр талаас нь шахна. Батга шахсаны дараа цус хуралт болон шалбархай үлдээхгүйн тулд хумсаа авсан байх шаардлагатай. Батга шахахын өмнө тэр хэсгийн арьсыг хоёр тийш нь бага зэрэг татаж доороос нь дээш нь чиглүүлнэ.

Зарим хүн үүнийг мэдэхгүйгээс арьсны гүн руу нь оруулдаг. Батга шахагдаж гарахгүй бол оролдож хэрэггүй, үрэвсэлд хүргэх аюултай. Батга шахсаны дараа тэр хэсгийг спирт агуулсан уусмалаар цэвэрлэж, гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалаар арчиж болно. Дараа нь тайвшруулах, нүх агшаах, үрэвслийн эсрэг бүрхэвчийг заавал түрхэх хэрэгтэй.

Тослог арьсанд батга байн, байн гарвал арьс гоо заслын эмчид хандаж зөвлөгөө ав. Сайн дураараа өөрийгөө эмчилж байгаа үед эмийн бодисоос батга ихсэх тохиолдол ч байдаг. Жишээ нь, тайвшруулах үйлчилгээтэй эмийн бодис болох бром, иод агуулсан бэлдмэлүүд, В амин дэм, гэрийн нөхцөлд бидний хэрэглэдэг өсгөгчийн бүрхэвч нь амин дэмийг ихээр агуулсан байдгаас батга улам ихэсч болох талтай. Мөн удамшлын, мэргэжлийн, нарны гэх мэт олон шалтгаан байдаг.

2010/03/13

Үнсэлт

Posted by Erka On 3/13/2010


Эмэгтэй хүний хөхрүү өдөрт 10 минут ширтэх нь эрэгтэйчүүдэд урт наслах бас нэгэн эм болдог байна. Германы судлаачид үүнийг судлаж үзсэн ба Английн эрүүл мэндийн дэвтэрт шинээр “Өдөрт 10 мин хөхрүү ширтэх нь эрэгтэйчүүдийн насыг 5-аар нэмнэ” гэсэн заалт бичигджээ. 

2010/02/26

Kim so-eun тухай

Posted by Хайрын Охин On 2/26/2010
Name: Kim So Eun

Profession: Actress

Birthdate: 1989-Sep-06

Star sign: Virgo

Blood type: O

Birthplace: South korea

Drama

Boys over Flower (KBS2, 2009)

Empress Chun Chu (KBS2, 2009)

Sad Love Song (MBC, 2005)

Sister of the sea (MBC, 2005)

Movies

Someone Behind You (2007)

The Show Must Go on (2007)

Fly Daddy Fly (2006)

Family Matters (2006)

woGs (2004)

Тэрээр Солонгосын цөөхөн хэдэн natural царайтай жүжигчидын тоонд ордог юм байна.Мөн хэзээч мэс засалд орж байгаагүй гэжээ. Хүмүүс намайг хараад Kim So Eun гэдэг талаас нь жүжигчиний хувьд хичээнгүйлэн ажиллаж байгааг минь үнэлээсэй гэж боддог. Намайг хөөрхөн гэхээсээ илүү сайн жүжиглэдэг гэвэл сайхан байна гэжээ.




2010/02/21

Амьдралыг захирагч тоо

Posted by Хайрын Охин On 2/21/2010

Та өөрийгөө болон найз нөхөд, хамт олон, садан төрлөө хэн бэ? гэдгийг мэдэж болох боломжтой болно. Таны амьдралын тоогоор таны хэн бэ? гэдгийг хэлж өгнө гэсэн үг юм. Нэмж хэлэхэд энэ тест биш. Гэхдээ үнэхээр үнэн зүйл гэдэгт итгэж болно.

Таны амьдралын тоо таны төрсөн он сар өдрийн нийлбэрээс гарч ирэх болно. Гарсан тоогоо мөн хооронд нь нэмж 1 оронт тоо болгох хэрэгтэй. Учир нь зурхайд 1-9 хүртлэх л тоонуудыг хэрэглэдэг байна. Жишээлбэл:

1985 оны 4-р сарын 15-нд төрсөн хүн байлаа.Тэгвэл:

1. 1985-04-15 буюу 1+9+8+5+0+4+1+5=33 гарч байна. Үүнийгээ:
2. 33 буюу 3+3=6 болно. Тэгэхээр уг хүний амьдралын тоо 6 гэсэн үг.

Тэгвэл одоо амьдралын тоонууд маань чухам юу гэж заахыг сонирхоцгооё:

1. Төрөлхийн манлайлагч, ямарч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. 1 үгээр хэлбэл маш зарчимч хүн. Бусдын санал бодол, хандлагыг үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг. Үнэнч шударга, өгөөмөр сэтгэлтэй, сэтгэл зүрхээ хянаж сурах шаардлагатай хүмүүс байдаг.


2. Эв эе, найрсаг харилцааг эрхэмлэгч боловч, зааж зааварлах тушаахыг тэвчдэггүй. Залхуу, уран сэтгэмж нь сайн хөгжсөн, урлагийн мэдрэмж өндөртэй. Гэвч засаршгүй мөрөөдөгч, ажил нь бүтэлгүйтвэл бусдад муухай зан гаргадаг.


3. Их нийтэч, санаанд оромгүй юм сэтгэдэг. Бусадтай хялбархан танилцдаг. Гэвч төрөлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид тээг болдог. Дэндүү итгэмтгий, гэнэн, хардамтгай зантай, үүнээсээ болж алдах нь их байдаг. Бусдад хууртаж, мэхлэгдэх нь элбэг боловч өөдрөг үзэлтэй.


4.Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсч явдгаа сайн мэддэг. Идэвхи өндөр, шийдмэг зантай, сэтгэлд нь ямар 1 зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Нарийн дэглэм барьдаг, арга барилдаа үнэнч байж чаддаг. Санаснаараа зүтгэдэг чанар нь амжилтын түлхүүр болдог. Сэтгэлийн зовнил, ганцаардлаа өөрөө давахыг илүүд үздэг.


5.Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ "Дон Жуан"-ууд байдаг. Гэхдээ заримдаа алмай юм шиг болж, өвчнөө тоочин гоморхдог. Нэгэн хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй.


6.Түүнийг алт шиг хүн гэж хэлж болно. Дур булаам төрхтэй, юмны сайн, мууг сайтар ялгадаг. Өөрийгөө золиослох чадвартай, энэ чанар нь гялалзсан амжилтанд хүрэхэд нь тус дэм болдог. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зантай, хууран мэхлэхийг тэвчдэггүй. Хууртвал хэзээ ч уучилдаггүй талтай.


7.Дур булаам төрхтэй боловч бодлогоширонгуй, ухаалаг хүмүүс байдаг. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид болдог. Сливаа дүн шинжилгээ хийж, судлах нь түүний хийх дуртай ажлын 1. Хааяа хувиа хичээх нь бий. Бусдын амжилтанд атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг, өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авьяас билгээрээ бусдыг бишрүүлдэг.


8.Эрч хүчтэй, хүчирхэг, хатуу чанд хүмүүс. Тэд амжилтанд хүрэхийн тулд өөрийнхөө хүсэл зорилгыг хянадаг байх шаардлагатай. Өөдрөг үзэлтэй боловч оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.


9.Бие даасан, эрэлхэг зоригтой, шийдэмгий хүмүүс. Ямар 1 ажил эрхэлбэл залхмаар яншиж үглэдэг. Ажилдаа амжилт гаргадаг, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дэг журам сайн сахидаг хүмүүс байдаг. Гэхдээ тийм ч эелдэг, ёсорхуу хүмүүс биш.

2010/02/17



Хүний зан араншинг нүүр царайгаар нь тодорхойлох урлаг. Хятадад 2500 жилийн өмнө үүссэн бөгөөд хүн судлалын хамгийн эртний шинжлэх ухаан билээ. Залуу хүний нүүрний шинж өөрчлөгдөж байдаг бол 41 нас хүрээд л төгс бүрддэгийг уншигч та анхаарах буй за.

НҮД
Хүн хамгийн түрүүнд шинэ танилынхаа нүдийг хардаг. “Нүд бол сэтгэлийн толь” гэж ярьдаг нь үнэн ажгуу.
Том алаг нүд нинжин сэтгэлтэй, зохион байгуулах, манлайлах ховор авъяастай хүнд заяагддаг.

Хэрэв том нүдний зовхинд үрчлээс суусан бол энэ нь захирах дуртай хүний шинж гэнэ.

“Дугуй” (телескопын) нүд мөрөөдөмтгий, залхуу, худалч занг илэрхийлдэг бол буурьтай, зожиг, зөрүүд, бардам хүн жартгай нүдтэй байдаг байна.

Жижигхэн хар нүдтэй хүн голдуу ухаалаг, уран үгтэй байдаг.

Харин тогтворгүй “гүйдэг” нүдтэй хүнээс болгоомжлох хэрэгтэй. Энэ нь залхай этгээдийн таних тэмдэг.

Онигор, хөнхөр нүд нь овсгоотой, гэхдээ дотуур тамиртай, атаа жөтөөтэй, хар хэл амтай хүний шинж. Ер нь хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс хөнхөр хол нүдтэй болдог учир тэд амьдралын хар ухаантай бас зальтай, шунахай, бусдад итгэдэггүй.

Хялар нүдтэй эрчүүд шийдэмгий харин эмэгтэйчүүд ухаанаар гавьдаггүй.

Хүний нүдний цагаан шарласан, улайсан эсвэл хөхөрсөн байвал тэрээр ямарваа нэгэн өвчин эмгэгтэй эсвэл сэтгэл санаа нь хэвийн бус байдалд байна гэсэн үг.

Нүдний хар, нүдний цагааныг хоёр хэсэгт хуваасан бол өрөвчхөн, нинжин сэтгэлтэй хүний тэмдэг.

Харин нүдний цагаан нь нүдний харыг тойроод хоорондоо нийлж байвал ширүүн авиртай, хувиа хичээсэн хүний шинж.

Хар, хүрэн, ногоон нүд нь амьдрах чадвар сайтайгийн баталгаа.

Цэнхэр нүдтэнд дээрх чанар дутагддаг гэхдээ тэдд сайхан санаатай, эмзэг сэтгэлтэй, үгэнд оромтгой байдаг.

Ичимтгий хэт даруухан хүнийг цайвар хүрэн, тайван тогтуун хүнийг сүүн хөх, ажлаас халширдгүй хүнийг хүрэн, тусч нөхөрсөг хүнийг саарал нүдээр нь мадаггүй таниж болдог.

Хүний дээд зовхи доодхоосоо том хавдсан юм шиг байвал тэр бусдын төлөө санаа тавьдаггүй бэртэгчин, харин доод зовхи нь том бол биеэ боддоггүй хүн.

Эрэгтэй хүний зүүн нүд нь баруунаасаа том бол түүнд эмэгтэй хүний шинж чанар давамгайлсан байдаг. Ийм нүдтэй хүн хэрүүлч, чалчаа, яншаа, үглээ хов жив зөөдөг бол та гайхах хэрэггүй.

Эршүүд эмэгтэйн баруун нүд нь том байдаг.

Заавал vз, бусдад ч vзvvл!!!

Posted by Хайрын Охин On 2/17/2010

Энэхүү гунигтай боловч сургамжтай түүхийг та өөрийн үр хүүхдүүд, ач зээ нартаа сэрэмжлүүлэх үүднээс үзүүлээрэй.

Жаклин Сабуридо хэмээх нэгэн залуу эмэгтэй Офрагийн теле нэвтрүүлэгт оролцсон бөгөөд түүний ямар их хайр татам бас өрөвдмөөр байсныг олон нийтээр ярилцжээ. Энд тэр бүсгүйд тохиолдсон болон насан туршдаа тээх гашуун зовлонгийн талаар өгүүлнэ. Уг түүхийг найз нөхөд, ойр дотныхонтойгоо, ялангуяа согтуугаар машин жолооддог залуу үеийнхэнд хэлж, захихыг хүсч байна. Жаклин Сабуридо бүсгүй 1999 оны 9 сарын 19 –нд

Залуу бүсгүй аавын хамт, 1998
Хүүхэд насны төрсөн өдрийн баяр дээрээ
Пари дээр найз нартайгаа цуг

Энэ бол Жаклины сууж явсан машин. Энэ машиныг найз нартай хэдэн хундага хатуу юм тогтоож согтсон 17 настай эрэгтэй оюутан гэр лүүгээ харих замдаа хүчтэй мөргөж, охиныг осолд оруулжээ. Энэ бол 1999 оны 12-р сар байлаа.

Ослын дараа Жаклинд 40 гаруй удаа мэс засал хийжээ.

Жаклиныг шатаж байгаа машинаас татаж гаргасан бөгөөд 45 секундын дотор
түүний бие маш хүндээр түлэгджээ.


Аавын хамт, 2000 онд

Эмчилгээ хийлгэж байгаа нь

Ослоос хойш 3 сарын дараа

Зүүн дээд зовхигүй түүний харааг хамгаалахын тулд байнгын нүдний
дусаалга хэрэглэж байв.


Одоо 20 нас хүрсэн энэ залуу 3 жилийн өмнө согтуугаар давхисныхаа төлөө өөрийгөө уучилж чадахгүй байна. Тэрбээр Жаклин Сабуридогийн амьдралыг хэрхэн сүйтгэснээ ухаарчээ.




Машинд мөргүүлсэн болгон амиа алддаг бишээ. Дээрх гэрэл зургийг ослоос хойш 4 жилийн дараа авахуулсан бөгөөд бүхий л биеийнх нь 60 хувь нь галд гүнзгий хуйхлагдсан Жаклины эрүүл мэндийн төлөө эмч нар ажилласаар байна.


Согтуугаар жолоо барихын үр дагавар, хор хөнөөлийг таниулан мэдрүүлэхийн тулд энэ мэдээллийг аль болох олон хүнд илгээнэ үү.

2010/02/12

Cар бүрийн 14 өдөр ....

Posted by Хайрын Охин On 2/12/2010

1сарын 14. Тэмдэглэлийн өдөр /Daily day/

Бүтэн жилийн турш хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэрээ хайртай хүндээ бэлэглэдэг өдөр.

2 сарын 14. Валентины өдөр /Valentina day/

Валентина нь III зууны үед хайртай хосуудыг хааны зөвшөөрөлгүйгээр гэрлүүлсэн учраас цаазын тавцанд гарсан нэгэн шашины номлогч байжээ. Түүний нас барсан өдийг ийнхүү Валентин буюу хайрт хосуудын баярын өдөр хэмээн түүний хайрын төлөө өгсөн амьдралд хүндэтгэл үзүүлдэг. Мөн энэ өдрийг эмэгтэй хүн хайртай хүнднн сэтгэлээ илэрхийдлэхийг зөвшөөрсөн өдөр ч гэдэг. Хайраа илэрхийлэх гол бэлэг нь Шоколад.

3 сарын 14. Цагаан өдөр /White day/

Энэ өдөр эрэгтэй нь хайртай бүсгүйдээ чихэр өгч сэтгэлээ илэрхийлдэг өдөр гэнэ. Мөн Валентины өдөр сэтгэлээ илэрхийлсэн бүсгүйнхээ хайрыг хүлээж авах уу? Үгүй юу? Гэдгийг шийдэхэд энэ өдрийн утга учир оршдог аж. Сэтгэлийг нь хүлээж авбал хариуд нь чихэр өгдөг бол үгүй болзүгээр л өнгөрдөг байна.

4 сарын 14. Хар өдөр /Black day/

Валентин болоод Цагаан өдрүүдээр хайртдаа сэтгэлээ илэрхийлж амжаагүй бол энэ өдөр таньд тэрхүү боломжийг олгодог. Бүхийл зүйлээ хар өнгөөр хослуулан намуухан сайхан газар кофе уунгаа сэтгэлээ илчлээрэй залуусаа.

5 сарын 14. Шар өдөр буюу Сарнайн өдөр /Yellow day and Rose day/

Хар өдрийг хүртэлд хайрттайгаа учирч дамжаагүй хүмүүс энэ л өдөр ганц бие амьдралаа орхидог гэнэ. Хаврийн улирал болохоор шар өнгийг билэгдэж түүгээр барахгүй хаврын сүүл сарыг Сарнайн улирал ггэдэгээс энэхүү өдөр маань үүссэн ажээ. Хайртыгаа сарнайн баярт уриарай.

6 сарын 14. Үнсэлтийн өдөр /Kiss day/

Хайртай хосуудын хувьд үнсэлт нь хамгийн сэтгэл булаам, дур хүсэл төрүүлдэг билээ. Энэ уруул салгалгүй үнсэлцээрэй залуусаа хэ хэ хэ. Хамгийн гол нь сэтгэл хөдөлгөм орчныг бүрдүүл

7 сарын 14. Ахмадуудын өдөр /Veterean day/

Болзооныхоо бүх зардлыг аав ээж болон ах эгчтэй даатгаад хайртай бүсгүйгээ бусдад танилцуулдаг. Өөрөөр хэлбэл хоёр гэрээрээ орж гэр бүлийхэнтэй нь танилцах өдөр.

8 сарын 14. Ногоон өдөр /Green day/

Хайрттайгаа хотоос гарч цвэр агаарт байгальд гарах өдөр. Эсвэл хайртаасаа хол байгаа бол түүнийгээ үгүйлэн гансрах ганцаардлаа ногоон дарсаар тайлдаг юм байна.

9 сарын 14. Хөгжим ба Фото өдөр /Music and photo day/

Диско газар зэрэг аль нэг хөгжилтэй цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой газарт найз нөхөдөө цуглуулан Хайртай бүсгүйгээ зарлан тунхагладаг гэнэ. Энэ сайхан мөчийг зургийн хальсан дээр буулгаж, тэмдэглэлийн дэвтэртээ хадгалан байнга өөртөө авч явдаг.

10 сарын 14. Улаан өдөр /Red day/

Тансаг зоогийн газар хайртыгаа урьж, улаан дарс уун гайхалтай сайхан өнгрүүлэх ёстой юм байхаа. Энэ өдрийн үйл явдал олон хосуудын цаашдын зам мөрийг заадаг гэнэ шүү.

11 сарын 14. Улбар шар өдөр /Orange day/

Дурлалт хосууд хамтдаа хайр сэтгэлийн сэдэвтэй кино үзэж алжаалаа тайлдаг өдөр. Сэтгэл хөдөлгөсөн сайхан кино үзсэний дараа мөстэй хүйтэн Жүржийн ундаа уувал бусдаас онцгой байх болноо гэж Хайрын бурхан шивнэж байна.

12 саршын 14. Чанга тэврэх өдөр /Hug day/

Хайртай хосууд бие биенээ чангаас чанга тэврэхийг зөвшөөрсөн өдөр гэнэ. Тэрнээс нааш чанга тэвэрч болохгүй шүү айн. Хайртын тань халуухан тэврэлт хүйтэн өвлийг ч мартуулан, сэтгэлийн тань мансууруулах нь лавтай.......

2010/02/09

Дуучин Болд БНХАУ-ын хvндэт иргэн болж хөшөөгөө Бээжинд босгуулахаар клип бүтээжээ
ansu28.jpgДуучин Болд БНХАУ-ын хvндэт иргэн болж хvрэл хєшєєгєє Бээжинд босгуулахаар клип бvтээжээ“В” продакшиний ерєнхий продюссер дуучин Л.Болд “Камертоны” гэдэг хаяган доороос гараад удаж байгааг бvгд мэднэ. Мэдрэмжтэй, чадалтай,
авъяастай залуу уран бvтээлч маань єєрєє чансаатай бvтээл олныг туурвихын зэрэгцээ араасаа олон залуу дуучныг хєтлєн гаргаж байгаа билээ. Тvvнчлэн энэ ялдамд олон царайлаг охидыг клипэндээ тоглуулан амьдралынх нь замыг засаж єгч байгааг бид мэднэ. Нас залуу, царайлаг охид голдуу тоглосон клипvvдийг харсан хэн ч шууд л Болдынх гэж таньдаг болоод байгаа юм. 
Казахууд Хятадад газраа тvрээслvvлэхийг эсэргvvцлээ
kazzz.jpg   Казахстаны Алма-Ата хотод хэдэн зуун хvн Хятадын санаархлыг эсэргvvцэн жагсчээ. Дэлхийн хамгийн том газар нутагтай орнуудын тоонд ордог тус улс нутгийнхаа зарим хэсгийг Хятадад газар тариалангийн зориулалтаар 
тvрээслvvлж болох юм хэмээн Ерєнхийлєгч Нурсултан Назарбаев нь мэдэгдсэнийг иргэд ийн эсэргvvцжээ.



 
Хулгайлагдсан зургаан охин одоо болтол олдоогүй байна
  hullllga.jpg Хүн худалдаалах гэмт хэрэг олноор гарах болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд 10 гаруй ийм төрлийн гэмт хэрэг гарсан байх юм. Гэтэл хууль хяналтынхан энэ талаар огт ам нээхгүй дуугүй суусаар байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн,
одоо биеэ үнэлж байгаа охидуудад Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг хэд хэдэн газар судалгаа явуулжээ





Тус судалгааны ачаар урд хөршөөс 10 гаруй охиныг эх нутагт нь авчирсан бол Макоад хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн 12 бүсгүй байгааг олж илрүүлсэн байна. Тэднийг Анна гэх үсээ шараар будсан 40 гаруй насны эмэгтэй толгойлж байсныг илрүүлжээ. Судалгааны дагуу худалдаалагдсан гэх 12 охиныг илрүүлж, баривчлах үеэр зургаа нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болжээ. Тэднийг одоо хүртэл олж илрүүлээгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэд амьд үлдсэн үү, үхсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.
 
Мөн Бээжин, Эрээн хотод одоогийн байдлаар 10 гаруй охин хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн байгаа нь тодорхой байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд нэгэн эмэгтэй Дорноговь аймгийн Замын-Үүдэд тэнүүчилдэг хоёр охинг хуурч, урагшаа авч гарах гэж байгаад баригдсан хэрэг гарсан. “Түүнээс хууль хяналтынхан хэргийг шалган байцаалт авахад” Тэр хоёр охин ямар ч бичиг баримт байхгүй байсан. Тэгээд Улсын иргэний бүртгэлийн газраас төрсөний гэрчилгээ гаргуулж авсан.
 
Тэр үед тус газар шууд л гаргаад өгсөн. Тэгээд урагшаа Замын-Үүдэд очиж хилээр нэвтрэх цагаан хуудсыг нь авсан” гэх байцаалтад мэдүүлэг өгсөн байх юм. Үүнээс үзэхэд хэн нэгэн хараа хяналтгүй охид явж байхад овог нэр, төрсөн он сар өдрийг нь асуугаад Улсын иргэний бүртгэлийн газраас бичиг баримтыг нь гаргуулж аваад урд хөрш рүү хил давуулан зарж байгааг хэн ч анхаарахгүй байна гэсэн үг.
 
Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн охидын ихэнх биеэ үнэлэгч болдог
Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн охид, эргээд урд хөршид очиж, биеэ үнэлэх явдал газар аваад байгаа гэнэ. Тэдгээр хүний наймаанд өртсөн иргэдтэй Эрээн, Бээжин гэх хотуудад очиж биеэ үнэлэх болжээ. Юунаас болж тэд ингэх болсон талаар Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүйн, криминалогийн ажилтан Г.Оюунболдоос тодруулахад” Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн охидыг судалж үзээд, байршлыг нь тогтоогоод, цагдаагийн байгууллагатай хамтран эх оронд нь авчирдаг.
 
Гэвч ихэнх нь эргээд биеэ үнэлдэг. Энэ юунаас болж байна вэ гэхээр манай улсад сэтгэл зүйч ховор байна. Үүнээс болж сэтгэл санааны хүнд цохилтод орсон охид өнгөрсөн амьдралаасаа салж чадахгүй, өөр сонголтгүйгээр ордог нь тогтоогдсон. Нөгөөтэйгүүр манай улсад эд эрхтний наймаа гарах нөхцөл өндөр байгаа. Учир нь бид судалгаа явуулж, “Зар мэдээ” сонинд хүний элэг өндөр үнээр худалдаж авна гэсэн зар тавьсан. Зарын дагуу 300 гаруй хүн утасдсан. Тэдэнд та амь насаа алдаж магадгүй гэдгийг хэлсэн боловч 90 гаруй хувь нь зөвшөөрсөн” гэв.
 
Хүн хулгайлагч хуулийн цоорхойг ашигладаг
Манай улсыг хүний наймаачид дансандаа бүртгэж, хүн наймаалах болсон гол зангилаа нь хууль хяналт сул байгаа явдал юм. Хүн худалдаалах гэмт хэргийг эрүүгийн хуулийн 124 дүгээр заалт буюу ерөнхий хуулиар шийтгэдэг. Энэ хууль нь тэдний толгойг илээд өнгөрдөг гэх хэлж болно.
 
“Жижгээ”хочит М.Пүрэвбат юм. Тэрбээр 2006 оны хоёрдугаар сард гудамжинд явж байсан С, Д, Т зэрэг 16 охиныг хулгайлан хүчээр машиндаа суулган айлд аваачаад, зодож, биеийг нь үнэлүүлдэг байсан. Гэтэл түүнийг дээрх хуулиар шийтгээд өнгөрсөн.
Залуу дуучин Маралжингоо уурхайчин болно гэнэ шүү
ansu64.jpgРок попын залуу дуучдаас өвөрмөц өнгө аястай хоолойн чадлаараа сүрхий хол тасарч залуусыг байлдан дагуулж байсан дуучин бол Маралжингоо. Тэрээр В продакшнд харъяалагдах болсноор өөрийн стиль имиждээ 100 хувь өөрчлөлт хийж
чадсан.  Тэгэхдээ хэрхэн хувирч гоолиг сайхан харагдаж болдогийн амьд жишээг харуулсан нууц нь дуучин Дашдондогт хайр зарлаж хайрынхаа хүчээр гоолигжсон гэх бор шувуу ч нисдэг. Ямар ч байсан төрх байдалдаа сүрхий анхаарсан түүний
Би сумогийн дэвжээнээ ганц Хакухогийн өмнөөс бус, Асашёорюүгийн нэг хэсэг болж барилдана
 hakiho.jpg  Их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлах болсноо уржигдар албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сумо бөхийн их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж өөрийн багш Такасаго ояката болон
менежер Акихиро Ичимияа нарын хамт энэ тухайгаа Мэргэжлийн сумо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал эхлэхийн өмнө мэдэгдсэн юм. Энэхүү гэнэтийн мэдэгдлийн дараа буюу уржигдар орой Монголын бусад сумочид их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой уулзжээ. 
 
12 настай охин 80 настай нөхрөөсөө салахыг хүссэнгүй
1.180.jpg Саудын Арабт ийм нэгэн явдал болжээ. Хагас жилийн өмнө эцэг, эх нь төрсөн охиноо өвөө шиг нь хүнтэй гэрлүүлэх саналыг анх гаргаж, инжинд нь 22,000 доллар авсан байна. хуримын ёслол болохын өмнөхөн ээж нь ирээдүйн хүргэн болох 80 настай
өвгөнд охиноо сургууль төгстөл хуримаа түр хойшлуулаач хэмээн хүсчээ. Гэтэл өвгөн саналыг нь хүлээж аваагүйн дээр шүүхэд гомдол гаргаж, шуугиан дэгдээжээ. Тиймээс охин өөрийн хүсэлтээр сургуулиа орхиж, эхнэр хүний үүргээ биелүүлэх болсноо мэдэгдсэн гэнэ. Тэрбээр “Сургуульд сурахаас илүү аав, ээжийнхээ ачийг хариулж, охин болсныхоо үүргийг гүйцэтгэх нь чухал” гэжээ.
    Дашрамд өгүүлэхэд, тус улсын хуульд эмэгтэй хүний гэрлэх насны хязгаарыг тогтоогоогүй аж.
Залуу жvжигчин О.Цэнгэл: Хөвгүүд надад биш киноны маань дүрд л дурладаг
ansu103.jpgХvvхэд багачуудын vзэх дуртай “Цоглог” хєтєлбєрєєр олны танил болох гараагаа эхэлсэн залуу жvжигчин О.Цэнгэлийг “Жижигхэн биеэсээ гарамгvй авъяастай энэ охин ирээдvйтэй сайн жvжигчин болно доо” хэмээн vзэгчид ам сайтай байсан. 
Ингээд тvvнтэй уулзаж vзэл бодлоос нь хуваалцсанаа хvргэж байна.
-МVОНТ-ийн Хvvхдийн нэвтрvvлгийн редакцийн хєтлєгч мєн шинэ залуу жvжигчин гэдгээр чинь чамайг хvмvvс мэддэг. Єєрийгєє дэлгэрэнгvй танилцуулахгvй юу?
-Тийм ээ, “Цоглог” хєтєлбєрийг багагvй хугацаанд хєтєлсєн. Тэндээс их зvйлийг сурсан гэж болно. Намайг Оюунбатын Цэнгэл гэдэг. Одоо МУИС-ийн Утга зохиолын ажилтан, сэтгvvлчийн гуравдугаар дамжааны оюутан.
Асашёорюүг нохой зодооныхон сонирхож эхэллээ...
 nohoiii.jpg  Манай их аваргыг зодгоо тайлсан даруй “Mixed Martial Art” буюу манайхны хялбаршуулан ерөнхийд нь нэрлэдгээр нохой зодооныхон сонирхож, элсүүлэх тухай бодож эхэлжээ.Америкийн алдарт “USA Today” сонин Японы тулааны урлагийн
вебсайтуудаас авсан мэдээндээ үндэслэж дээрх дүгнэлтийг гаргажээ. 
Өмнө нь сумо барилдаж байгаад зодоонд орсон бүх тамирчин төдийлөн сайн амжилт үзүүлж чадаагүй юм. Тухайлбал, Chad “Akebono” Rowan (0-4), Henry “Sentoryu” Miller (6-9), Tadao Yasuda (2-4), Alan Karaev (2-3), Emmanuel Yarborough /энэ сумоч бол манай Бат-Эрдэнэ аваргын хаядаг аварга хар арьст/ (1-2), Teila Tuli (0-1).
Хүний үхлийг урьдчилан харж мэддэг чадвартай муур...
   vhell_meddeg.jpg Эрдэмтэд түүний энэ чадварыг тайлбарлаж чадахгүй байна. Английн нэгэн эмнэлэгт амьдардаг Оскар нэртэй муур гадна байдлаараа бусдаасаа онц ялгараад байх юмгүй. Гэхдээ тэрээр өвчтөнүүдийн үхлийг урьдчилан мэддэг гайхамшигтай чадвартай
амьтан. Алдаа бараг гаргахгүй, зарим үед эмч нараас ч түрүүлээд хүний үхлийг мэддэг гэнэ.