2010/02/09

Асашёорюүг нохой зодооныхон сонирхож эхэллээ...
 nohoiii.jpg  Манай их аваргыг зодгоо тайлсан даруй “Mixed Martial Art” буюу манайхны хялбаршуулан ерөнхийд нь нэрлэдгээр нохой зодооныхон сонирхож, элсүүлэх тухай бодож эхэлжээ.Америкийн алдарт “USA Today” сонин Японы тулааны урлагийн
вебсайтуудаас авсан мэдээндээ үндэслэж дээрх дүгнэлтийг гаргажээ. 
Өмнө нь сумо барилдаж байгаад зодоонд орсон бүх тамирчин төдийлөн сайн амжилт үзүүлж чадаагүй юм. Тухайлбал, Chad “Akebono” Rowan (0-4), Henry “Sentoryu” Miller (6-9), Tadao Yasuda (2-4), Alan Karaev (2-3), Emmanuel Yarborough /энэ сумоч бол манай Бат-Эрдэнэ аваргын хаядаг аварга хар арьст/ (1-2), Teila Tuli (0-1).
Тус сонины дүгнэж байгаагаар, Асашёрюү өөртэй нь адил цолтой Акебоногоос хавьгүй илүү тулалдах магадлалтай. “Учир нь Асашёрюү том биеэрээ бус авьяас техникээрээ ёкозүна болсон юм” хэмээжээ. 
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment