2010/11/17

Бидний тухай

Posted by Anonymous On 11/17/2010


Одоо явуулж буй үйл ажилгаа минь чамруу тэмүүлнэ

Дусал сэтгэл 90 хоногийн аян

Уншигч олон монгол түмэн минь амархан сайн байна уу? Та бүхэнтэйгээ зүрх сэтгэлийн гүнд бяцхан од болон гялалзах нэгэн мөрөөдлөө хуваалцахыг хүслээ. Үнэндээ энэ хүсэл дан ганц минийх биш нийт монгол зон олны минь хүсэл тул энэхүү мөрөөдлөө нэг нэгнийхээ халуун гараас атган хамтдаа биелүүлэхийг хүссэн юм. Би мөрөөдөл бүхэн биелдэг гэдэгт итгэдэг. Үүний төлөөс хөдөлмөр гэдгийг ч мэднэ. Уг хүсэл биелэх болно гэдгийг монгол олны зүрх яг одоо бүүр хүчтэй мэдэрч байна. Энэ хүсэл хэдийгээр энгийн ч үнэхээр чухал бөгөөд заавал биелэх ёстой хүн бүрийн хүсэл юм. Хэдэн жилийн өмнөөс энэ гарцыг олж харсан боловч хэрхэн яаж та бүхэндээ хүргэхээ мэдэхгүй удлаа. Яг одоо энэ захиаг зүгээр л бичэж байгаа ч яагаад ч юм аль хэдийнэ биелэсэн мэт зүрх догдлоод нүүрэнд инээмсэглэл өөрийн эрхгүй тодроод байх юм. Миний энгэтлээ чухалчлаад байгаа тэр зүйл юу юм бол хэмээн та бодож байгаа болов уу? Тэр бол хоггүй цэвэрхэн монгол орон юм. Энэ асуудлын талаар толгой эргэтэл ярилцаж багагүй хөдөлмөрлөсөн ч тийм сайн үр дүнд хүрж чадахгүй л байна. Харин энэ удаагийн санал бол энгийн бас бодит үр дүн гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид орон даяар Дусал сэтгэл гэсэн 90 хонгийн аян зохион байгуулах гэсэн юм. Энэ аянд таны өөрийгөө болон монголоо гэсэн дуслын чинээ сэтгэл хэрэгтэй. Бид автобусны буудал дээр 5аас 10мин автобус хүлээн хэрэггүй шахуу зогсдог шүү дээ? Тэр хугацааг ашиглан бид гартаа нэг удаагийн уут углаад газарт байгаа хогийг зориулалтын саванд авч хийж болно. Бас та үргэлж нойтон сальпитиктай явдаг бол гараараа авч хийгээд дараа нь цэвэрлэж болно. Ингээд бодоод байвал бид хүсэх л юм бол гараа дараа цэвэрлэх арга зөндөө байгаа зүгээр л сэтгэл хэрэгтэй. Та нэр төрийн талаар ямар бодолтой явдаг вэ? Мэдээж нэр хугарахаар яс хугар хэмээн монголчууд ярьдаг тул та аль болох муу хэлүүлэхийг хүсдэггүй бас нэр хүндээ өндөрт байлгах дуртай болов уу? Гэтэл зүгээр л нэг дайраад өнгөрөх зуулчин хогтойг нь гайхаж арчаагүй хэмээн дүгнээд гардаг. Мөн бид өөрсдөө монгол хүн атлаа монгол заваан хогтой хэзээ хөгжнө гэх мэтийн зүйл ярилцаж байгааг сонсоод зүрх минв зөндөө өвддөг. Учир нь чи хийхгүй хөдөлмөрлөхгүй бол яаж хөгжих билээ. Төр засаг ямар илбэ шидтэй биш тэд үнэндээ бас л энгийн л иргэд шүү дээ? Бид өөрсдөө хиих ёстой хөдөлмөрлөх хэрэгтэй. Үнэндээ бид өөрсдөө төрийн хүч гол цөм үүнийгээ мэдэрэх хэрэгтэй. Би энд дан ганц хүний амьдрал дан ганц хүний хүсэл эрмэлзэлийн тухай бус нийт монгол орны тухай ярьж байна. Тиймээс та монгол хүнийхээ эрхэм сэтгэлээр энэ аянд оролцоосой гэж хүсэж байна. Уг нь хот тохижилтийн улбар шар хувцастай ажилчид үүрийн 5 цагаас авхуулаад ажилсаар л байдаг ч хогтой байсаар л байдаг тэд нар дутуу цэвэрлээгүй чадлаараа хийдэг хөдөлмөрийг нь үнэлэдэггүй. Мөн энийг үнэлүүлэхийн тулд энэ аянг зохион байгуулахыг хүссэн юм. Дусал сэтгэл гэх энэ аян заавал хэрэгжих ёстой шалтгаанууд :

1. хүний хөдөлмөрийг үнэлэдэг болох

2. хүсэл зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөх чухал гэдгийг мэдрэх

3. хамтын хүчээр амжилтыг түргэн хугацаанд бий болгох

эцэст нь хоггүй цэвэрхэн монгол ногоон хотын эхлэл байх болно.

2010/11/16

Мөрөөдөе

Posted by Anonymous On 11/16/2010

Хэдийгээр би чинийх чи минийх биш ч гэсэн би мөрөөдөе
Хүсэл минь чамруу тэмүүлэх мөч бүрээр би мөрөөдөе
Хайрын цэцгийн үрээ суулгаж амжаагүй байгаа ч би мөрөөдөе
Ханхүү чи минь зөвхөн минийх л байгаасай гэж би мөрөөдөе
Намрын навчис унах тоогоор би мөрөөдөе
Намайг чи минь хайрлааай гэж би мөрөөдөе
Нууцхан сэтгэлдээ чамайг л мөрөөдөе
Нуураа орхисон шувууд эргээд иртэл мөрөөдөе
Чамд дурласан сэтгэлээ аргадан байж би мөрөөдөе
Чамайг хайрлах зүрхээ зөвтгөн байж би мөрөөдөе
Чамайг хүлээх итгэлээ хүнээс нуун байж мөрөөдөе
Чимээгүй гансрах сэтгэлээ тайтгаруулан байж би мөрөөдөе
Мөрөөдсөн мөрөөдөл минь биелээсэй гэж би мөрөөдөе
Мөнхөд хайрлах чамайгаа нандигнан байж хайрлая
Мохошгүй энэ сэтгэлээ бадамлаасай гэж мөрөөдөе
Хайрыг минь ойлгоод хүрээд ирээсэй гэж мөрөөдөе
Юутай ч зүйрлэшгүй энэ хайраа
Юугаар ч орлуулашгүй чамайгаа
Хажууд минь үүрд байгаасай гэж мөрөөдөе
Би чамд хайртай
( 2006 он зохиолч: Болорын Сүрэн)
Өглөө дэндүү гоё байсаан сэтгэл минь хөнгөн салхи адил дураараа өөдөөс тусах нарны элч дэндүү хурц байсаан тиймээс чамайг сайн хараагүй
Гарт минь байсан бүхэн алгаа нээгээд хартал алдарчихсан Нээх ёсгүй байсан тавилан байжээ гэж би харамссан ч энэ тавилан байсан болохоор дагасан
Газраар дүүрэн цас гэхдээ сэтгэл ердөө ч сэргээгүй ганцхан чамайг л хүлээж байсан гэтэл чи ирээгүй
Хайр дүүрэн байсан миний сэтгэл харин одоо хүйтнийг мэдэрч байна
Жаргал дүүрэн байсаан бидний, хайр дусал дуслаар нулимс чиний төлөө унасан гэхдээ
Газарт унасан нулимс хормын төдийд хөлдөж байсан
Гал халуун хайрын минь цорын ганц чи нь байсан, дундуур заяатай хайр минь бас л чи байсаан
Буцааж болдог бол би бүгдийг буцаахсан гэхдээ болохгүй
Болдог бол өнгөрсөндөө амьдрахсан болохгүй
дуусах ёстой гээд би эвлэрэх ёстой юу?
дуусгамааргүй байна гээд гүйх ёстой юу? гэхдээ
хайраа алдмааргүй байна
гэвч дууссаан гэж хацар зүсэх нулимс хэлнэ дуусцан ш дээ гэж хүйтнээр үлээх салхи сануулна
гэхдээ тэр чинь ердөө л дурсамж гэж бусд хэлэх ч миний хувьд тийм бишээ хайраа
хэлтгий тавилант дурлалын минь дундрашгүй их хайрын минь
хамгийн нандин дурсамж болохоор зүрхнийхээ цохилтыг зогсох тэр үед ч хойд ертөнцрүү авч одох дурсамж чи байх болно хайрт минь
(зохиолч: Болорын Сүрэн)

Аавдаа

Posted by Anonymous On 11/16/2010

2010/07/27

Вэбд шуурга дэгдээх

Posted by Anonymous On 7/27/2010
Их зугаатай шүү та webaddres хэсэгт энэ кодийг хийснээр шуурга дэгдэндэ   
КОД:

2010/07/25

Despicable me trailler

Posted by Anonymous On 7/25/2010

Dj MaKar - opa opa opapa! (сонсхоор)

Posted by Anonymous On 7/25/2010

Dj smash - Volna гого trance шүү эдр

Posted by Anonymous On 7/25/2010
За   энгээд   дуучин Эгшиглэн - All night татаж  аваарай

2010/04/09

1 настай ээж !!!

Posted by Хайрын Охин On 4/09/2010
Хятадын Хонан арал дээр байдаг 1 настай хүүхэд гэдсэндээ нөгөө ихэрээ тээж явна



2010/04/07

Тусч амьтад

Posted by Хайрын Охин On 4/07/2010
Таны гэрийн ажилд тусалж
Таны хүүхдийг хамгаална
Бусад жижиг найзуудаа ч мөн хамгаална
Тэд бидэнд яаж амрахыг харуулна, зааж өгнө


Чи унавал босоход чинь тусална

Мөн тэд эх оронч

2010/04/06

Apple iPad худалдаанд гарлаа

Posted by Хайрын Охин On 4/06/2010

Алдарт “Apple” компанийн хамгийн сүүлд гаргасан шинэ бүтээгдэхүүн болох “iPad” нэртэй таблет компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхэллээ. Wi-Fi буюу утасгүй интернэт болон 3-G сүлжээнд ажиллах боломжтой энэхүү iPad таблет компьютер нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгаатай нь АНУ-аас өөр хаана ч байхгүй юм. Нью-Йорк хотноо Манхэттен дүүрэгт байрлах “Apple” компанийн нэрийн барааны дэлгүүр бямба гаригийн өглөө орон нутгийн цагаар 09.00 цагаас хаалгаа нээсэн бөгөөд дэлгүүр онгойхоос өмнө 500 гаруй хүн дугаарлан зогсч байжээ. Тэдгээрийн дотор iPad худалдан авахаар бусад улс орноос АНУ-ыг зорин ирсэн хүмүүс ч байсан гэнэ. “Apple” компанийн зүгээс онлайн хэлбэрээр урьдчилсан захиалга авсан ч дэлгүүрийн гадна хоносон хүмүүс цөөнгүй байсан аж. Компанийн үүсгэн байгуулагч Стийв Возняк хүртэл хэдийгээр онлайнаар урьдчилан захиалсан ч гэсэн баасан гаригийн орой Калифорни дахь “Apple” компанийн нэрийн барааны дэлгүүрийн гадна очиж, дугаарлан хоносон гэнэ. Харин үнийн тухайд iPad нь үзүүлэлтээсээ хамаарч 499-829 ам.доллараар худалдаалагдаж байна. Манхэттен дэх салбар дэлгүүрийн гадна дугаарласан худалдан авагчдын хамгийн түрүүнд зогсч байсан Грег Пакер гэгч бүр гуравдугаар сарын 30-наас эхлэн дугаарласан байна. AFP мэдээлснээр баасан гаригийн үд дунд гэхэд дэлгүүрийн гадна 15 хүн байсан гэнэ.
“Apple” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс “iPad” хэмээн нэрлэсэн шинэ бүтээгдэхүүнээ смартфөүн болон лэптоп хоёрын завсрын, “гуравдагч шинэлэг бүтээгдэхүүн” хэмээн нэрлээд байгаа юм. Томхон хэмжээтэй iPhone мэт харагдах уг таблет төхөөрөмжийг ашиглан кино үзэж, тоглоом тоглож болохоос гадна интернэтэд холбогдох боломжтой ажээ. Түүнчлэн “iPad” нь электрон номны үүргийг гүйцэтгэх бөгөөд хэрэглэгчид “Apple”-аас саяхан нээсэн “iBook Store”-д холбогдож, электрон ном татаж авч болох гэнэ. Мэдээж хэрэг номноос гадна төрөл бүрийн сэтгүүл, сонины электрон хувилбарыг унших боломжтой.

“iPad” нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Компанийн зүгээс баттерейны хүчин чадлыг нэгэн удаагийн бүрэн цэнэглэлтээр 10 цаг цэнэгээ барина хэмээн танилцуулсан байна.

Хамгийн хямд үнэтэй “iPad” нь 16GB флэш меморитой, Wi-Fi холболт ашиглах боломжтой ба 499 ам.долларын үнэтэй юм. Харин хамгийн үнэтэй нь 64GB багтаамжтай, үүрэн телефоны 3G сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой бөгөөд 829 ам.долларын үнээр борлуулагдаж байгаа ажээ.

News.mn

2010/04/02

Gavy NJ

Posted by Anonymous On 4/02/2010

2010/04/01

Elegant - chamaig martsan

Posted by Хайрын Охин On 4/01/2010
New Clip

2010/03/29

Justin Bieber Ft. Ludacris - Baby.

Posted by Хайрын Охин On 3/29/2010

2010/03/26

Kiss /ЗУраг/

Posted by Erka On 3/26/2010



1. Хэрвээ чи хажуу тийшээ харж унтдаг бол тун найрсаг зантай төдийгvй аливаа зvйлтэй сөргөлдөөд байхыг боддоггvй. Харин хайр дурлалын хувьд хөвгvvд чамайг ихэд ухаалаг бодлоготой охин гэж vздэг учираас чиний энэ занг сонирходог. Чи хайр дурлалыг олон шалгуураар давуулж байж хvлээж авдаг.
2. Чи доошоо харж унтдаг бол өөрийн байр сууриа их хамгаалдаг чиний төрөлх зан чанар. Ямартай ч чи хvний дор ордоггvй, мөн цочмог гэнэтийн зvйлд дургvй. Ихэнх хөвгvvд чамайг тэргvvлэгч гэж vздэг, чамтай хэзээ ч сөргөлддөггvй. Өөртөө байхгvй чиний зоримог зан чанарыг өвлөж авахын тулд сул дорой хөвгvvд чамд дуртай байдаг.
3. Чи хажуу тийшээ хараад нэг хөлөө нугалан мөн хоёр гараа алгаар нь хавсран хацар доороо дэрлэж унтах дуртай бол чи хэдий уурлаж байсан ч тайван харагдаж чаддаг. Хvмvvс чамайг т тайван хvн гэж vздэг. гарамгай жvжигчин гэж хэлж болно чамайг. Хvнд бараг л итгэхгvй дээ. Хайр дурлалын хувьд чи их хардамтгай байх тул найз хөвгvvнтэй болсон цагт чинь хэн ч чамтай өрсөлдөхгvй. Зарим хөвгvvд хардамхай охидоос их болгоомжилдог тул хардахын өмнө “анхааруулж“ байх хэрэгтэй.
5. Чи эвхрээд хоёр өвдөгөө тэвэрч унтдаг бол чи хэн нэгний анхаарал халамжинд байхыг хvсдэг. Чи ингэж унтаж байгаагаараа ээжинйхээ өвөрт аюулгvй тайван унтаж буй мэт сэтгэгдэл өөртөө төрvvлдэг гэсэн vг. Чамайг халамжилсан хvнд чи vргэлж талархалтай ханддаг. Харин хайр дурлалд бол чи эсрэг байр суурьтай ханддаг. Гэхдээ бvv гутар даа. Чамайг ойлгосон ханхvv гарч ирж чамайг насан турш халамжлах болно.

6. Чи дээш харж унтдаг бол чи бусдыг өөртөө татах увидастай. Хайр дурлалын хувьд ирээдvйд олон хайр дурлалын адал явдалтай учирна.
Чи орныхоо бvх зайг эзлэн дөрвөн мөчөө талын нэг тарааж хаяаад унтдаг бол эрх чөлөөнд дурламтгай, ер нь унтах дургvй хvмvvс. Учир нь намайг унтсан хойно юу ч болоод өнгөрөх юм билээ гэж боддог.
Чи хөдөлгөөтөй, олон сайн найзтай, тэдэнтэй ямар ч сэдвээр харилцан ярилцах чадвартай. Хайр дурлалын хувьд чамруу хөвгvvд тэр бvр өөрсдөө ирдэггvй. Тиймээс чи өөрөө vvн дээр анхаарал хандуулах хэрэгтэй

2010/03/25

OUTLAW - Мөсөн Хайр

Posted by Хайрын Охин On 3/25/2010

Opozit - Гоёлоо ємссєн бацаан

Posted by Хайрын Охин On 3/25/2010

No Exit (Brod) - 100 татаад чойры

Posted by Хайрын Охин On 3/25/2010
No Exit (Brod) - 100 татаад чойры



Татах
(2) No Exit (Brod) - 100 татаад чойры.mp3

2010/03/24



Бидний биеийн хөдөлгөөн бидний санаа бодлыг бусад хүмүүст илэрхийлж байдаг. Хичнээн үг хэлээр худал хэлэх боловч биеийн хөдөлгөөн хэзээ ч худал хэлдэггүй. Тэгвэл бид өөрийн мэдэлгүй буруу хөдөлгөөн хийдэг ба өөрийн мэдэлгүй хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж байдаг. Тэгвэл мэдээж биеийн хөдөлгөөнөөрөө эерэг дохиог өгж сурах нь маш чухал чадвар болох юм.

Та дараах 23 хөдөлгөөнийг хийхгүй байж сурсанаар хүмүүст сөрөг мэдээлэл, сөрөг мэдрэмжийг төрүүлэхгүй байж чадах болно.

1. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих нь ичимхий байдлыг илэрхийлэх ба эсэргүүцсэн шинжийг үзүүлдэг байна. Учир нь та юмны араар нуугдаж, бусдаас өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг. Эд зүйлсийг урдаа барихын оронд хажуу талдаа барихыг танд санал болгоё.
2. Цагаа байн байн харах, эсвэл гарын хуруугаа ажиглах. Энэ бол уйтгартай байгааг илтгэх том дохио. Хэн нэгэнтэй ярьж байгаа үед хэзээ ч бүү цагруу харж байгаарай.
3. Хувцсанд тань наалдсан утсыг авах. Та хэзээ ч хүнтэй ярьж байхдаа хувцасандаа наалдсан утсыг авж болохгүй. Тэгэх аваас та тухайн хүний яриаг ер сонирхохгүй байгааг илтгэх ба тантай яриа өрнүүлж буй хүн тантай илэн далангүй яриаг өрнүүлж чадахгүй л болов уу.
4. Хэн нэгэнруу харж байхдаа хацраа илэх. “ Би чамайг сонжиж байна “ л гэсэн үг. Хүн ихэнхдээ шийдвэр гаргах үед хацраа илэх нь элбэг байдаг юм. Хэрвээ та хүнтэй юм ярьж байхдаа хацраа илэх аваас та тэднийг шүүж байна гэж бодох болно.
5. Нүдээ онийлгох. Хэрвээ та хэн нэгэн хүнд дургүй байгаагаа хэлмээр байвал зүгээр л нүдээ онийлго. Заримдаа хүмүүс өөрийн мэдэлгүй, санамсаргүйгээр нүдээ онийлгосноор хүмүүст буруу сэтгэгдэл үлдээх нь байдаг. Тиймээс битгий буруу сэтгэгдэл үлдээ. Битгий нүдээ онийлго.
6. Хэт ойр зогсох. Энэ нь тухайн хүнээ тохьгүй болгоход хүргэнэ. Зөвхөн ойрын хүмүүстэйгээ л хэт ойр зогсож болно.
7. Хүнтэй хамт байх үедээ доош харах. Энэ нь тухайн хүнийг ер сонирхохгүй байна гэсэн дохиог илгээх болно. Заримдаа энэ нь бүр дээрэлхүү занг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр хүнтэй харилцаж байгаа үед тухайн хүнийхээ нүдрүү байнга харж, эгцлэн харж байх хэрэгтэй аж.
8. Харилцан ярианы үед нүүрэндээ хүрэх. Ихэнхдээ нүүрэндээ хүрэх, нэн ялангуяа хамартаа хүрэх нь хууран мэхлэж байгааг илтгэдэг байна. Мөн амаа жимийх нь худал хэлж байгааг харуулдаг аж. Тэгэхээр ярьж байгаа үедээ нүүрэндээ бүү хүр.
9. Худал инээх. Худал инээд, жинхэнэ инээдийг ялгахад маш амархан байдаг. Жинхэнэ инээд бүх нүүрийг хамарч инээдэг. Харин худал инээд зөвхөн ам, уруулыг хамардаг байна. Тэгэхээр инээх гэж бүү оролд.
10. Өөрт тань таалагддаг хүнийхээ эсрэг талруу налах. Энэ нь уйтгартай, сонирхохгүй байгаагийн илрэл юм. Зарим хүмүүс үүнийг “ Тэр надад дургүй юм байна “ гэж ч хүлээж авж магадгүй юм шүү. Хүн ихэнхдээ сайн хүнээ налж, дургүй хүнийхээ эсрэг талруу налдаг шүү дээ.
11. Ярьж байгаа хүнрүүгээ эгц харахгүй байх. Энэ нь тохьгүй, сонирхохгүй байгааг илтгэнэ. Тэгэхээр хэрвээ хүнтэй ярьж байгаа бол бүхэл биеэ, мөн нүүрээ тухайн хүнрүүгээ харуулах хэрэгтэй юм. Тэгэхээр тухайн ярьж байгаа хүнийхээ яриаг үнэхээр сонирхож байгаагаа илэрхийлмээр байвал түүнлүү эгц хар.
12. Гараа зөрүүлэх. Энэ нь өөрийгөө хамгаалж байгааг, цаашлаад хувиа хичээсэн дохиог цацдаг байна. Тэгэхээр байнга гараа 2 талдаа байлгаж, нээлттэй байх хэрэгтэй.
13. Удаан болхи төрх үзүүлэх. Хүмүүст өөрийгөө идэвхтэй, эрч хүчтэй, итгэлтэй харагдахын тулд өөрийн байгаа байдалдаа ихээр анхаарах хэрэгтэй байдаг. Үүний тулд та хөлөө аль болох эвтэйхэн байрлалаар тавьж, мөрөө хойш татаж, толгойгоо дээш өргөж, хүмүүсийн нүдрүү эгцлэн харж, гар барин мэндлэх хэрэгтэй.
14. Толгойгоороо оролдох. Хүн ихэнхдээ эргэлзсэн, тодорхойгүй байх үедээ толгойгоо оролддог. Заримдаа худал хэлж байгаа хүмүүс бас толгойгоо оролддог юм. Тэгэхээр гараа толгойноосоо аль болох хол байлгахыг хичээгээрэй.
15. Цамцныхаа захаар оролдох. Энэ нь “ Би үнэхээр тавгүй” байна гэдгийг илтгэнэ.
16. Нүдээ байн байн анивчих. Сэтгэл тавгүй, түгшүүртэй байдлыг илтгэх том тэмдэг. Зарим хүмүүс цухалдуу байхдаа нүдээ хурдан цавчиж эхэлдэг.
17. Мөрөө бөгтийлгэх. Өөрийгөө хүндэтгэхгүй байгааг илтгэнэ. Өөртөө итгэлтэй хүмүүс мөрөө цэх авч явдаг юм. Тэгэхээр мөрөө цэх байлга. Та итгэлтэй харагдах болно.
18. Гараа доороо солбиж зогсох. Та энэ үйлдэлийг хийснээр ганц ч үг хэлж чадахгүйгээр бусдын хүндэтгэлийг алдах болно. Гараа солбиж зогсох нь тавгүй, айдастай байгааг харуулдаг. Ямар ч тохиолдолд гараа 2 талдаа байлгах хэрэгтэй шүү.
19. Гараараа толгойгоо түших. Би үнэхээр уйдаж байна гэсэн дохиог илгээнэ. Хэрвээ ширээний ард хүнтэй яриа хийж байгаа бол гараа ширээндээр тавиад нээлттэй байлгах хэрэгтэй.
20. Хөлөрсөн гараа хувцасандаа арчих. Аймар айсан, сэтгэл түгшсэн байдлыг харуулах болно. Хэрвээ гар тань хөлрөөд байвал зүгээр л орхичих. Зүгээр л тайвшир.
21. Сандалныхаа ирмэг дээр суух. Энэ нь сэтгэлийн болоод биеийн таагүй байдлыг илтгэнэ. Энэ нь таныг болоод таны эргэн тойронд байгаа хүмүүсийг хүртэл таагүй байдалд оруулдаг юм. Тэгэхээр аль болох биеэ чөлөөтэй байлгаж, хойшоо бага зэрэг налж суу.
22. Хөл, гараа тогших. Энэ нь стресстэй байгааг, тэвчээр алдагдаж байгааг, уйтгартай байгааг илтгэдэг юм. Хэрвээ танд ийм зуршил байгаа бол хурдан засаж авах хэрэгтэй.
23. Гараараа жижиг зүйлсийг оролдох. Энэ нь нилээд айдас, түгшүүртэй байгааг илтгэх болно. Ямар ч тохиолдолд хэн нэгний өмнө сууж байгаа бол гараа тайван сул байлгах хэрэгтэй.

2010/03/23

tsoo shin dyy

Posted by andy_pj On 3/23/2010

http://www.4shared.com/file/247578282/b9f4e2e4/_2__Reality_shoy_duu.html

L-Guards-Pomagite Nam

Posted by Хайрын Охин On 3/23/2010

2010/03/22

Ubuntu 10.04

Posted by Erka On 3/22/2010
Ubuntu 10.04 | 675.06 MB 

Байгалийн зураг

Posted by Erka On 3/22/2010
За энгээд нэгэн бас гоё зураг оруулж байна. Татаж аваад байгаарай залуусаа
Энэ удаа би та бүхэндээ Хүүхдийн хөөрхөн хөөрхөн зураг оруулж байна. Таалагдвал татад аваарай.

Google-ийн гологдсон 10 лого

Posted by Хайрын Охин On 3/22/2010


Google-с баяр ёслолын үеэр гаргах гэж байгаад больсон 10 логог толилуулж байна.

  1. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: 2003 оны хүүхдийн баяр. Татгалзах болсон шалтгаан: Хэтэрхий хүүхдийн шинжтэй болсон гэжээ.
  2. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Тамхи гарсны 150 жилийн ойд. Татгалзах болсон шалтгаан: Хэтэрхий хуулинд нийцэхээргүй шинжтэй гэсэн байна.
  3. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Бүтээгдэхүүн байрлуулсны 50 жилд. Татгалзах болсон шалтгаан: Starbucks хангалттай мөнгө төлөөгүй.
  4. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Гүүглээс гаргасан "Don't be evil" урианы 5 жилд. Татгалзах болсон шалтгаан: Хэтэрхий айдас төрхөөр шинжтэй.
  5. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Mondrian-ийн 130 дахь төрсөн өдрийн ойд /Piet Mondrian (1872-1944). Татгалзах болсон шалтгаан: Дэндүү хийсвэр, хөнгөн шинжтэй.
  6. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Зохиогчийн эрхийн тэмдэг гарсны 90 жилийн ойд. Татгалзах болсон шалтгаан: Энэ тэмдэгийг хэрэглэх нь Гүүгэлтэй зөрчилдсөн.
  7. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Nintendo Entertainment System-ийн 20 жилд. Татгалзах болсон шалтгаан: Галууг хамгаалах нийгэмлэгээс эсэргүүцэл илэрхийлсэн.
  8. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: Google /1-ийн ард 100 тэг/ гэх тоо үүссэний 65 жилд. Татгалзах болсон шалтгаан: Хэтэрхий мэргэлжлийн шинжтэй.
  9. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: M.C. Escher-ийн нэр төрийг хүндлэх /ноорог/. Татгалзах болсон шалтгаан: "Ёстой аймшигтай" шинжтэй.
  10. Гаргах гэж байсан тэмдэглэлт өдөр: JPEG зургийн өргөлтгөл -ийн 20 жилд. Татгалзах болсон шалтгаан: Дэндүү шахалт багатай гэсэн байна.









Саад

Posted by Хайрын Охин On 3/22/2010

Эрт урьд цагт нэгэн хаан байжээ. Тэр хаан нэг өдөр ордон уруу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө юу болохыг харан суужээ.

Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрнө. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоохдоо ихэнх нь хааныг өндөр дуугаар шүүмжилж ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.

Эцэст нь тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс, хүнсний ногоо авч ирж яваа аж, Тэр тариачин үүрч ирсэн сагстай ачаагаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхэллээ.
Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол
дүүрэн алт... Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст " Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна " гэжээ. Тариачин эр болсон явдлаас хойш их зүйл сурчээ. " Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм... "

2010/03/20

Сүнсний зураг

Posted by Erka On 3/20/2010
Та сэтгэгдэлээ заавал үлдээгээрэй.

2010/03/19


Жавхлан-Өмөлзөж харамлах нутаг

Нүүдэл /Зааван зураг/

Posted by Erka On 3/19/2010