2010/03/22

Саад

Posted by Хайрын Охин On 3/22/2010

Эрт урьд цагт нэгэн хаан байжээ. Тэр хаан нэг өдөр ордон уруу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө юу болохыг харан суужээ.

Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрнө. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоохдоо ихэнх нь хааныг өндөр дуугаар шүүмжилж ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.

Эцэст нь тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс, хүнсний ногоо авч ирж яваа аж, Тэр тариачин үүрч ирсэн сагстай ачаагаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхэллээ.
Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол
дүүрэн алт... Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст " Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна " гэжээ. Тариачин эр болсон явдлаас хойш их зүйл сурчээ. " Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм... "
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment