2010/01/28

Дуучин Наараа: Миний дотор арай өөр тоглолт лугшиж байгаа
 naraaaa.jpg  Дуучин Наараа хэмээх энэ нэрийг сонссоод хүн бүр өөр өөрийнхөөрөө төсөөлж , ярьж бодох нь мэдээж. Тэрбээр сүүлийн үед элдэв янзын хэл аманд өртчихдөг ч залуу насны эрч хүч, ааг омгоор  олон ажил амжуулж яваа  уран бүтээлчдийн нэг юм.
Энэ дугаарын “Уйдах завгүй залуу нас” буландаа түүнийг урьж ярилцсанаа хүргэе.
 
-Дэут дуэлийн ялагч болс­ноор баяр хөөр нь намжаагүй байгаа нь мэдээж.  Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
 
-Баярлалаа. Тэргүүн байранд шалгарч  Хайнань аралд үнэгүй  амрах эрхийн бичиг, мөн  “Монгол аялал” компаниас бүх оролцогчдод  Байгал нуурт 50 хувийн хөнгөлөлттэй аялах эрх зэрэг олон шагнал авсаан.
 
-Хамгийн хүчтэй өрсөл­дөгч нь хэн байв. Мөн яагаад энэ шоунд оролцох болов?
-Бүх өрсөлдөгч байсан ч дуучин Ану, “Шинэ үе”-ийн Сөрөлт хоёр хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа.
 
- “Цахирмаа” кинонд тоглос­ноос хойш нэлээд олон урилгад  дарагдсан сураг байсан. Хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Хүмүүс л тэгж яриад байгаа болохоос нэг их олон ирээгүй . Ирсэнд нь бас  зав муутай байсан учир тоглож чадаагүй.  Түүнээс биш би нэг их ихэрх­сэндээ тэгээгүй  юм шүү гэдгийг ойлгоорой. Ер нь кинонд тоглоно гэдэг хувийн ажлаа бүгдийг нь хойш тавих болдог л доо.
 
-Дуэт дуэлийн хамгийн хэцүү нь юу байсан бэ?
-Хэдийгээр би  жаахан байх­даа  бүжиглэж  байсан ч” Толин хул” дээр монгол бүжиг бүжиглэх нь тийм амар байгаагүй.  Бас Шагайтай таарсан нь маш их аз. Анхны өдөр бид хоёр “Титаник”-ийн дууг  дуулсан нь үзэгчдэд их  хүрч түүнээс  өрсөлдөгчид маань санаа их авсан байсан. Хэдий­гээр өрсөлдөгчид ч гэсэн найзууд болохоороо л сайхан байсан. Хамгийн гоё нь би ийм нэвт­рүүлэгт ороогүй бол хаанаа монгол бүжиг  бүжиглэх билээ. Тийм гое боломж гаргаж өгсөн нь бас сайхан. Жишээ нь Шагайг дуулахад хүмүүс “Ийм гоё дуул­даг юм уу” гээд л. Шагайд  жүжгэн  дээр тэгж  дуулах  бололцоо олдохгүй шүү дээ.
 
-Өглөөнөөс орoй  болтол л завгүй  гүйдэг Наараа өнөөд­рийн хувьд юу хийв ээ?
-Ажлын сүүлчийн өдөр учир жаахан амарчихлаа. Ойрдоо ядраад байгаа. “Эгч дүүс” гэж нэвт­рүүлгийг “Чингис” зочид буудалтай хамтарч  ч бэлтгээд, орой нь эмэгтэйчүүдэд зориул­сан галбиржуулах бүжгийн дугуйлан хичээллүүлдэг. Өөрөө заадаг болохоор нэлээд ачаа­лалтай ажилладаг юм. Дээрээс нь телевизийн  нэвтрүүлэг гээд л ёстой л гүйж л явна.
 
-Эмэгтэй хүн  “Есөн эрүү”-д орсон нь  сонин байсан. Таны хувьд  ямар санагдав?
-Хамгийн анхны эмэгтэй  оролцогч нь болсондоо, салхийг хагалсандаа  баяртай байгаа. Тэр нэвтрүүлэг өмнө нь явж байсан нэвтрүүлгээс их өвөрмөц байсан. Асуултууд нь мэдээлэл агуулсан, хүнд юм хүргэхийг зорьсон нь их таалагдсан. Шинэ “Есөн эрүү” нэвтрүүлэг шүү дээ. 21 асуултаас тавд  бүдэрсэн. Өөрийхөө мэдэхгүй юмыг олж мэдсэн. Ерөнхий суурь боловсролоос гадна мэдвэл зохих зүйлүүдийг багтаасан нь үнэхээр таалагдсан. Жишээлбэл Бигбаатар гэдгийг би мэдээгүй. Та мэдэх үү.
 
-Шувуу.
-Тийм байна лээ. Би хувьдаа шувуу гэж мэддэггүй байсан. Уухай туухай баатар, ууцан дундуураа тасархай баатар гэсэн чинь мэдээгүй, Хүүхдийн даахийг үргээж үсийг нь авахдаа үлдээдэг үсийг юу гэдэг вэ гэсэн чинь бас мэдээгүй. Тэгтэл шоргоолж, хөхөл гэдэг юм билээ.  Тэр нэвтрүүлэгт орсноороо нэлээд зүйлийг мэдэж авсан бас эргэлзээтэй явдаг зүйлийнхээ эргэлзээг тайлсан.
 
-Сүүлийн үед олон юманд  хутгалддаг, олон юм руу хошуурч байна. Дуу, кино, бүжиг гэлээ гээд шүүмжлэлтэй хандаж  байгаа?
-Сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэхээр  өөрийгөө байнга сорьж үзэх дуртай хүн л дээ, би. Заавал  нэг юманд баригдмал байх нь утгагүй шүү дээ. Жишээ нь,  урлагийн хүн хөгжмийн онолыг  л мэдэж  байх ёстой гээд аливаад алгуурлаж  болохгүй. Аав маань намайг багад “Олон туулай хөөсөн хүн…” гээд загнадаг байсан. Харин ч одоо надад хэрэг болж байгаа.  Жишээлбэл “Цахирмаа” киноны 70 хувь нь гэхэд компьютер графикийн аргаар хийгдсэн гэдэг ч миний таэквондогоор хичээллэдэг байсан маань надад хэрэг болсон. Энэ бол таван  жил хичээллэсний минь үр дүн.
 
-Соросын сангийн нэгэн клубын гишүүний ажлыг нэлээд сайн хийдэг байсан гэдэг. Ямар чиглэлээр тэр вэ?
-10 жилийн сургуульд байхдаа. Сорсын сангийн “Англи мэтгэлцээн”-ний клубын гишүүн байсан. Оюун ухаанаа хөг­жүү­лэх зүйлд  өөрийгөө сорьж явдаг. Анги хэлээр мэтгэлцэж байсан. Тэр үед хэл маань боломжийн бай­сан. Харин япон яваад түүнийгээ жаахан орхисон. Одоо япон хэл маань давамгайлаад  байгаа.
 
-Хэрхэн урлагийн хүн болсон бэ?
-Урлагийн хүн болсон тухайд японы  хамгийн орчин үеийн сургалттай, нэр хүндтэй урла­гийн сургуулийг хайж олдоод шалгалт өгч орж чадсан. 2003 онд Токиогийн хөгжмийн сур­гуульд орж 2006 онд үндсэн ангиа төгсөөд мэргэжил дээшлүүлэх ангид  нэг жил суралцаж 2007 оны  дөрөвдүгээр сард төгсөөд дол­дугаар сард Монголдоо ирсэн.
 
