
Харц зүсэж нэгэн шувуу нисгээд
Хагацал мэт цөөрмийн усанд
Хачин уйтгарын хүлээсийг
Залуу насаараа тасчин
Захгүй ертөнцийн хязгаараас
Гарцаагүй
Ганцхан үнэний төлөө
Өнө холын ганцаардлаа
Исгэрч дуудаад
Хундага тулганам
Хаа нэгтээгээс зөн төрөөсэй
Харц зүсэж нэгэн шувуу нисээд л
Хуучин, танил хавар цаг аа
Хаанаас чи хүслийг минь эзэмдэв
Хавар минь чи байтугай
Хайртай бүсгүй минь хүртэл хайгаад олдоггүй юм
Хүрмээ өмсөхөд хүлээлт надаас урваж
Хэзээ тэр бүсгүй надад хайртай байсныг санадаггүй
Хачин их догдлол
Хайр хүрмээр
Харцаараа алгадсан бороотой
үдшүүдийг
Нялх балчирхан цэцэгс ч мартаагүй ээ
0 Сэтгэгдэл:
Post a Comment