2010/02/09

Би сумогийн дэвжээнээ ганц Хакухогийн өмнөөс бус, Асашёорюүгийн нэг хэсэг болж барилдана
 hakiho.jpg  Их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлах болсноо уржигдар албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сумо бөхийн их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж өөрийн багш Такасаго ояката болон
менежер Акихиро Ичимияа нарын хамт энэ тухайгаа Мэргэжлийн сумо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал эхлэхийн өмнө мэдэгдсэн юм. Энэхүү гэнэтийн мэдэгдлийн дараа буюу уржигдар орой Монголын бусад сумочид их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой уулзжээ. 
 
Хакүхо М.Даваажаргал хэлэхдээ “Би их харамсч байна. Үүнээс хойш би сумогийн дэвжээнээ ганц Хакухогийн өмнөөс бус, Асашёорюүгийн нэг хэсэг болж барилдах болно” гэжээ. Харин Сумогийн холбооны ерөнхийлөгч ояката Мусашигава “Харамсч байна, Ёкозунагаас ийм шийдвэр хүлээж авч байгаадаа Сумогийн холбооноос уучлалт гуйя” хэмээн хэлжээ
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment