2010/11/16

Мөрөөдөе

Posted by Anonymous On 11/16/2010

Хэдийгээр би чинийх чи минийх биш ч гэсэн би мөрөөдөе
Хүсэл минь чамруу тэмүүлэх мөч бүрээр би мөрөөдөе
Хайрын цэцгийн үрээ суулгаж амжаагүй байгаа ч би мөрөөдөе
Ханхүү чи минь зөвхөн минийх л байгаасай гэж би мөрөөдөе
Намрын навчис унах тоогоор би мөрөөдөе
Намайг чи минь хайрлааай гэж би мөрөөдөе
Нууцхан сэтгэлдээ чамайг л мөрөөдөе
Нуураа орхисон шувууд эргээд иртэл мөрөөдөе
Чамд дурласан сэтгэлээ аргадан байж би мөрөөдөе
Чамайг хайрлах зүрхээ зөвтгөн байж би мөрөөдөе
Чамайг хүлээх итгэлээ хүнээс нуун байж мөрөөдөе
Чимээгүй гансрах сэтгэлээ тайтгаруулан байж би мөрөөдөе
Мөрөөдсөн мөрөөдөл минь биелээсэй гэж би мөрөөдөе
Мөнхөд хайрлах чамайгаа нандигнан байж хайрлая
Мохошгүй энэ сэтгэлээ бадамлаасай гэж мөрөөдөе
Хайрыг минь ойлгоод хүрээд ирээсэй гэж мөрөөдөе
Юутай ч зүйрлэшгүй энэ хайраа
Юугаар ч орлуулашгүй чамайгаа
Хажууд минь үүрд байгаасай гэж мөрөөдөе
Би чамд хайртай
( 2006 он зохиолч: Болорын Сүрэн)
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment