2010/02/12



Компьютерийн вирусээс хэрхэн хамгаалах талаар мэдээлэл хvргэе. Хамгийн сонирхолтой нь хvмvvс ихэнхдээ өөрсдөө вирусийг орж ирэх нөхцөлийг бvрдvvлчихсэн байдаг. Vvнийг бvгдээрээ алга болгоё.





Эхний ээлжинд мэдээж та антивирус суулгах хэрэгтэй. Судалгаагаар хамгийн сайн антивирусийг Kaspersky гэдэг ч ихэнх хvмvvс худалдан авах боломжгvй байдаг болохоор хулгайн хувилбарыг ашигладаг. Хулгайн хувилбар нь багахан хугацаанд ашиглаад л хаагдчихдаг болохоор хvмvvс хаагдсаныг нь анзааралгvй вируст баригдчихдаг. Та ажиллаж байгаа эсэхийг мэдье гэвэл баруун доод буланд K vсэг байгаа эсэхийг хараарай. Байвал өнгийг нь шалга. Хэрвээ цагаан, саарал болсон байвал ажиллахгvй байгаа гэсэн vг юм.

Ихэнх антивирусvvд ажиллахгvй байгаа vедээ цагаан өнгөтэй дvрс зураг vзvvлдэг юм. Зарим нь улаанаар Х гэсэн ч байх нь бий. Харин та дээрх антивирусийг авах боломжгvй байгаа бол vнэгvй хэрэглэж болох антивирусуудийг хэрэглэх нь зvйтэй. Учир нь тэдгээр нь байнга шинэчлэгдэж байдаг учраас огт ажиллахгvй байгаагаас хавьгvй дээр байдаг юм. Гэвч хангалттай хамгаалалт болж чадахгvй. Гэсэн хэдий ч та өөрөө вирусийг орж ирэх замыг нээгээгvй л бол vнэгvй антивирусvvд таныг хамгаалаад байж дөнгөнө.

За нэгэнт антивирустэй боллоо гээд тайвширч болохгvй. өдөр тутам шинэ вирусууд мянга мянгаараа бvтээгдэж байдаг болохоор антивирусvvдийг ч гэсэн өдөр тутам шинэчлэх хэрэгтэй байдаг. Ихэнх антивирусvvд интернэт холбоотой vед автоматаар шинэчлэгддэг юм. Интернэт байхгvй бол та антивирустээ найдах хэрэггvй. Тэгэхээр та vнэхээр хамгаалагдахыг хvсч байвал танд байнгын интернэт хэрэгтэй. Харин vнэхээр боломжгvй бол долоо хоногтоо нэг удаад тухайн программын шинэчлэлийг интернэтээс татаж аваад суулгаж байгаарай.

Одоо вирусээс яаж хамгаалах аргыг зааж өгье.

1.Гадны флаш дискийг залгах, CD уншуулах зэрэг гадны зvйлийг залгах vедээ автоматаар уншуулахгvй байх хэрэгтэй. Жишээлбэл флаш хийхэд танд сонголт бvхий цонх нээгддэг шvv дээ. Эсвэл өөр зvйлс нээгдэж таны ямар нэг юман дээр даруулах гэдэг. Тэгэхээр та тvvнийг нь шууд хаагаад хөтчөө ашиглаад флаш дискийг харах хэрэгтэй. Флаш диск вирустэй, та антивирусгvй бол та шууд л вирустэх тул та антивирусгvй бол огт флаш гэх мэт зvйлсийг залгаж болохгvй.

2.Интернэтээр хэсч байх vедээ та элдэв зvйлийг хэзээ ч бvv суулга. Элдэв янзын зар сурталчилгаа гэх зэргийг суулгаж болохгvй. Ихэнх тохиолдолд таныг хуурч суулгуулах гэсэн вирусvvд байдаг юм. Тэдгээр нь vvнийг суулгавал танд ашигтай, тустай, та мөнгө олж болно гэх зэргээр бичсэн байдаг.

3.Бидний өдөр тутам хэрэглэдэг Yahoo messenger нь вирусний уурхай юм. Тvvнээс хамгаалахыг хvсвэл та найз нөхдөөсөө ирж байгаа олон төрлийн холбоосууд дээр дарах хэрэггvй. Та анзаарсан бол хэзээ ч ангилиар ярьж байгаагvй найзууд чинь миний нvцгэн зургийг vзээрэй энэ тэр гэсэн англи vгийг дарах холбоосын хамт явуулж байсан байх. Тэр бол вирусийн хийж байгаа ажил бөгөөд найзад чинь огт хамаагvй. Зvгээр л тvvнд суусан вирус ажлаа хийж байгаа юм.

4.Дараагийн зvйл бол захиа. Захианд вирус хамтад нь ихээхэн илгээдэг бөгөөд тvvнийг нээхэд л та вирустэнэ. Танд танихгvй хvнээс танихгvй захиа ирсэн байвал нээх хэрэггvй. Ихэнхдээ ангуучид маань та тэдэн сая доллар хожлоо, та энэ уралдаанд тvрvvллээ гэсэн захиа ирvvлдэг. Та ямар нэг уралдаанд оролцоогvй л юм бол юу гэж тvрvvлж, мөнгө төгрөг авах билээ.

5.Элдэв зvйлийг хэзээ ч бvv суулга! Хvмvvс элдэв зvйлийн программ хаанаас ч юм олоод суулгачихсан байдаг. Мэдээж танд хэрэгтэй таны ажилд нэмэртэй программаа та өөрөө олоод мэдээд суулгаж байвал айх аюулгvй. Харин интернэтээс олсон, юуг нь мэдэхгvй элдэв программ. Саяхан би нэг найзынхаа компьютерийг засахад 20 шахуу төрлийн юу нь мэдэгдэхгvй программ байв. Тvvний ихэнх нь интернэт сурталчилгаа vзvvлэгч вирусvvд байсан бөгөөд тvvний антивирусийг тэдгээр нь эвдсэн байсан юм.

6.Порно!!! Порно болон эротик, хулгайн программ хангамжийн буюу хакеруудын сайтаар зочилж огт болохгvй! Энэ бол миний танд хэлэх хамгийн том анхааруулга. Хvмvvс мэдээж ихэнх нь ийм сайтуудаар тэнэх дуртай байдаг. Гэхдээ эдгээр сайтууд нь антивирустэй байсан ч гэсэн хялбархан танд vvрлэж антивирусийг чинь ажиллагаагvй болгодог.

7.Хэд хэдэн антивирус суулгаж болохгvй. Зарим хvмvvс би гурван анти­вирустэй яах ч vгvй гэж ярьж явдаг. Vнэндээ бол нэг антивирус нь нөгөөгөө ажиллагаагvй болгочихдог юм. Жишээлбэл, зөвхөн вирусээс хамгаалдаг программ дээр Spyware –с хамгаалдаг программ нэмж суулгаж болно. Гэхдээ л ихэнх тохиолдолд ингэх шаардлага байхгvй. Сvvлийн vеийн программууд эдгээрийг бvгдийг нь багтаачихсан байдаг юм.

Дээрх сануулгуудыг та хvлээж аваагvй бол та мянга антивирустэй байгаад ч хэрэггvй. Учир нь та өөрөө вирус гэдэг зvйлийг орж ирэх бололцоог нь хангаж өгч байгаа тул таны буруутай vйл ажиллагааны дvнд таны антивирус ажиллахгvй болон та вируст баригдана.

Та харин яг одоо антивирус хайж байгаа бол, http://tech.orloo.info -д байгаа огт vнэгvйг нь хэрэглэхийг санал болгоё.

Харин нэгэнт вирустсэн бол ихэнхдээ та өөрөө устгах боломжгvй! Мэргэжлийн хvнд хандахыг зөвлөж байна. Энэ талаар мэдлэг муугаас компьютер дээрээ байсан олон хэрэгтэй мэдээлэл, ажлаа устгах уршигтай.



Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment