2010/03/13

Үнсэлт

Posted by Erka On 3/13/2010


Үнсэлт болгон өөр өөр байдаг байх л даа. Цаад хүн нь юу хүсч үнссэнээс л шалтгаалдаг гэж нэг уншиж байсан юм байна. Саяхан би нэг өдөр, нэг хүнд хэд хэдэн удаа санаадгүй байж байгаад бүүр уруулан дээрээ үнсүүлчихийн. Эхний үед нь за за угийн л ийм зантай юм чинь гэж бодоод л нээх тоосонгүй өнгөрсөн. Тэгтэл бүүр дараа нь дахиад гэмгүй байж байгаад үнсүүлчихдэг байна. Сүүлдээ бүүр дургүй ч хүрэх шиг, балай юм. Бүүр нэг үнсүүлэхдээ тэр бүүр миний хэлийг сороод аягүй удаан үнссэн гээд л бод. Ямар ч санаадгүй байж байхад л тэвэрч аваад л үнсэхийн. Ядаж ямар нэгэн байдлаар үнсэх шалтгаан гарч болно доо.
Тэгтэл гэв гэнэт үнсмээр санагдсан юмуу хаашаа юм, зүгээр дэргэд юм яриж сууж байгаад ч юмуу, аль эсвэл зүгээр зогсож байгаад л хүрч ирээд үнсчихсэн. Би одоо тэрний дуртай цагтай үнсэж байдаг найз банди нь биш дээ ямар. Мэдэхгүй хүн бол найз банди нь байна гэж андуурмаар. Тэгээд би бүүр гайхаад, бодоод бодоод яагаад тэгсэн юм болоо гэж бодогдоод байх юм. За ганц үнсүүлсэн бол бас яая гэхэв гэтэл бүүр 3.4 удаа нэг өдөр, нэг хүнд тэгж үнсүүлэхээр чинь өөрийн эрхгүй учрыг нь мэдмээр болоод байх юм. Бүүр олны нүдэн дээр шүү. Үнсэх мөрөөрөө үнсэхгүй бас бөөн асуудал болгоод хаячихийнмаа яадаж байтал. Одоо тэгээд л бөөн яриа болж байгаа даа.
Тэгээд гэмгүй байж байгаад хэл аманд орчихлоо. Өөрөөс нь бас шууд асуучихаж чадахгүй. Дэмий л тэнэг мангараар нь жаахан дуудаж байгаад л орхичихсон. Уг нь их сургуульд байхад таалагддаг байсан охин маань л даа. Гэхдээ одоо бол нээх их тэгж сэтгэл хөдөлгөөд байдаггүй юм. Тэгээд яг яагаад тэгсийн болоо гээд л бөөн бодол, нэг юман дээрээс уг нь уруул дээр нь үнсвэл хайртай гэсэн үг гээд л байсан л даа. Тэгээд бодохоор надад тэр хайртай юм боловуу гээд л бодох юм. Тэгэснээ бас зүгээр л алцагнаж байсан юм боловуу гээд л бодох юм
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment