2010/03/18

Компьютер гацсан үед яах ёстой вэ?

Posted by Хайрын Охин On 3/18/2010

ЭХЛЭХИЙН ӨМНӨ:

Компьютер гацсан үед хийх ёстой хамгийн үр дүнтэй арга юу вэ? Шууд л Restart хийх товчийг дарна гэж үү? Үгүй шүү.

ШИЙДЭЛ:

Байнга биш ч гэсэн хааяа ч гэсэн Windows гацдаг шүү дээ. Хамгийн гайтай нь та хийж байсан ажлаа хадгалж (save) амжаагүй байдагт л гол учир нь байгаа юм. Юуны өмнө дээр дурдсан шиг NumLock товч дарж үнэхээр гацсан эсэхийг тодруулах хэрэгтэй. NumLock дарахад NumLock-ийн гэрэл асаж унтарч байвал бүр ч гацаагүй байна гэж ойлгож болно.
Бүр гацаагүй бол CTRL + ALT+ DEL товчийг дарж Task Manager цонхыг гаргаж ирэх хэрэгтэй. Тэндээс ямар програм гацсан байна түүнийг нь хаана. Иймэрхүү үйлдлүүдийг хийж байхдаа маш хүлээцтэй, ямар нэгэн үйлдэл хийсний дараа үр дүнг нь хүлээж байгаад дараачийнхийг нь хийвэл зохимжтой. Тухайлбал CTRL + ALT +DEL товчнуудыг нэг л удаа дарахаас биш Task manager цонх гарч ирэхгүй байна гээд л олон дахин дарж хэрхэвч болохгүй.
NumLock асахгүй байсан ч гэсэн хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй. Тухайлбал дээд тал нь минут орчим байж болох юм. Үүний дараа NumLock товч ажиллагаанд орох нь бий. Өөрөөр хэлбэл таны компьютер эргээд сэргэнэ гэх үү дээ. Ямар нэгэн асар хүнд процесс таны компьютерийн амийг хариугүй авдгийн даваан дээр компьютер тань давж гарчээ гэж та ойлгож болно.
Үнэхээр найраагүйгээр гацсан нь тодорхой болсон бол restart хийхээс өөр арга байхгүй. Юуны өмнө CTRL + ALT + DEL товчны хослолыг 2 дахин дарж Restart хийхийг оролд. Тэгээд ч нэмэргүй бол компьютерийн нүүрэнд байрлах Restart товчийг дарах, тийм товч байхгүй бол Pow¬er товчийг удаан (5 секунд орчим) дарж унтрааж болно. Нэгэнт Power товчоор унтраасан бол ядаж 5 секундийн дараа эргэж асаах ёстой гэдгийг хатуу санаж ав. Түүнээс дөнгөж унтраангуутаа тэр дор нь асаах нь таны компьютерийн эд ангиудад хортой нөлөө үзүүлнэ гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment