2010/02/09

Казахууд Хятадад газраа тvрээслvvлэхийг эсэргvvцлээ
kazzz.jpg   Казахстаны Алма-Ата хотод хэдэн зуун хvн Хятадын санаархлыг эсэргvvцэн жагсчээ. Дэлхийн хамгийн том газар нутагтай орнуудын тоонд ордог тус улс нутгийнхаа зарим хэсгийг Хятадад газар тариалангийн зориулалтаар 
тvрээслvvлж болох юм хэмээн Ерєнхийлєгч Нурсултан Назарбаев нь мэдэгдсэнийг иргэд ийн эсэргvvцжээ.



 Єнгєрсєн арванхоёрдугаар сард Хятадын зvгээс ийм сонирхолтой байгаагаа Казахстаны эрх баригчдад дуулгасан аж. Зvvн хєршийнхєє саналыг болохгvй гэх газаргvй хэмээн Н.Назарбаев vзэж байгаа бол сєрєг хvчнийхэн хvчтэй эсэргvvцэж, олон нийт ч тийм таатай хvлээн авахгvй байна. Газар нутаг нь Хятадын санаархалд єртєж, аюулын ирмэгт байна гэж эмээсэн жагсагчид “Казахын газар нутагт хямдрал зарлах ёсгvй”, “Хятадад vйлдвэрлэв” гэсэн бичиг барин эсэргvvцлээ илэрхийлжээ. Хятад нь Казахстаны томоохон хєрєнгє оруулагч, тvнш бєгєєд єнгєрсєн жил гэхэд 10 тэрбум ам.долларын зээл тусламж vзvvлж байсан юм. Тиймээс тус улсын эрх баригчид хєрш тvншдээ vгvй гэж хэлэхэд хэцvvхэн нєхцєлтэй тулгараад байна
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment