2010/03/10


“НАЙЗ” энтертайнментын 2 дахь уран бүтээл болох “Хайрлаж болох уу?” нэртэй уран сайхны кино нь залуусын хайр сэтгэлийг гэгээлэг, хөгжилтэйгөөр харуулахыг зорьсон романтик комеди төрлийн кино болно.

Киноны ерөнхий агуулга:
Хөдөөнөөс сургуульд сурахаар найз охин Намуунаагаа зорин хотод ирж буй гол дүрийн охин Номин. Намуунаатай уулзахаар ажил дээр нь очоод захирал Мэндээтэй санамсаргүй мөргөлдөн үнэтэй нарны шилийг нь хагалж орхино. Ингээд өрөө төлөхийн тулд тэр газар нь ажилд орон найзтайгаа хамт ажиллах явцдаа Мэндээтэй дахин инээдтэйгээр тулгарана. Байнга уулзаж байгаа хэдий ч төрөлхийн бардам Мэндээ, угийн даруу Номин хоёр бие биедээ хайраа илчилж чадахгүй байсаар Номин үл бүтэх төрсөн ах Далайгаас болж сургуульд орохоо нэг жил хойшлуулах болж нутаг буцна. Харин Мэндээ хайртай болсоноо хэлэхээр шийдэн хөдөө гэр лүү нь зорин очиж сэтгэлээ илчилсэнээр кино төгсөнө. Мөн кинонд Мэндээгийн аавын дүрд Б. Жаргалсайхан /УГЖ/, Далайгийн дүрд Ц.Ганзориг /СТА/, буудлын тогооч Мантуугийн дүрд кино зохиолч найруулагч П.Дэлгэрбаяр нар тоглосоноор киног улам хөгжилтэй, сонирхолтой болгосон болно.

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 36 минут
Төрөл: Романтик, комеди
Найруулагч: А.Мэндсайхан
Гол дүрд: С.Тэмүүжин, Т.Номин
Дүрүүдэд: П.Шүүдэрцэцэг, Б.Жаргалсайхан /МУГЖ/, Ц.Ганзориг, П.Дэлгэрбаяр
Студи: “НАЙЗ” энтертайнмент



1. Өглөө болгон уудаг кофены амт шиг

Үгүйлэгдэх болжээ чи хэзээнээс ч юм

Зүрхний минь гүнд орших тэр нэгэн бүсгүйг

Зүгээр л хайрлах гэсэн юм

Халаасанд минь хайлан уусах шоколад шиг

Хамаг сэтгэл зүрх минь чиний л өмнө уярна

Үдэш унтахад зүүдэнд аялчлах чиний дүр

Өглөө босоход бас л хамт

Дахилт: Чи миний сэтгэл зүрхэнд

Чин үнэнч дурлалын тэнгэр итгэл сэтгэлийн наран

Би чамдаа амлъя

Зүйрлэшгүй жаргалыг хамтдаа мэдэрмээр байна итгээрэй

2.Чинийхээ дүрийг сэтгэлдээ би зураглаж

Чимээгүй бодолд автан суух сайхан

Ганцаардал гунигийг мартуулагч хайрын их далайд

Хамтдаа хөвъе гэсэн юм

Дурлал гэдэг чинь ингээд л ирдэг гэж үү

Догдолсондоо зүрх минь зогсчих гээд байна хонгор минь

Гараас чинь хөтлөөд хаашаа ч би явсан

Ганцхан чамдаа л итгэнээ

Дахилт: Чи миний сэтгэл зүрхэнд

Чин үнэнч дурлалын тэнгэр итгэл сэтгэлийн наран

Би чамдаа амлъя



Татах


hairlaj boloh uu ost - mino temuujin shuudertsetseg.mp3


Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment