Showing posts with label Сонжоо. Show all posts
Showing posts with label Сонжоо. Show all posts

2010/03/26


1. Хэрвээ чи хажуу тийшээ харж унтдаг бол тун найрсаг зантай төдийгvй аливаа зvйлтэй сөргөлдөөд байхыг боддоггvй. Харин хайр дурлалын хувьд хөвгvvд чамайг ихэд ухаалаг бодлоготой охин гэж vздэг учираас чиний энэ занг сонирходог. Чи хайр дурлалыг олон шалгуураар давуулж байж хvлээж авдаг.
2. Чи доошоо харж унтдаг бол өөрийн байр сууриа их хамгаалдаг чиний төрөлх зан чанар. Ямартай ч чи хvний дор ордоггvй, мөн цочмог гэнэтийн зvйлд дургvй. Ихэнх хөвгvvд чамайг тэргvvлэгч гэж vздэг, чамтай хэзээ ч сөргөлддөггvй. Өөртөө байхгvй чиний зоримог зан чанарыг өвлөж авахын тулд сул дорой хөвгvvд чамд дуртай байдаг.
3. Чи хажуу тийшээ хараад нэг хөлөө нугалан мөн хоёр гараа алгаар нь хавсран хацар доороо дэрлэж унтах дуртай бол чи хэдий уурлаж байсан ч тайван харагдаж чаддаг. Хvмvvс чамайг т тайван хvн гэж vздэг. гарамгай жvжигчин гэж хэлж болно чамайг. Хvнд бараг л итгэхгvй дээ. Хайр дурлалын хувьд чи их хардамтгай байх тул найз хөвгvvнтэй болсон цагт чинь хэн ч чамтай өрсөлдөхгvй. Зарим хөвгvvд хардамхай охидоос их болгоомжилдог тул хардахын өмнө “анхааруулж“ байх хэрэгтэй.
5. Чи эвхрээд хоёр өвдөгөө тэвэрч унтдаг бол чи хэн нэгний анхаарал халамжинд байхыг хvсдэг. Чи ингэж унтаж байгаагаараа ээжинйхээ өвөрт аюулгvй тайван унтаж буй мэт сэтгэгдэл өөртөө төрvvлдэг гэсэн vг. Чамайг халамжилсан хvнд чи vргэлж талархалтай ханддаг. Харин хайр дурлалд бол чи эсрэг байр суурьтай ханддаг. Гэхдээ бvv гутар даа. Чамайг ойлгосон ханхvv гарч ирж чамайг насан турш халамжлах болно.

6. Чи дээш харж унтдаг бол чи бусдыг өөртөө татах увидастай. Хайр дурлалын хувьд ирээдvйд олон хайр дурлалын адал явдалтай учирна.
Чи орныхоо бvх зайг эзлэн дөрвөн мөчөө талын нэг тарааж хаяаад унтдаг бол эрх чөлөөнд дурламтгай, ер нь унтах дургvй хvмvvс. Учир нь намайг унтсан хойно юу ч болоод өнгөрөх юм билээ гэж боддог.
Чи хөдөлгөөтөй, олон сайн найзтай, тэдэнтэй ямар ч сэдвээр харилцан ярилцах чадвартай. Хайр дурлалын хувьд чамруу хөвгvvд тэр бvр өөрсдөө ирдэггvй. Тиймээс чи өөрөө vvн дээр анхаарал хандуулах хэрэгтэй

2010/03/24



Бидний биеийн хөдөлгөөн бидний санаа бодлыг бусад хүмүүст илэрхийлж байдаг. Хичнээн үг хэлээр худал хэлэх боловч биеийн хөдөлгөөн хэзээ ч худал хэлдэггүй. Тэгвэл бид өөрийн мэдэлгүй буруу хөдөлгөөн хийдэг ба өөрийн мэдэлгүй хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж байдаг. Тэгвэл мэдээж биеийн хөдөлгөөнөөрөө эерэг дохиог өгж сурах нь маш чухал чадвар болох юм.

Та дараах 23 хөдөлгөөнийг хийхгүй байж сурсанаар хүмүүст сөрөг мэдээлэл, сөрөг мэдрэмжийг төрүүлэхгүй байж чадах болно.

1. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих нь ичимхий байдлыг илэрхийлэх ба эсэргүүцсэн шинжийг үзүүлдэг байна. Учир нь та юмны араар нуугдаж, бусдаас өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг. Эд зүйлсийг урдаа барихын оронд хажуу талдаа барихыг танд санал болгоё.
2. Цагаа байн байн харах, эсвэл гарын хуруугаа ажиглах. Энэ бол уйтгартай байгааг илтгэх том дохио. Хэн нэгэнтэй ярьж байгаа үед хэзээ ч бүү цагруу харж байгаарай.
3. Хувцсанд тань наалдсан утсыг авах. Та хэзээ ч хүнтэй ярьж байхдаа хувцасандаа наалдсан утсыг авж болохгүй. Тэгэх аваас та тухайн хүний яриаг ер сонирхохгүй байгааг илтгэх ба тантай яриа өрнүүлж буй хүн тантай илэн далангүй яриаг өрнүүлж чадахгүй л болов уу.
4. Хэн нэгэнруу харж байхдаа хацраа илэх. “ Би чамайг сонжиж байна “ л гэсэн үг. Хүн ихэнхдээ шийдвэр гаргах үед хацраа илэх нь элбэг байдаг юм. Хэрвээ та хүнтэй юм ярьж байхдаа хацраа илэх аваас та тэднийг шүүж байна гэж бодох болно.
5. Нүдээ онийлгох. Хэрвээ та хэн нэгэн хүнд дургүй байгаагаа хэлмээр байвал зүгээр л нүдээ онийлго. Заримдаа хүмүүс өөрийн мэдэлгүй, санамсаргүйгээр нүдээ онийлгосноор хүмүүст буруу сэтгэгдэл үлдээх нь байдаг. Тиймээс битгий буруу сэтгэгдэл үлдээ. Битгий нүдээ онийлго.
6. Хэт ойр зогсох. Энэ нь тухайн хүнээ тохьгүй болгоход хүргэнэ. Зөвхөн ойрын хүмүүстэйгээ л хэт ойр зогсож болно.
7. Хүнтэй хамт байх үедээ доош харах. Энэ нь тухайн хүнийг ер сонирхохгүй байна гэсэн дохиог илгээх болно. Заримдаа энэ нь бүр дээрэлхүү занг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр хүнтэй харилцаж байгаа үед тухайн хүнийхээ нүдрүү байнга харж, эгцлэн харж байх хэрэгтэй аж.
8. Харилцан ярианы үед нүүрэндээ хүрэх. Ихэнхдээ нүүрэндээ хүрэх, нэн ялангуяа хамартаа хүрэх нь хууран мэхлэж байгааг илтгэдэг байна. Мөн амаа жимийх нь худал хэлж байгааг харуулдаг аж. Тэгэхээр ярьж байгаа үедээ нүүрэндээ бүү хүр.
9. Худал инээх. Худал инээд, жинхэнэ инээдийг ялгахад маш амархан байдаг. Жинхэнэ инээд бүх нүүрийг хамарч инээдэг. Харин худал инээд зөвхөн ам, уруулыг хамардаг байна. Тэгэхээр инээх гэж бүү оролд.
10. Өөрт тань таалагддаг хүнийхээ эсрэг талруу налах. Энэ нь уйтгартай, сонирхохгүй байгаагийн илрэл юм. Зарим хүмүүс үүнийг “ Тэр надад дургүй юм байна “ гэж ч хүлээж авж магадгүй юм шүү. Хүн ихэнхдээ сайн хүнээ налж, дургүй хүнийхээ эсрэг талруу налдаг шүү дээ.
11. Ярьж байгаа хүнрүүгээ эгц харахгүй байх. Энэ нь тохьгүй, сонирхохгүй байгааг илтгэнэ. Тэгэхээр хэрвээ хүнтэй ярьж байгаа бол бүхэл биеэ, мөн нүүрээ тухайн хүнрүүгээ харуулах хэрэгтэй юм. Тэгэхээр тухайн ярьж байгаа хүнийхээ яриаг үнэхээр сонирхож байгаагаа илэрхийлмээр байвал түүнлүү эгц хар.
12. Гараа зөрүүлэх. Энэ нь өөрийгөө хамгаалж байгааг, цаашлаад хувиа хичээсэн дохиог цацдаг байна. Тэгэхээр байнга гараа 2 талдаа байлгаж, нээлттэй байх хэрэгтэй.
13. Удаан болхи төрх үзүүлэх. Хүмүүст өөрийгөө идэвхтэй, эрч хүчтэй, итгэлтэй харагдахын тулд өөрийн байгаа байдалдаа ихээр анхаарах хэрэгтэй байдаг. Үүний тулд та хөлөө аль болох эвтэйхэн байрлалаар тавьж, мөрөө хойш татаж, толгойгоо дээш өргөж, хүмүүсийн нүдрүү эгцлэн харж, гар барин мэндлэх хэрэгтэй.
14. Толгойгоороо оролдох. Хүн ихэнхдээ эргэлзсэн, тодорхойгүй байх үедээ толгойгоо оролддог. Заримдаа худал хэлж байгаа хүмүүс бас толгойгоо оролддог юм. Тэгэхээр гараа толгойноосоо аль болох хол байлгахыг хичээгээрэй.
15. Цамцныхаа захаар оролдох. Энэ нь “ Би үнэхээр тавгүй” байна гэдгийг илтгэнэ.
16. Нүдээ байн байн анивчих. Сэтгэл тавгүй, түгшүүртэй байдлыг илтгэх том тэмдэг. Зарим хүмүүс цухалдуу байхдаа нүдээ хурдан цавчиж эхэлдэг.
17. Мөрөө бөгтийлгэх. Өөрийгөө хүндэтгэхгүй байгааг илтгэнэ. Өөртөө итгэлтэй хүмүүс мөрөө цэх авч явдаг юм. Тэгэхээр мөрөө цэх байлга. Та итгэлтэй харагдах болно.
18. Гараа доороо солбиж зогсох. Та энэ үйлдэлийг хийснээр ганц ч үг хэлж чадахгүйгээр бусдын хүндэтгэлийг алдах болно. Гараа солбиж зогсох нь тавгүй, айдастай байгааг харуулдаг. Ямар ч тохиолдолд гараа 2 талдаа байлгах хэрэгтэй шүү.
19. Гараараа толгойгоо түших. Би үнэхээр уйдаж байна гэсэн дохиог илгээнэ. Хэрвээ ширээний ард хүнтэй яриа хийж байгаа бол гараа ширээндээр тавиад нээлттэй байлгах хэрэгтэй.
20. Хөлөрсөн гараа хувцасандаа арчих. Аймар айсан, сэтгэл түгшсэн байдлыг харуулах болно. Хэрвээ гар тань хөлрөөд байвал зүгээр л орхичих. Зүгээр л тайвшир.
21. Сандалныхаа ирмэг дээр суух. Энэ нь сэтгэлийн болоод биеийн таагүй байдлыг илтгэнэ. Энэ нь таныг болоод таны эргэн тойронд байгаа хүмүүсийг хүртэл таагүй байдалд оруулдаг юм. Тэгэхээр аль болох биеэ чөлөөтэй байлгаж, хойшоо бага зэрэг налж суу.
22. Хөл, гараа тогших. Энэ нь стресстэй байгааг, тэвчээр алдагдаж байгааг, уйтгартай байгааг илтгэдэг юм. Хэрвээ танд ийм зуршил байгаа бол хурдан засаж авах хэрэгтэй.
23. Гараараа жижиг зүйлсийг оролдох. Энэ нь нилээд айдас, түгшүүртэй байгааг илтгэх болно. Ямар ч тохиолдолд хэн нэгний өмнө сууж байгаа бол гараа тайван сул байлгах хэрэгтэй.

2010/03/18

Бөгж аль хуруунд байх учиртай вэ?

Posted by Хайрын Охин On 3/18/2010
Чи аль хуруундаа бөгж зүүсэн байна тэр нь чамайг илтгэж байх нь гол юм. Ингээд аль хуруунд ямар бөгж зүүх ёстойг сонирхоцгооё




Үнэт шигтгээтэй том бөгжийг өдрийн цагаар зүүдэггүй
Бөгжийг эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүгд зүүдэг. Сэтгэл зүйчдийн үзсэнээр бөгж зүүсэн хуруу ач холбогдолтой байдаг гэнэ. Бөгжөөр хүн эргэн тойрондоо ямар нэгэн мэдээлэл хүргэхийг эрмэлздэг. Тиймээс ямар мэдээлэл хүргэдэг болохыг мэдэж аваарай.

Ядам хуруун дахь бөгж гэр бүлтэйг илтгэнэ
Мэдээж энэ бол "гэр бүлийн байдал"-ыг илтгэсэн хэсэг. Баруун гарын ядам хуруунд (католикуудын хувьд зүүн гар) гэрлэсэн хүмүүс бөгж зүүдэг уламжлал эртний Египетээс улбаатай. Тэд ядам хуруунаас зүрхэнд хүрэх хайрын судал эхэлдэг гэж итгэдэг байв.

Долоовор хуруун дахь бөгж эрх мэдлийг илтгэдэг
Бөгжийг чулуу, чимэглэлээр гоёх нь хүч чадал, бардам зан, засаглалын төлөө тэмүүлж байгааг илэрхийлдэг. Баруун гарын "эрх мэдлийн бөгж" нь хэрсүү занг илтгэдэг бол зүүн гарын долоовор хурууны бөгж агуу, хөөрүү өвчинд дуртай гэдгийг илтгэнэ. Долоовор хурууны бөгжийг Цезарь, Догшин Иван, VIII Генрих зэрэг жанжин, төр баригчид зүүдэг байв.


Дунд хуруун дахь бөгж "Би хөөрхөн" гэсэн утгыг илэрхийлнэ
Хамгийн урт, хамгийн голын энэ хуруу хайртай бэлзгийг тань маш сайн харуулж чадна. Долоовор хуруун зүүхэд түрэмгий мэт харагдаж байсан бөгжийг энэ хуруунд хийхэд илүү зөөлөн, дулаан болдог. Тиймээс ч Мэрилин Монро алмаазны тухай дуулж байхдаа дунд хуруундаа бөгж зүүсэн байх. Дашрамд хэлэхэд энэ хуруунд бөгж зүүх гэж байгаа бол алмаазныхаа хэмжээг ч нарийн сонгох хэрэгтэй. Бөгж том, анзаарагдам байх тусам эзэн нь сэтгэл булаам байдлаа орчин тойрондЭрхий хуруун дахь бөгж эр хүний гарт онцгой үүрэг гүйцэтгэдэг
Энэ хуруугаараа эрчүүд авто зогсоол дээр "Анхаарлаа дохио өгдөг. Сэтгэлзүйчдийн үзсэнээр бөгжийг энэ хуруундаа зүүдэг хүмүүс ямар ч хамаагүй аргаар өөртөө итгүүлэхийг оролддог нэгэн гэнэ. Ялангуяа энэ нь сексийн хувьд хамаатай.

Чигчий хурууны бөгж уран бутээлч авьяастай гэдгээ таниулах хэрэгсэл
"Бүтээлч авьяастай" гэдгээ илтгэхийн тулд чигчий хуруугаа гоёх хэрэгтэй. Чигчий хуруун дахь бөгж нь жүжигчин, уран зураач, загвар зохион бүтээгчдийн байнгын дагуул. Марлен Дитрих л гэхэд энэ хуруундаа бөгж зүүхийг эрхэмлэдэг байв. Гэхдээ урлагийн бус хүмүүс энэ хуруундаа бөгж зүүсэн байвал энэ хүн сонирхолтой бөгөөд нийтийн тогтоосон хүрээнээс халихыг эрмэлзэдэг нэгэн гэнэ.

Хөлийн хуруун дахь бөгж бусдаас ялгарах дуртай хүний гоёл
Сүүлийн үед хөлийн хуруундаа бөгж зүүх нь ихэсчээ. Ялангуяа моод хөөсөн охид, өсвөр насныхан хөлийн хуруундаа бөгж тааруулах их дуртай болсон байна. Энэ бөгж хөлийнхөө аль хуруунд зүүснээс үл хамааран эзнээ бусдаас ялгарах дуртай, өөрийгөө хэт дөвийлгөн үнэлдэг гэдгийг илтгэдэг аж. Сэтгэлзүйчдийн үзсэнээр эдгээр хүмүүс бусдын анхаарлыг таталгүйгээр амьдарч чаддаггүй, бусдаас өөрийгөө ямагт дээр тавьдаг гэнэ. Хэрвээ та өөртөө бөгж тааруулан авах гэж байгаа бол бидний өгөх дараахь зөвлөгөөг заавал уншаарай

2010/03/14

Та ямар өнгөтэйгээ мэдэх vv?

Posted by Хайрын Охин On 3/14/2010

Та єєрийгєє ямар єнгєтэйгєє мэдэх vv? Хараахан мэдэхгvй бол анхаарлаа нааш хандуулаарай. Хvн бvр төрсөн он сар өдрөөсөө шалтгаалаад ямар нэгэн єнгєтэй байдаг аж. Солонгын долоон өнгийг хооронд нь уусган олон өнгө гаргаж авдгийг та лав мэдэх биз. Тиймээс энэ дэлхий дээр тоймгvй олон өнгө байдаг гэсэн vг. Харин та тэдний аль нь бол. Өөрийн өнгөө олоод сонжицгоо. Хамгийн гол нь та өөрийн өнгөө олсноор ямархан зан тєрхтэй хайр дурлалд яаж ханддаг гэдгээс эхлээд олон зvйлийнхээ талаар мэдэх боломжтой.



I/2 - I/11 төрсөн бол Улбар шар

I/12 - I/24 төрсөн бол Шар

I/25 - II/03 төрсөн бол Ягаан

II/04 - II/08 төрсөн бол Цэнхэр

II/09 - II/18 төрсөн бол Ногоон

II/19 - II/28 төрсөн бол Бор

III/01 - III/10 төрсөн бол Оюу ногоон

III/11 - III/20 төрсөн бол Цагаан саарал

III/21-нд төрсөн бол Хар

III/22 - III/31 төрсөн бол Хөх ягаан

IV/01 - IV/10 төрсөн бол Хөх

IV/11 - IV/20 төрсөн бол Мєнгєлєг

IV/21 - IV/30 төрсөн бол Цагаан

V/01 - V/14 төрсөн бол Цэнхэр

V/15 - V/24 төрсөн бол Алтлаг

V/25 - VI/03 төрсөн бол Цагаан шаргал

VI/04 - VI/13 төрсөн бол Саарал

VI/14 - VI/23 төрсөн бол Элгэн хvрэн

VI/24-нд төрсөн бол Саарал

VI/25 - VII/04 төрсөн бол Улаан

VII/05 - VII/14 төрсөн бол Улбар шар

VII/15 - VII/25 төрсөн бол Шар

VII/26 - VIII/04 төрсөн бол Ягаан

VIII/05 - VIII/13 төрсөн бол Цэнхэр

VIII/14 - VIII/23 төрсөн бол Ногоон

VIII/24 - IX/02 төрсөн бол Бор

IX/03 - IX/12 төрсөн бол Оюу ногоон

IX/13 - IX/22 төрсөн бол Цагаан саарал

IX/23-нд төрсөн бол Цайвар ногоон

IX/24 - X/03 төрсөн бол Хєх ягаан

X/04 - X/13 төрсөн бол Хєх

X/14 - X/23 төрсөн бол Мөнгөлөг

X/24 - XI/11 төрсөн бол Цагаан

XI/12 - XI/21 төрсөн бол Алтлаг

XI/22 - XII/01 төрсөн бол Цагаан шаргал

XII/02 - XII/11 төрсөн бол Саарал

XII/12 - XII/21 төрсөн бол Элгэн хvрэн

XII/22-нд төрсөн бол Хар ногоон

XII/23 - I/1 төрсөн бол Улаан


Улаан: Та сэтгэл татам, хайраар дvvрэн хvн юм. Тиймээс ч хайр дурлалын асуудалд орооцолдох дуртай. Ихэнхдээ хөгжилтэй, хөдөлгөөнтэй байх боловч, гунигтай урам хугарах vе ч бий. Бусадтай харилцаа тогтоохдоо сайн. Ичимхий бvрэг зан таныг огтхон ч зовоодоггvй.

Цагаан шаргал: Та бол жинхэнэ өрсөлдөгч. Хэзээ ч ялагдах дургvй, хєнгєн шингэн байдал тань таныг vргэлж хөгжилтэй байлгадаг. Нээлттэй, илэн далангvй байдалд тань хvмvvс татагдаж, итгэл даах хvн гэж боддог. Та хайрын эзнээ сонгохдоо тун няхуур ханддаг. Тиймээс дурлах нь салхины явдал шиг хөнгөн хуумгай биш. Зөв шийдвэр гаргахын тулд удаан тэвчээртэй хvлээх чадвартай гэдгээ маш сайн мэддэг.


Хар ногоон: Та гадаад vзэмжийг чухалд тооцогчдын нэг юм. Материаллаг шинж чанар ихтэй. Ажил амьдралынхаа төлөө төлөвлөгөө, дэс дараалалтай зvтгэдэг занг тань бахдууштай. Арвич хямгач, эргэлзсэн тохиолдолд аз туршихаас татгалздаг. Эрсдэл бол таны хувьд хамгийн том проблем. Удирдан зохион байгуулах чадвар сайтай. Харилцааг эрхэмлэдэг тул шинэ танил таны зовлон биш.


Саарал: Та ямагт бусдын анхаарлын төвд байдгаа мэдэх vv? Амьдралын эрч хvчээр баялаг, нєхєрсєг гээд танд олон сайхан чанар бий. Ургуулан бодох чадвар тань таныг мєрєєдємтгий болгодог. Сэтгэлийн хєдлєлєє нуудаггvй, тохиромжтой газар оновчтой vгийг хэлдэг тань бусдын амьдралыг гэрэлтvvлэх сайхан энерги болдог. Гэхдээ зарим vед зєвхєн єєрийгєє л аргацааж, хувиа хичээх тал бий.


Ногоон: Ямар ч байдалд дасан зохицож, бусадтай амархан танилцдаг. Хамгийн гол нь та их ухаалаг хvн юм. Гэхдээ тансаг зvйлд дуртай. Єєртєє итгэлтэй, эрvvл мэнддээ гойд анхаардаг. Харин шийдэмгий, тэвчээргvй, бусдыг удирдах дуртай байдал тань хамтрагчдын чинь дургvйцлийг тєрvvлдэг бололтой. Гэхдээ Ромео, Жульетта шиг сайхан хайрыг хvлээдэг таныг романтик хvн гэхээс аргагvй.


Алтлаг: Та буруу зөвийг маш сайн дэнсэлж чаддаг. Хөгжилтэй, шударга, нvvрэмгий байдал тань бусдын сэтгэлийг татдаг. Захиргаадах, зандрахыг дарангуйлал гэж vздэгээс харахад нэлээд эмзэг нэгэн юм. Сэтгэл тавгvйтэж, хямрах нь элбэг. Иймээс шинэ танил, шинэ хамт олон, харилцаа гэдэг танд нэлээд төвөгтэй асуудлын нэг.


Ягаан: Цаг vргэлж бvхнийг єєрийн чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хvсдэг. Бусдад туслах бас хамгаалах дуртай. Vлгэрт гардаг хайрыг хvсдэг болохоор хэзээ нэгэн цагт цагаан морьтой ханхvv ирж нойрноос сэрээхийг хvлээдэг.


Шар: Илvv дутуу зvйлгvй эелдэг, vнэнч, ааш сайтай таныг бурхан гэлтэй. Бусдад итгэдэг, харилцаанд тэргvvлэгч байдаг. Хvний дор орох дургvй болохоор таныг шаралхуу гэж хэлэх хvн олон. Бусдын тєлєє шийдвэр гаргах дуртайгаасаа болж асуудалд орооцолдох нь элбэг. Цайлган сэтгэлт “шарууд” романтик хайрыг хvсч, хайдаг.


Элгэн хVрэн: Ухаалаг, хvчтэй, бие даасан, юу хийхээ сайн мэддэг гээд танд сайн чанар олон бий. Нийтэч байх эрмэлзэлтэй хэрнээ бусдын эрх ашгийг vл тоомсорлодог тань хvмvvсийн дургvйг хvргэдэг. Тоглоом сайн даадаг, гvйлгээ ухаан сайтай болохоор амьдралд алзахгvй. Ганцхан залхуу зангаа тэвччихвэл бvх зvйл болох нь тэр.


Улбар шар: Хариуцлагатай бєгєєд нийцтэй байх нь таны гол уриа. Зорьсондоо хvрэхийн тулд шургуу хєдєлмєрлєдєг. Єрсєлдєєнєєс татгалздаггvй. Хэнд ч итгэдэггvй атлаа итгэл даах нэгэнтэй учирсан бол тvvнийг яаж ч ятгаад нэмэргvй.

ХЄх Ягаан: Нууцлаг, сэтгэл татам, хvлээцтэй, бусдад нєлєєлєх дуртай, хэзээ ч хувиа хичээдэггvй нэгэн. Найз нєхдийнхєє дунд нэр хvндтэй. Тухайн єдєр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгvй, байнга хувирч байдаг.


Цагаан саарал: Тайван хэрнээ амархан сэтгэлээр унадаг. Нэлээд хартай хэрнээ эрх. Хоосон хардалт таныг хохироодог гэдгийг мартуузай. Дотоод мэдрэмж сайтай, ажилсаг, хувиа хичээхийг vзэн яддаг. Мєн энэрэнгvй, нигvvлсэнгvй. Найз нєхдийнхєє тєлєє юугаа ч зориулахад бэлэн.


МЄнгЄлЄг: Ургуулан бодох, мєрєєдлийн цар хvрээ ихтэй. Иймээс шинийг санаачлагч байдаг. Ичимхий, тэмvvлэгч, бардам, єєртєє итгэлтэй, шинэлэг бvхэнд нээлттэй зан чанартай. Адтай байдал нь сайн суралцагч гэсэн сайшаалыг дагуулдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бvлийн амьдрал нь ээдрээтэй болдог.


Цагаан: Гал дєлтэй, дайчин. Тиймээс атаархах нь элбэг, бvх юманд тийм ч амархан бодол санаагаа илэрхийлдэггvй. Эрхэмсэг байдалтай, хvнийг зєв юман дээр урамшуулахыг мэддэг. Заримдаа єєрийгєє бусад хvмvvсээс дээгvvр гэж vздэг.


Хар: Та эрvvл чийрэг, зоригтой, хvчтэй, эрх чєлєєтэй, санаачилгатай нэгэн. Бусдыг єрєвдєх нь цєєн. Шийдвэр гаргахаасаа ємнє сайн бодож, найдвартай алхам хийдэг тэд ёстой л долоо хэмжиж нэг огтолдог. Гэхдээ хайр дурлалыг євєрмєц байдлаар цэцэглvvлэх хvсэлтэй.


Цайвар ногоон: Та тайван амгалан, зєєлєн тєрєлд хамаарагдана. Хvч хэрэглэсэн ямар ч зvйлд дургvй. Тиймээс цагаан хоолтон байх нь элбэг. Хэрvvлээс дєлж, бухимдлаас ангид байхыг хичээдэг. Гэсэн ч загас шиг дуугvй гэсэн vг биш. Хэрэгтэй vгийг хэлэх vед нь харамладаггvй. Мэдрэмтгий уян зєєлєн, хєгжилтэй тул хамт байхад уйдахааргvй нэгэн.


Бор: Хєдєлгєєн. Таныг ганц энэ vгээр тодорхойлоход л хангалттай. Чєлєєтэй, хєнгєн шингэн, бусдыг єєртєє ойртуулдаггvй, хэнтэй ч хялбар дотносдогvй. Магадгvй дотносож чаддаггvй байх. Гэхдээ харилцаанаас эмээдэг гэсэн vг биш л дээ. Та дурламтгай нэгэн. Зєрєєд єнгєрєх агшинд дурласан шигээ єєр хэн нэгэнтэй ярилцахдаа л дурлалын эзнээ мартчихдаг. Тохирох хvнээ олтол хайсаар л байна. Харин тєгс тєгєлдєр байх шаардлага нь дэндvv єндєр тул эрэл тань мухардалд хvрэх нь элбэг.


Цэнхэр: Та єєртєє нэг их итгэлтэй бус. Гэхдээ хэрэгтэй цаг vедээ маш шийдэмгий, зоригтой байж чаддаг. Хээнцэр, донж маягтай хувцасладагт тань хvмvvс татагддаг. Сэтгэл зvрхнийхээ дуудлагаар биш ухаан бодлоо илvvд vзэж сонголтоо хийдэг нь таныг алдаа онооны аль алинд хvргэж болохыг сануулъя.

хЄх: Анхаарал татсан, таашаал сайтай, амьдрах дуртай, амьдралд vнэн сэтгэлээсээ хайртай нэгэн. Хийж байгаа зvйлдээ анхаарлаа тєвлєрvvлж чаддаггvй сул талтай. Хайр дурлалд гал халуун. Ер нь сэтгэл хєдлєл ихтэй байж мэдэхээр нэгэн. Гэвч єєрийгєє гомдоосон нэгнийг уучлах нь ховор.

Оюу ногоон: Тогтворгvй. Сэтгэл хєдлєл нь маш хурдан єєрчлєгддєг. Ганцаардмал, аялах дуртай, vнэнч, сайн сонсогч. Гэхдээ итгэмтгий байдал нь алдаанд хvргэх нь элбэг. Хайр дурлалыг олох нь таны хувьд хvнд бєгєєд энэ асуудал толгойг тань євтгєж, сэтгэлээр унамтгай болгодог.

2010/03/10

Алхаагаар нь тодорхойлох

Posted by Хайрын Охин On 3/10/2010

Орчин үед хүнийг танин мэдэхийн тулд олон аргаар шинжих болсон. Үүний нэг нь хүнийг явдлаар нь буюу алхаагаар нь шинжих юм. Аливаа шинжих аргууд нь тухайн хүний зан араншин болоод амьдралын зарчим, сонирхлынх нь 70-80 хувийг хэлж чаддаг гэж эрдэтмэд үздэг. Иймд та доорх сонжоогоор ойр дотныхоо хэн нэгнийг сонжоод үзээрэй. Ямар ч байсан тухайн хүний талаар мэдлэгийг тань нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Том том алхдаг хүмүүс үгэнд оромтгой

Ингэж алхдаг хүмүүс голдуу цайлган сзтгэлтэй боловч маш яхир байдаг. Хэрвээ таны ойр дотны хэн нэгэн чинь том том алхалдаг бол тэдний "судсыг" барихад амархан гэж хэлмээр байна. Тэд хүний үгэнд оромтгой. Түүнийгээ нуух гэж хичээдэг ч амжилтад хүрдэггүй. Албан тушаалд төдийлөн сонирхолтой биш боловч нэг л мэдэхэд өндөрлөгт хүрсэн байдаг. Эс бөгөөс бүр шаварт унах нь ч бий. Ийм алхаатай хүмүүст археологич, техникч, олон нийтийн харилцааны мэргэжил илүү тохиромжтой. Харин том алхдаг эмэгтэйч үүд эр нөхрөө жинхэнэ жаргаагч байж чаддаг.

Нас ахих тусам санаа суудаг

Ойр ойрхон алхдаг хүмүүс итгэсэн хүндээ маш үнэнч ханддаг. Харин тэдний итгэлийг нь авсан хүн нь түүнийг нэг л удаа гомдоовол хэзээ ч өршөөдөггүй насан туршийн "өстөн" болдог. Дотуур тамиртай боловч жижигхэн зүйлд бүдэрдэг гэмтэй. Тэд нас ахих тусам жинхэнэ "чоно" болж хувирдаг. Ийм хүмүүс үр хүүхдээ эрхл үүлдэг ч эцэст нь тэднийхээ "боол" болох нь элбэг байдаг. Харин эрчүүдийн хувьд хайр халамж буцалж байдаг боловч түүнийгээ төдийдөн ил гаргадаггүй. Ойрхон гишгэдэлтэнгүүдэд багш, инженер, нисэгчийн мэргэжил тохиромжтой.

Оюуны асар их чадвартай боловч ашиглаж чаддаггүй

Үргэлж л гүйх шахам явдаг буюу гутлаа ханзартал гүйдэг хүмүүс тусархаг цайлган сэтгэлтэй. Хэнийг ч уучилж чадах уужим сэтгэлтэй, Тэд хүний төлөө төрсөн мэт байдаг. Иймээс ч амьдралдаа алдах нь элбэг. Энэхүү бурхнаас заяасан унаган төрөлх зан аашийг нь хүмүүс эвдэх болгонд жинхэнэ "хашир" хэмээх гуншингийн үүр болдог байна. Гүйх шахам явдаг эрчүүдэд сексийн гайхамшигтай чадвар оршдог бөгөөд тэд урт насалдаг. Уурхайчин, хөгжимчин, худалдааны ажилтны мэргэжил илүү тохиромжтой. Оюуны асар их нөөцтэй тэд яаруу зангаасаа болж энэ чадвараа бүрэн ашигладаггүй.

Эмэгтэйчүүд нь нээлттэй хэрнээ нууцлаг

Таны найз тань өвдгөө хавирч явдаг бол цоглог найзархаг хүн юм. байна. Гэвч тэд үргэлж алддаг. Энэ үйлдэл нь санамсаргүйгээр найзыгаа юмуу ойр дотныхоо хүнийг ангал руу түлхэхэд хүргэдэг. Тэдний зан чанарыг нээж чадсан хүн л найз нь болж чаддаг. Эрчүүдийн хувьд өөртөө итгэлгүй, илүү үгэнд дуртай. Бэлгийн олон хавьтагчтай байхыг юман чинээ боддоггүй. Итгэсэн хүндээ өврөө нээхээс ч буцахгүй энэ төрлийн эмэгтэйчүүд ил хэрнээ нууцлаг төрхтэй. Хүнд амархан гомддог ч дорхноо мартчихдаг гэмтэй. Ихэмсэг байхыг боддог боловч нэг л мэдэхэд ангалзаад сууж байдаг. Ихэнх нь бүжигчин, жолооч, эмийн санч болдог.

"
Алцаганаж" явдаг бол

Гадаад төрхөөрөө пээдгэр харагддаг ч дотоод ертөнц нь өчүүхэн хүмүүс. Амархан уурлаж, гомддог бөгөөд санхүүгийн хувьд "хадам ээж" л гэсэн үг. Барагтай хүнд мөнгө зээлээд байдаггүй, Эрчүүдийн хувьд хүүхнүүдийг оймс солих шигээ санадаг боловч секс хийхийн тулд шалдаа буутлаа бууж өгдөг. Харин дараа нь шал өөр эмэгтэйг хайж эхэлнэ. Ихэнх нь царайлаг байдаг бөгөөд загвар зохион бутээгч, тамирчин, үсчний мэргэжил эдгээр хүмүүст тохиромжтой.

Бөгсөө "хаялж" явдаг хүмүүс мөнгө харахаараа сэргэдэг

Аальгүйчүүдийн гол төлөөлөгч тэд маш авьяаслаг байдаг. Хамгийн онцгүй зан нь мөнгө харахаараа сэргэдэг бөгөөд энэ үедээ хүн алахаас буцдаггүй. Нэр төрд дуртай тэд үнэн голоосоо хайрлана гэдгийг мэддэггүй амиа бодогчид. Тэдний хүн таних чадвар төдийлөн сайн биш боловч азтай. Дуучин, сэтгүүлч, зураач, цэргийн мэргэжил илүү тохиромжтой.