2010/01/21

Өгүүлбэрийн гишүүд

Posted by andy_pj On 1/21/2010
Өгүүлбэрийн гишүүн
Монгол хэлний өгүүлбэрийн гишүүдийг өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн буюу гол гишүүд, тодотгол, тусагдахуун, байц буюу дэд гишүүд гэж хоёр ангилна.Өгүүлбэрийг гишүүдээр зурахдаа эхлээд өгүүлэхүүн дараа нь өгүүлэгдэхүүн гишүүнээ олж эцэст нь дэд гишүүд болох байц, тусагдахуун, тодотголоо хойноос нь урагш нь гэсэн дарааллаар зурж болно.Өгүүлбэрийн бүрэлдхүүнд багтаж ,бие дасан аль нэг асуултанд хариулагдах, өгүүлбэрзүй тодорхой харьцаа илтэгсэн үг буюу холбоо үгийг өгүүлбэрийн гишүн гэнэ.


Өгүүлбэрийг гишүүдээр зурахдаа эхлээд гол гишүүн өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүнийг олж дараа нь өгүүлэхүүний бүлгийн дэд гишүүдийг улмаар өгүүлэгдэхүүний бүлгийн дэд гишүүдийг үгсийн холбоог харж олж зурах хэрэгтэй. Өгүүлбэрт гишүүний холбогдолгүй үгсийг гишүүдээр зурахгүй. Нийлмэл өгүүлбэрийн дотор байгаа энгийн өгүүлбэрүүд нь дараагийн өгүүлбэрийнхээ ямар үгтэй холбогдон бүхэлдээ ямар гишүүний үүрэг гүйцэтгэж байгаагаар нь ямар гишүүн болохыг таньж болдог.. Үгсийн холбоог олохдоо өгүүлбэрийнхээ эхнээс ч хийж болно, хойноос ньч холбож болно. Өгүүлбэрийн гишүүн бүр тодорхой утыг зааж ,өөр хоорндооо утгын холбоо харьцанд орж,өгүүлбэрийн утгын бүтэцийг бүрдүүлж тодорхой асуултанд оногдоно.
Жишээлбэл:
Хэний хэн? Юугаар? Хэзээ? Хаашаа! Яасан?
Манай ах өөрөө, машинаар өчигдөр хөдөө явсан.
Өгүүлбэрийн гол гишүүд
Өгүүлэгдэхүүн өгүүлхүүн хоёр нийлж өгүүлбэрийн бүтэцийн эх бие үндсэн бүрдүүлбэр,хэлзүй цөм болох учир түүнийг өгүүлбэрийн гол гишүүд гэнэ. Өөрөөр хэлбэл: үйлийн эзэн ба үйл хөдлөл заасан үг нь гол гишүүд болох бөгөөд үйлийн эзнийг заасан үг нь өгүүлэгдэхүүн, үйл хөдлөл заасан үг нь өгүүлхүүн болно .
Жшээ нь : Цэвэлмаа ирэв .гэсэн өгүүлбэрийн: үйл нь ирэв өгүүлэхүүн
Үйлийн эзэн нь цэвэлмаа өгүүлэгдэхүүн.
Өгүүлэгдэхүүн гишүүн
Хэл зүй бусад гишүүдээр захирагддаггүй.Өгүүлэхүүнтэйгээ харилцан захирах холбоонд байж, тухайн үйлийн эзэн буюу үйл эрхэлэгчийг зааж жинхэн нэр үг ба нэршсэн нэрийн зүйлээр илэрдэг гол гишүүнийг өгүүлэгдэхүү гэнэ. Үйлийн эзнийг зааж хэн, юу, ямар, аль нь, яасан нь, яах нь, хэд нь, яадаг нь гэсэн асуултанд хариулагдана. Өгүүлэхүүнтэй харилцан зэрэгцүүлэх холбоогоор холбогдоно. Мөн өгүүлэгдэхүүн гишүүн ихэвчлэн жинхэнэ нэрээр илрэх бөгөөд зарим тохиолдолд бусад үгийн аймгаар илэрч болно. мөн нэр үгийн утга үүрэгтэй хэргэлсэн тэмдэг нэр,тооны нэр, төлөөний үг тодотгон холбох нөхцөлтэй үйл үгээр илэрсэн. Өгүүлэгдэхүүн нь гол төлөв өгүүлэхүүнээсээ ургаш байрлана.
Жишээ нь : Сэрүүн салхи өмнөөс үлээнэ. Хурдан морьд барианд ойртов. Цоохор нь цоройтлоо түрүүллээ.
Өгүүлэхүүн гишүүн
Ихэвчлэн өгүүлбэрийн төгсгөлд тохиолдож, үйлийн эзний үйл хөдлөлийг голдуу заана..Үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүнийхээ үйл байдалыг зааж ихэвчлэн үйл үгээр илэрдэг,өгүүлбэрийн гол гишүнийг өгүүлэхүүн гэнэ. Өгүүлэхүүн нь гол төлөв өгүүлбэрийн эцэст байрладаг.
Өгүүлэхүүн нь яаж байн ? Юу вэ? Хэд вэ? Аль вэ? Гэх мэт асуултанд хариулагдана.
Жишээ нь: бөхчүүд барилдав.
Солого татав.
Энэ морь хурдан. Ах бор морио наадамд унана.Манай өвөө туршлагатай анчин.Ахын морь хурдан.
Өгүүлэхүүн нь гол төлөв өгүүлбэрийн эцэст байрладаг.
Өгүүлэхүүн гишүүдийг бүтцээр нь :
-энгийн өгүүлэхүүн
- нийлмэл өгүүлэхүүн гэж ангилдаг.
ганц үгээр бүтсэн өгүүлэхүүнийг энгийн өгүүлэхүүн гэнэ.
Жишээ нь : үүр цайж, шувуу жиргэнэ.2 ба түүнээс дээш үгнээс бүтсэн өгүүлэхүүнийг нийлмэл өгүүлэхүүн гэнэ .
жишээ нь : Идээ цагаа илбэг байна.
Өгүүлэхүүн гишүүнийг ямар үсгийн аймгийн үгээр илэрсэн нь үйл өгүүлэхүүн,нэр өгүүлэхүүн гэж 2 ангилдаг бөгөөд энэ нь бас энгийн ба нийлмэл бүүтэцтэй байз болно.
Өгүүлэхүүн гишүүнийг хоёр хувааж үзнэ
Үйл өгүүлэхүүн
А.үйл үгээр бүтсэн өгүүлэхүүнийг үйл өгүүлэхүүн гэнэ.
- Энийн үйл өгүүлэхүүн :жишээ нь : Тэнгэр цэлмэжээ.Одод жирвэлзэнэ.
- Нийлмэл үйл өгүүлэхүүн :жишээ нь: Би үргэлж ээжийгээ боддог байлаа.
2 .Нэр өгүүлэхүүн
Б.Нэр үгийн зүйлээр бүтсэн өгүүлэхүүнийг нэр өгүүлэхүүн гэнэ.
- энгийн хэр өгүүлэхүүн : цагийн муу дайн.
хамгийн элбэг жимс нт үхрийн нүд.
- нийлмэл өгүүлэхүүн :чи ч том эр болжээ.
Хамгийн сайн Оюун билээ.
Тодотгол гишүүн
Нэр үгээр илэрсэн гишүүнд захирагдан утгаараа хүн ба юмс үзэгдлийн өнгө зүс, тоо ширхэг, хэлбэр дүрс, тоо хэмжээ зааж тодотгуулагч гишүүнийхээ өмнө байрлаэ аль? Хэдэн? Ямар? Хэддүгээр? Хэний? Юуны? Гэх мэт асуултанд хариулагдахгишүүнийг тодотгол гишүүн гэнэ.
Жишээ нь: Монголын уудам тал шаргалтан харагдана. Ахын морь хурдан.
Тусагдахуун гишүүн
Ихэвчлэн үйл өгүүлэхүүнд захирагдан хэнийг, юуг, хэнд, юунд, хэнээс, юунаас, хэнээр, юугаар, хэнтэй, юутай гэх мэт тийн ялгалын асуултанд хариулагдан .Өгүүлэхүүний бүлгийг дэлгэрүүлэх дэд гишүүдийг тусагдхуун гэнэ .Жишээ нь: Миний ах бор морио барив.
Машин дардан замаар худална.
Аав сүхээр мод хагалав.
Байц гишүүн
Үйл өгүүлэхүүнд захирагдаж хаана, хаашаа, хаагуур, хаанаас, хэзээ, хэдийд хэрхэн гэх мэт асуултанд хариулагдан үйл хөдлөлийн орон байр , цаг хугацаа, зохиолго шалтгаан, дүр байдлыг заах дэд гишүүнийг байц гэнэ.Жишээ нь: Төлөөлөгчид маргааш ирнэ.
Манай сургууль дээр үдэшлэгтэй .

Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment