2010/01/15

Цаг гарга

Posted by Freastyke On 1/15/2010
Бяр чадлын ундарга тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам үршөөлгүй тул
Мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундаршгүй тул
Уншиж мэдэхэд цаг зав гарга
Аз жаргалын харгуй тул
Хайр сэтгэлд цаг гарга
Ариун хишиг нөхөрлөлийн тул
Найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул
Инээж баясахад цаг зав гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг буянд цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment