2010/11/16

Өглөө дэндүү гоё байсаан сэтгэл минь хөнгөн салхи адил дураараа өөдөөс тусах нарны элч дэндүү хурц байсаан тиймээс чамайг сайн хараагүй
Гарт минь байсан бүхэн алгаа нээгээд хартал алдарчихсан Нээх ёсгүй байсан тавилан байжээ гэж би харамссан ч энэ тавилан байсан болохоор дагасан
Газраар дүүрэн цас гэхдээ сэтгэл ердөө ч сэргээгүй ганцхан чамайг л хүлээж байсан гэтэл чи ирээгүй
Хайр дүүрэн байсан миний сэтгэл харин одоо хүйтнийг мэдэрч байна
Жаргал дүүрэн байсаан бидний, хайр дусал дуслаар нулимс чиний төлөө унасан гэхдээ
Газарт унасан нулимс хормын төдийд хөлдөж байсан
Гал халуун хайрын минь цорын ганц чи нь байсан, дундуур заяатай хайр минь бас л чи байсаан
Буцааж болдог бол би бүгдийг буцаахсан гэхдээ болохгүй
Болдог бол өнгөрсөндөө амьдрахсан болохгүй
дуусах ёстой гээд би эвлэрэх ёстой юу?
дуусгамааргүй байна гээд гүйх ёстой юу? гэхдээ
хайраа алдмааргүй байна
гэвч дууссаан гэж хацар зүсэх нулимс хэлнэ дуусцан ш дээ гэж хүйтнээр үлээх салхи сануулна
гэхдээ тэр чинь ердөө л дурсамж гэж бусд хэлэх ч миний хувьд тийм бишээ хайраа
хэлтгий тавилант дурлалын минь дундрашгүй их хайрын минь
хамгийн нандин дурсамж болохоор зүрхнийхээ цохилтыг зогсох тэр үед ч хойд ертөнцрүү авч одох дурсамж чи байх болно хайрт минь
(зохиолч: Болорын Сүрэн)
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment