2010/01/25

Мөнгө олох хэцүү, Харин олсон мөнгөө үрэх амархан
 az_jargaliin_t.jpg Хүн төрөлхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед тэр мөнгө нь шийдвэрлэх үүрэг рольтой байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө зэрэг нь валютын (хөрвөх) үүрэг гүйцэтгэдэг байжээ. Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй,
мөнгөнд хайш яайш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй.
- Ер нь баяжих анхны алхам мөнгөнд хандах ханд­ла­гаас ихээхэн хамаардаг байна. Жишээ нь та мөнгөтэй болмогцоо яаран үрэх гэсний хэрэггүй. 

 
Мөнгөө түрийвчиндээ ганц хоног боловч хадгалж сур
- Учир нь мөнгө үрэхгүй 1-2 өдөр тэсч чадвал аажимдаа мөнгөө тогтоодог болно.

- Мөнгө дагаж мөнгө ирдэг нь үнэний хувьтай. Гэртээ 10-20 мэтийн бутархай мөнгийг хадгалдаг савтай бай.


- Жижиг сажиг дэвсгэрүүд хаа ч юм үнгэж үрчийгдсэн байдлаар орхигддог тул мөнгөнд гамтай хандах хандлагыг орхигдуулдаг учраас тэр.


- Азын гэх авч, үрж болдоггүй бэлэг дэмбэрэлийн мөнгө байлгах сайн.


- Гэр орондоо зоосон мөнгө өлгөж унжуул.


- Болж өгвөл хүнээс мөнгө бүү зээл. Ямар ч хүн мөнгөндөө харам байдаг тул зээлж буй мөнгийг дагаж таагүй энерги ялгарч байдаг.


- Тодорхой хэмжээгээр бусдад туслахаас бүү татгалз. Харин харамлаж өгвөл тусгүй. Чин сэтгэлээсээ өгсөн мөнгө эргээд танд сайныг авчирна.



- Гэмтэлтэй, хэн нэгний өгсөн ч юм уу хуучирч муудсан түрийвчийг цүнхэндээ бүү авч яв. Таны түрийвч цоо шинэ бусдын энерги шингээгүй, гагцхүү таных байх ёстой.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment