2010/01/24



Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн имиджийг бүрдүүлэхэд онцгой чухал зүйл нь туфль буюу өсгийтэй гутал юм. Гэвч үүнийг өөрийн дураар сонирхолын дагуу өмсөж болохгүй гэнэ. Учир нь үүнд биеийн өндөртэй гутлын өсгийний өндөр нь пропорциональ байх ёстой аж. Жишээ нь 158 см хүртэл өндөртэй бүсгүйчүүд 3 см өндөр өсгийтэй. 159-164 см хооронд өндөртэй бол 3-5 см өндөртэй. 165-170 см өндөртэй бүсгүйчүүд 5-7 см өндөр өсгийтэй гутал өмсөх ёстой юм байна. Энэ нь Азийн миссийн хэмжээ. 177-182 см өндөртэй бол 9-11 см өндөр өсгийтэй байхад тохирох гэнэ. Энэ нь дэлхийн миссүүдийн хэмжээ юм байна. Ер нь сонгодог стилийн гутлууд нь ямар ч хувцсыг өөд нь татаж гоё харагдуулдаг. Өөрийнхөө биеийн өндөрт тохируулан гутлаа сонгохгүй бол хэт өндөр өсгийтэй гутал таныг бөгтгөр харагдахын дээр алхаа гишгээ тань цэгцгүй болж, хээнцэр ч гэсэн туфль тань гутаах болно.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment