2010/02/09

Залуу дуучин Маралжингоо уурхайчин болно гэнэ шүү
ansu64.jpgРок попын залуу дуучдаас өвөрмөц өнгө аястай хоолойн чадлаараа сүрхий хол тасарч залуусыг байлдан дагуулж байсан дуучин бол Маралжингоо. Тэрээр В продакшнд харъяалагдах болсноор өөрийн стиль имиждээ 100 хувь өөрчлөлт хийж
чадсан.  Тэгэхдээ хэрхэн хувирч гоолиг сайхан харагдаж болдогийн амьд жишээг харуулсан нууц нь дуучин Дашдондогт хайр зарлаж хайрынхаа хүчээр гоолигжсон гэх бор шувуу ч нисдэг. Ямар ч байсан төрх байдалдаа сүрхий анхаарсан түүний
уран бүтээлд өөрчлөлт гapaaгүй нам жим байсан. Тэгвэл саяхнаас A Cappela хамтлагийн Төрөөтэй хамтран өсвөр насныханд зориулсан нэгэн хайрын дууг дуулахаар болж уг дууныхаа нэрний эрэлд гарчээ. Ямартаа ч учир мэдэх хүмүүс Маралжингоог гайгүй дуучин болох ирээдүтэй гэж үнэлдэг ч түүний хувьд дуулах бол зүгээр л хобби гэнэ. Тэрээр удахгүй Канад руу уул уурхайн чиглэлээр, сургуульд явахаар шийдсэн гэнэ лээ.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment