2010/03/18

Компьютер гацсан үед яах ёстой вэ?

Posted by Хайрын Охин On 3/18/2010

ЭХЛЭХИЙН ӨМНӨ:

Компьютер гацсан үед хийх ёстой хамгийн үр дүнтэй арга юу вэ? Шууд л Restart хийх товчийг дарна гэж үү? Үгүй шүү.

ШИЙДЭЛ:

Байнга биш ч гэсэн хааяа ч гэсэн Windows гацдаг шүү дээ. Хамгийн гайтай нь та хийж байсан ажлаа хадгалж (save) амжаагүй байдагт л гол учир нь байгаа юм. Юуны өмнө дээр дурдсан шиг NumLock товч дарж үнэхээр гацсан эсэхийг тодруулах хэрэгтэй. NumLock дарахад NumLock-ийн гэрэл асаж унтарч байвал бүр ч гацаагүй байна гэж ойлгож болно.
Бүр гацаагүй бол CTRL + ALT+ DEL товчийг дарж Task Manager цонхыг гаргаж ирэх хэрэгтэй. Тэндээс ямар програм гацсан байна түүнийг нь хаана. Иймэрхүү үйлдлүүдийг хийж байхдаа маш хүлээцтэй, ямар нэгэн үйлдэл хийсний дараа үр дүнг нь хүлээж байгаад дараачийнхийг нь хийвэл зохимжтой. Тухайлбал CTRL + ALT +DEL товчнуудыг нэг л удаа дарахаас биш Task manager цонх гарч ирэхгүй байна гээд л олон дахин дарж хэрхэвч болохгүй.
NumLock асахгүй байсан ч гэсэн хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй. Тухайлбал дээд тал нь минут орчим байж болох юм. Үүний дараа NumLock товч ажиллагаанд орох нь бий. Өөрөөр хэлбэл таны компьютер эргээд сэргэнэ гэх үү дээ. Ямар нэгэн асар хүнд процесс таны компьютерийн амийг хариугүй авдгийн даваан дээр компьютер тань давж гарчээ гэж та ойлгож болно.
Үнэхээр найраагүйгээр гацсан нь тодорхой болсон бол restart хийхээс өөр арга байхгүй. Юуны өмнө CTRL + ALT + DEL товчны хослолыг 2 дахин дарж Restart хийхийг оролд. Тэгээд ч нэмэргүй бол компьютерийн нүүрэнд байрлах Restart товчийг дарах, тийм товч байхгүй бол Pow¬er товчийг удаан (5 секунд орчим) дарж унтрааж болно. Нэгэнт Power товчоор унтраасан бол ядаж 5 секундийн дараа эргэж асаах ёстой гэдгийг хатуу санаж ав. Түүнээс дөнгөж унтраангуутаа тэр дор нь асаах нь таны компьютерийн эд ангиудад хортой нөлөө үзүүлнэ гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

Бөгж аль хуруунд байх учиртай вэ?

Posted by Хайрын Охин On 3/18/2010
Чи аль хуруундаа бөгж зүүсэн байна тэр нь чамайг илтгэж байх нь гол юм. Ингээд аль хуруунд ямар бөгж зүүх ёстойг сонирхоцгооё




Үнэт шигтгээтэй том бөгжийг өдрийн цагаар зүүдэггүй
Бөгжийг эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүгд зүүдэг. Сэтгэл зүйчдийн үзсэнээр бөгж зүүсэн хуруу ач холбогдолтой байдаг гэнэ. Бөгжөөр хүн эргэн тойрондоо ямар нэгэн мэдээлэл хүргэхийг эрмэлздэг. Тиймээс ямар мэдээлэл хүргэдэг болохыг мэдэж аваарай.

Ядам хуруун дахь бөгж гэр бүлтэйг илтгэнэ
Мэдээж энэ бол "гэр бүлийн байдал"-ыг илтгэсэн хэсэг. Баруун гарын ядам хуруунд (католикуудын хувьд зүүн гар) гэрлэсэн хүмүүс бөгж зүүдэг уламжлал эртний Египетээс улбаатай. Тэд ядам хуруунаас зүрхэнд хүрэх хайрын судал эхэлдэг гэж итгэдэг байв.

Долоовор хуруун дахь бөгж эрх мэдлийг илтгэдэг
Бөгжийг чулуу, чимэглэлээр гоёх нь хүч чадал, бардам зан, засаглалын төлөө тэмүүлж байгааг илэрхийлдэг. Баруун гарын "эрх мэдлийн бөгж" нь хэрсүү занг илтгэдэг бол зүүн гарын долоовор хурууны бөгж агуу, хөөрүү өвчинд дуртай гэдгийг илтгэнэ. Долоовор хурууны бөгжийг Цезарь, Догшин Иван, VIII Генрих зэрэг жанжин, төр баригчид зүүдэг байв.


Дунд хуруун дахь бөгж "Би хөөрхөн" гэсэн утгыг илэрхийлнэ
Хамгийн урт, хамгийн голын энэ хуруу хайртай бэлзгийг тань маш сайн харуулж чадна. Долоовор хуруун зүүхэд түрэмгий мэт харагдаж байсан бөгжийг энэ хуруунд хийхэд илүү зөөлөн, дулаан болдог. Тиймээс ч Мэрилин Монро алмаазны тухай дуулж байхдаа дунд хуруундаа бөгж зүүсэн байх. Дашрамд хэлэхэд энэ хуруунд бөгж зүүх гэж байгаа бол алмаазныхаа хэмжээг ч нарийн сонгох хэрэгтэй. Бөгж том, анзаарагдам байх тусам эзэн нь сэтгэл булаам байдлаа орчин тойрондЭрхий хуруун дахь бөгж эр хүний гарт онцгой үүрэг гүйцэтгэдэг
Энэ хуруугаараа эрчүүд авто зогсоол дээр "Анхаарлаа дохио өгдөг. Сэтгэлзүйчдийн үзсэнээр бөгжийг энэ хуруундаа зүүдэг хүмүүс ямар ч хамаагүй аргаар өөртөө итгүүлэхийг оролддог нэгэн гэнэ. Ялангуяа энэ нь сексийн хувьд хамаатай.

Чигчий хурууны бөгж уран бутээлч авьяастай гэдгээ таниулах хэрэгсэл
"Бүтээлч авьяастай" гэдгээ илтгэхийн тулд чигчий хуруугаа гоёх хэрэгтэй. Чигчий хуруун дахь бөгж нь жүжигчин, уран зураач, загвар зохион бүтээгчдийн байнгын дагуул. Марлен Дитрих л гэхэд энэ хуруундаа бөгж зүүхийг эрхэмлэдэг байв. Гэхдээ урлагийн бус хүмүүс энэ хуруундаа бөгж зүүсэн байвал энэ хүн сонирхолтой бөгөөд нийтийн тогтоосон хүрээнээс халихыг эрмэлзэдэг нэгэн гэнэ.

Хөлийн хуруун дахь бөгж бусдаас ялгарах дуртай хүний гоёл
Сүүлийн үед хөлийн хуруундаа бөгж зүүх нь ихэсчээ. Ялангуяа моод хөөсөн охид, өсвөр насныхан хөлийн хуруундаа бөгж тааруулах их дуртай болсон байна. Энэ бөгж хөлийнхөө аль хуруунд зүүснээс үл хамааран эзнээ бусдаас ялгарах дуртай, өөрийгөө хэт дөвийлгөн үнэлдэг гэдгийг илтгэдэг аж. Сэтгэлзүйчдийн үзсэнээр эдгээр хүмүүс бусдын анхаарлыг таталгүйгээр амьдарч чаддаггүй, бусдаас өөрийгөө ямагт дээр тавьдаг гэнэ. Хэрвээ та өөртөө бөгж тааруулан авах гэж байгаа бол бидний өгөх дараахь зөвлөгөөг заавал уншаарай

!!!!!!!!!

Posted by Хайрын Охин On 3/18/2010




Kiwi-I love you mam

Posted by Хайрын Охин On 3/18/2010

2010/03/17

Yahoo mail -ийн пассворд олох арга

Posted by Хайрын Охин On 3/17/2010

Энэ нь гаднаасаа яг л Yahoo Messenger дотроо паланцаг нөхөр байгаа юм. Энэ жижигхэн програмыг суулгаад Desktop дээрх нэрийг нь өөрчлөөд Yahoo! Messenger болгочих, мөн icon-ыг нь бас сольчих. Тэгээл сууж байна. Нууц үгийг нь мэдэх гэсэн хүнээ өөрийн компьютераасаа Yahoo! Messenger-лүүгээ оруулаал болоо. Тухайн хүн орох оролдолого хийхэд холбогдохгүй л дээ. Гэхдээ цаагуураа ажилаа амжуулцан, тэр хүний нууц үгийг хадгалцан л байна даа. Хадгалсан нууц үг маань C дискэн дотор yahpas.txt нэртэй файл хэлбэрээр байгаа шүү. http://www.4shared.com/file/42727426/6461a9ac/Yahoo_Messenger_Password_show_V21.%20html

энэ линк болохгүй бол Yahoo_Messenger_Password_show гээд google-s хайгаад үзээрэй.

Nice pic

Posted by Erka On 3/17/2010
Баахан гоё зураг хийлээ татад аваарай.