Манай ойр дотныхон намайг багаас маань л урлагийн хүн болно гэдэг байсан. Багадаа дуулахаас илүү бүжиглэдэг,  бүжигчин болно гэж боддог байсан чинь дуучин болчихсон. Японд энэ мэргэжлийг эзэмш­сэн. Ээж  жүжигчин мэргэжилтэй нь надад нөлөөлсөн. Харин ээж намайг жүжигчин  болно гэхээр дургүйцдэг байснаа  Хуланг болохоор  дэмжсэнд нь миний  шар жаахан хөдөлж байсан. Хулан бид хоёр багын найзууд. Түүний ээж нь бас жүжигчин хүн. Ээж тэр хоёр  ч бас найзууд. Гадаад дотоод гэж  явсаар нэг их уулзалдахаа байс­наа  хамтдаа “Зөрлөг” кинонд тоглосон. Энэ бас ховор тохиол­дол гэж боддог.
 
-Хүмүүс японыг  зорихыг мөрөөдөж байхад  юу тэгтлээ залуу бүсгүйг татсан хэрэг вэ?
-Харин тийм. Хүмүүс “Хүн болгон л япон явах гээд байхад. Тэндээ сайхан жаргаад байж байхгүй”  гэж хэлдэг. Хүмүүсийн хүсэл өөр шүү дээ. Миний хувьд  монголдоо байж мөрөөдлөө биелүүлэхийг  хүсч байгаа учир эргэж ирсэн. Гэхдээ хүний нутаг сайхан ч  эх орныг минь хэзээ ч гүйцэхгүй шүү дээ. Өнөөдөр монголд амьдрах хэцүү гээд гараад явж байгаа хүмүүс хэзээ нэгэн цагт эх нутгаа санадаг, эргэж ирэхийг  мөрөөддөг, эргэж ирдэг л  байхгүй юу. Өнөөдөр монголчууд маань жаахан ядарч байгаа нь үнэн. Сүхбаатар жанжин шиг хувьсгал, өөрчлөлт хийх  аавын хүүхдүүд байж л байгаа шүү дээ.
 
-Завгүй Наараа мар­гаа­шийн ажлаа төлөвлөдөг үү. Ер нь маргаашийн өдрийг хэрхэн угтдаг вэ?
Төлөвлөдөг. Аливаа ажил  төлөвлөхгүйгээр  бүтэхгүй шүү дээ. Ажлаа төлөвлөдөг маань миний өдрийн тэмдэглэл хөтөлдөгтэй холбоотой. Төлөв­лөсөн ажил амархан бүтдэг шүү дээ.
 
-Хэтэрхий илэн далангүй гээд янз бүрээр л ярих юм. Гэтэл уран бүтэлчид тэр бүр илэн далангүй байж чад­даггүй. Тэгэхлээр илэн далангүй байгаа энэ байдал  таны зан чанар уу. Мөн элдэв яриаг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Тийм ээ. Миний зан чана­рын нэг хэсэг.. Хүнд илэн далан­гүй байлаа гээд юу өөрчлөгдөх юм. Надад хүнээс нууж хаагаад, ичээд байх зүйл байдаггүй боло­хоор л тэр. Бас би юмыг нууж, худлаа хэлж ер  чаддаггүй. Багын  л тийм хүүхэд байсан тэр л чигээрээ  байгаа. Ийм байлаа гээд миний амьдралд өөрчлөлт гарахгүй шүү дээ. Хэн ч хэнд ч 100 хувь таалагдана гэж  байх­гүй.  Өөрт нь тухайн хүн таалаг­дахгүй бол сонирхохоо л  боль­чихно биз дээ.
 
-2010 онд юу хийхээр төлөв­лөсөн бэ?
-2009 онд төлөвлөөд бүтээ­гүй ажил байгаа. Түүнээсээ  эхлээд хийнэ. Эхлээд цомог гаргана гэж байсан амжаа­гүй. Тодорхой хэмжээгээр асууд­лууд  байгаа. Санхүү энэ тэр гээд л. Тоглолтын хувьд ч бодлож  байгаа. Гэхдээ  тоглолт гэдэг тоглоом биш. Хүн юу чаддаг, юу бүтээж шинээр сэтгэж хийж  чадах вэ гэдгээ л харуулах нь зүйтэй. Тайзан дээр дуулахаас өөр юу чаддагаа үзүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэртээ тэргүй нэг  газар очоод дуулж бүжиглэж л байдаг шүү дээ. Тэгэхлээр түүнээс өөр  сонин содон юмаар тоглолтоо цогцлуулах  хэрэгтэй шүү дээ. Тоглолтод  хөнгөн хуумгай хандаж  болохгүй. Миний дотор арай өөр тоглолт лугшиж  байгаа.
 
-Саяхан  шар сонин дээр  нэгэн мэдээ гарсан байсан. Түүний дараа хүмүүсийн ханд­лага хандлага өөрчлөгдсөн үү?
-Би уншаад ухаан алдах дөхсөн. Тэр сонинтой шүүхэдмээр санагдаж  2-3 хоног жаахан тийм байсан. Тэгээд л нөгөө олон  ажилдаа сатаараад март­чих­сан. Урлагийн хүмүүс л хэл аманд их өртөх юм даа. Обортонд орсон, элдэв хагалгаа хийлгэсэн гээд л…  Идсэн эрүү  хувхайрч, эдүүлсэн бут ургадаг гэдэг  шүү дээ. Намайг анх урлагийн ертөнцөд гарч ирж байхад хамаатныхаа ахтай амрагийн холбоотой гээд элдвээр л хэлж байсан. Би элдвээр хэлүүлсэн шигээ муудчихаагүй, тийм болчихоогүй л байгна. 
 
Харин ч би олон салбарт хүч үзэж амрах завгүй гүйж явна.  Муугаар хэлж байгаагаас  сайнаар хэлэх нь арай  илүү байгаа гэдэгт  итгэдэг. Намайг уриад ингэж ярилцлага авч байгаад баярлаж байна. Ингээгүй байж  зохиол бичсэн  тэр  сонинуудыг өрөвддөг. Өнөөдөр их олон бүсгүй  дуулахаар гарч ирсэн. Гэтэл яагаад  чимээгүй  болчихов. Хэл амнаас болоод тэр шүү дээ.  Нэг үгээр хэлбэл залхсан.  Миний тухай юу ч гэж хэлсэн би тоохгүй ээ. Хэдийгээр янз бүрээр хэлж  байгаа ч гэсэн тэр чинь миний PR л болж байгаа  байхгүй юу. (Тэрбээр инээв)
 
-Урлагийн хүмүүс нийгэм­тэй арай ойр  байдаг. Таны сэтгэлийг эмзэглүүлдэг зүйл байдаг уу?
-Миний үеийн 24, 25 орчим настай бүсгүйчүүд нөхөргүй, хүүхэдтэй өөрөөр хэлбэл, өрх толгойлсон байдаг. Миний эргэн тойронд ийм хүн олон бий. Амьд­ралын янз бүрийн шалтгаанаас үүдээд 40-өөс дээш насанд өрх толгойлсон байх нь их байдаг. Гэтэл дөнгөж 25 настай бүсгүйчүүд тийм байгаад л сэтгэл эмзэглэдэг.
 
-Үүнийг юутай хол­­боо­той гэж  боддог вэ?
-Энэ нь нэгдүгээрт, юмыг сэтгэлийн хөөр­лөөр шийддэгтэй, хоёр­дугаарт, сургуульд байх­ад энэ тухай хичээл, лекц ордоггүй, гурав­дугаарт, эцэг эхчүүд хүү­хэд­тэйгээ илэн далангүй ярьдаггүй, тэдний сэтгэлийг нь ойлгож, дагаж  хүндлэх ёстой  гэдэг утгаар ханддагаас болж байгаа хэрэг. Хосууд хүүхэдтэй болсныхоо дараа л энэ миний амьдрал биш гэж ойлгодог.
 
Тэгээд л өөрсдийнх нь ч хүүх­дийнх нь ч ирээдүй бүрхэг болдог. Гэхдээ  энэ сонголт бүгдээрээ буруу байдаг гэж хэлж  бас болохгүй байх. Мөн манай залуу­чууд хөдөлмөрлөхгүй аливааг амар хялбар аргаар шийдэж  бүтээхийг боддогтой холбоотой л доо. Би эхээс тавуулаа эгч, эрэгтэй дүү, хоёр эмэгтэй дүү гээд. Бидний хэн нь ч гэсэн  хөдөлмөрлөхийг хичээдэг.  Энэ ээж аавын олгосон хүмүүжил.
 
-Залуу хүн ямар байх ёстой юм бэ?
-Залуу нас гэдэг хүний хам­гийн эрхэм, нандин үе  байдаг. Нээрээ л залуу насандаа уйтгар­лаж  хэвтвэл  ямар юмных нь залуу хүн байх вэ дээ тийм ээ. Тийм болохоор ийм сайхан буландаа намайг урьж ярилцсан танай сонины залуу, ажилсаг, эрч хүчтэй хамт олонд баярлалаа. Үнэхээр онож өгсөн гоё нэр. Үүдээр ороод ирэхэд л дандаа  залуус байсан нь их сайхан  байлаа. Цаг хугацаа гэдэг ахархан шүү дээ. Би саяхан л жаахан хүүхэд гүйж байсан. Гэтэл өнөөдөр ийм болчихсон л байна. Монголын залуучууд маань зөв сэтгэлтэй, хүн чанартай байгаасай  гэж боддлог.
 
-Айлын эзэгтэй болчихсон байдлаар төсөөлж  байв уу?
-Төсөөлөлгүй яахав. Би их сайн эзэгтэй  болох байх. Яагаад гэхээр ээж аав хоёр маань  биднийг хүнд тусархуу, муу юм сана­даггүй болгож хүмүүжүүлсэн.
 
-Их сайн эзэгтэйн нөхөр нь ямар байвал болох бол?
-Би одоо “Шинэ үе”-ийн Батуш­катай  найзалж байгаа. Хоёулаа адилхан уран бүтээлч болохоор их сайн ойлголцсон. Цаашид ч гэсэн сайн ойлголцно гэж бодож  байгаа. Гүндүүгүй, дуутай шуудай, хүнлэг хүн л байна даа. Гэхдээ өмнө нь найзалж байсан залуугаа муу гэж   байгаа юм биш шүү. Анхны найз залуу  маань их дуугай  байсан. Тэгэхдээ тэр үедээ  сайхан л байсан.  Ер нь бие биенээ ойлгож  амьдрах л хамгийн сайхан. Жишээлбэл, би  хайргүй, хөгшин, баян хүнтэй суучихаад нөгөөдөх маань надад хэдэн төгрөг  чулуудаж  амьдар­вал тэр ямар амьдрал болох билээ дээ. Түүн шиг уйтгар үгүй биз дээ.
 
-Дуучин Ч.Сэрчмааг Өвөр­монгол залуутай гэрлэсэнд нь  харамсдаг уу?
-Үгүй, би баярласан.
 
-Яагаад. Монголчууд бараг бүгдээрээ л дургүйцсэн шүү дээ?
-Ч.Сэрчмаагийн тухай их муухайгаар бичдэг байсан. Яагаад тэр залууг сонгох болсон гэхээр  өөрт нь таалагдсан болоод л насныхаа амьдралыг шийдсэн гэж ойлгож байгаа. Заавал яагаад зээвэл Сэрчмаад ингэж  их дургүйцээд, шуугиад байгаа юм бол. Тэр хоёрын сайн талыг нь олж  хараасай. Олон сайн  зүйл байгаа. “Монгол залуу­чууд харамсч байвал алдсан хойноо ингэж байхаар хайрлах нь яасан юм” гэж хэлмээр байна. Гадаад хүнтэй суусан нь ганц Сэрчмаа биш шүү дээ.
 
Бид гоё  үгтэй захиа  явуулсан. Бодвол авсан байх. Сэрчмааг монголын урлагт их зүйл хийнэ гэж  найдаж байгаа. Миний ижил бодолтой уран бүтээлчид ч олон бий гэдэгт итгэдэг.
 
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment