2010/02/09

12 настай охин 80 настай нөхрөөсөө салахыг хүссэнгүй
1.180.jpg Саудын Арабт ийм нэгэн явдал болжээ. Хагас жилийн өмнө эцэг, эх нь төрсөн охиноо өвөө шиг нь хүнтэй гэрлүүлэх саналыг анх гаргаж, инжинд нь 22,000 доллар авсан байна. хуримын ёслол болохын өмнөхөн ээж нь ирээдүйн хүргэн болох 80 настай
өвгөнд охиноо сургууль төгстөл хуримаа түр хойшлуулаач хэмээн хүсчээ. Гэтэл өвгөн саналыг нь хүлээж аваагүйн дээр шүүхэд гомдол гаргаж, шуугиан дэгдээжээ. Тиймээс охин өөрийн хүсэлтээр сургуулиа орхиж, эхнэр хүний үүргээ биелүүлэх болсноо мэдэгдсэн гэнэ. Тэрбээр “Сургуульд сурахаас илүү аав, ээжийнхээ ачийг хариулж, охин болсныхоо үүргийг гүйцэтгэх нь чухал” гэжээ.
    Дашрамд өгүүлэхэд, тус улсын хуульд эмэгтэй хүний гэрлэх насны хязгаарыг тогтоогоогүй аж.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment