2010/02/01

-Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр
Оюу толгойн ордыг ашиглах Хєрєнгє оруулалтын гэрээнд гарын vсэг зурах ёслолын ажиллагаанд хэлсэн vг.
Монгол Улсын эрхэм Ерєнхийлєгч єє,
Монгол Улсын Их Хурлын эрхэм дарга, гишvvд ээ,
Монгол Улсын нийт ард иргэдээ,
Эрхэм хєрєнгє оруулагчид аа,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Єнєєдєр Монголчууд бидний олон мянган жилийн туршид мєрдєж ирсэн цаг тооллоор шороон vхэр жилийн намрын дунд сарын арван долооны билигт сайн єдєр тохиож байна.
Энэ єлзий тєгєлдєр, билигт сайн єдєр нийт Монголчууд бидний хувьд олон жилийн туршид хvсэн хvлээж байсан Ємнєговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн алт-зэсийн орд газрын хєрєнгє оруулалтын гэрээнд гарын vсэг зурах тvvхэн цаг мєч сая тохиолоо.




Монгол орон ашигт малтмалын арвин их нєєц баялагтай гэдгийг бид олон жилийн туршид ярьж ирсэн боловч єнєєгийн байдлаар илрээд байгаа ашигт малтмалын нєєцтэй харьцуулбал эдийн засгийн эргэлтэд оруулж, vр ашгийг нь хvртэж байгаа ашигт малтмалын томоохон орд газар чамламаар цєєн байгаа билээ.
Газрын хєрсєн доорх баялаг бол эцэг, євгєдийн маань vеэс хойч vеийн бидэндээ євлєж vлдээсэн арвин их баялагийн нэг хэсэг юм. Бидэнд зєвхєн газрын баялаг бус тvvнээс ч илvv vнэ цэнтэй буурал тvvхийн маань бахархалт єв, зуун зууны хур шингэсэн оюуны асар их баялаг, монгол хvний золбоо хийморь, авъяас билиг цогцолж байгаа гэдгийг бид мартах учиргvй бєгєєд байгалийн баялгаа монгол хvнийхээ, Монгол Улсынхаа хєгжлийн хурдасгуур болгоход эдгээр хvч нєєцєє бvрэн ашиглах ёстой билээ.

Оюу толгойн алт-зэсийн орд газрын Хєрєнгє оруулалтын гэрээг боловсруулах vйл явц сvvлийн 4 жил гаруй хугацаанд vргэлжилж, єнгєрсєн жилvvдэд 2 удаагийн УИХ, 3 удаагийн Засгийн газрыг дамжин хэлэлцэгдэж, хэлэлцэх хирээр улам бvр чамбайрч, сайжирсаар єнєєдрийг ийнхvv хvрлээ.

УИХ-аас хєрєнгє оруулагчидтай гэрээний тєслийг хэлэлцэн тохирох талаар Засгийн газарт 2008 оны 12 дугаар сарын 40 дугаар тогтоолоор єгсєн vvрэг, удирдамж, мєн тvvнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор удаа дараа гэрээний тєслийг хэлэлцээд єгсєн удирдамж, чиглэлvvд, УИХ-ын гишvvдийн гаргасан санал, зєвлєгєє нь гэрээг байгуулах vйл явцыг эрчимжvvлж, монголын талаас тавих шаардлага, шалгуурыг тодорхой болгож єгснєєс гадна хэлэлцээр хийж буй Засгийн газрын ажлын хэсэгт найдвартай ар тал, ємєг тvшиг болж ирсэнийг онцлон тэмдэглэж байна. Эрхэм гишvvд Та бvхний гэрээний тєслийн талаар гаргасан санал, зєвлєгєєнд Засгийн газар онцгой анхаарал тавьж, гэрээний зvйл, заалтуудад тусгаж ажилласан гэдгийг хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Их Хурлаас бидэнд итгэн даалгасан vvргийн дагуу манай хамтарсан Засгийн газар Оюу толгойн бvтээн байгуулалтыг ажил хэрэг болгон эхлvvлж байна. Улс vндэстний хєгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж буй Оюу толгойн эрин зууны бvтээн байгуулалтыг єлгийдєлцєх тvvхэн vvрэг хариуцлага, хувь заяа бидэнд ногдсонд бахархаж байна.
Гэрээний тєслийг эцэслэх явцад Vндэсний Аюулгvй байдлын зєвлєлєєр удаа дараа нухацтай хэлэлцэж, гэрээг боловсруулах, чамбайруулах ажилд дэмжлэг туслалцаа vзvvлсэн Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн Элбэгдорж Танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн ємнєєс гvнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Гэрээний тєслийг боловсруулах, хэлэлцэх явцад УИХ, Засгийн газрын байгууллагуудаас гадна манай ард иргэд, тєрийн бус байгууллагууд, эрдэмтэн мэргэд, судлаачид vнэ цэнтэй олон сайхан санал боловсруулж ирvvлж байсан нь гэрээний тєслийг илvv оновчтой, илvv ул суурьтай болоход ихээхэн хувь нэмэр оруулсаныг онцлон тэмдэглэе.
Оюу толгойн орд газрыг ашиглах хєрєнгє оруулалтын гэрээг байгуулснаар Монголын ард тvмэн, тєр засаг энэхvv гэрээнээс хэдий хэмжээний vр ашиг, єгєєж хvртэх вэ гэсэн гол асуудал олон нийтийн анхаарлын тєвд байх нь зvй ёсны хэрэг юм.

Хєрєнгє оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний vр дvнд бид Оюутолгойн тєслєєс Монголын талд ногдох vр єгєєжийг нэрлэсэн vнэ цэнээр 53 хувьд хvргэхээр тохиролцоонд хvрч чадлаа.
Vvнээс гадна Монголын талд буюу манай нийт эдийн засаг, ард иргэдэд ногдох vр ашгийн талаар зарим цєєн жишээг дурьдвал:
• Оюу толгойн тєслийн бэлтгэл ажлын vе шатанд 4000-5000 хvн ажиллаж, шууд болон шууд бус байдлаар 10000 ажлын байр шинээр бий болох юм. Тєслийн ашиглалтын шатанд 2500-3500 хvн ажиллах бєгєєд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм;
• Уурхайн vйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2- 2,5 тэрбум ам доллараар нэмэгдэж, гадаад валютын маань улсын нєєц арвижина;
• Жилд дунджаар 580 гаруй сая ам долларын татварын орлого улсын тєсєвт орж, тєслийн vргэлжлэх хугацаанд нийт татвар, орлого 29 гаруй тэрбум ам долларт хvрч, тєсвийн орлогын найдвартай эх vvсвэр буй болж, эдийн засаг, нийгмийн олон чухал асуудлыг шийдвэрлэх таатай нєхцєл бидэнд бvрдэнэ;
• Уурхайг дагалдан говийн бvсэд авто зам, тємєр зам, эрчим хvч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бvхий дэд бvтэц байгууламжууд баригдаж, говийн бvсийн эрчимтэй хєгжлийн эхлэл ийнхvv тавигдана;
• Уурхайн цаашдын єдєр тутмын vйл ажиллагаанд шаардлагатай бараа, бvтээгдэхvvнийг нийлvvлэх, vйлчилгээ vзvvлэх зэрэг бизнес шинээр бий болж, манай олон арван аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн vйл ажиллагаа, ашиг орлогод сайнаар нэн нєлєєлєх юм.

Гэвч гэрээнд гарын vсэг зурснаар газар дор байгаа эрдэс баялаг єєрєє хєрсєн дээр гарч ирэхгvй, хєрєнгє мєнгє болон хувирахгvй нь дэндvv тодорхой юм. Цаашид Оюу толгойн орд газрын олборлолтын ємнєх бэлтгэл ажлыг хангах, уурхайг байгуулах, олборлолтыг явуулж эхлэхэд цаг хугацаа, хєрєнгє хvч шаардагдах болно. Энэ бvх vйл ажиллагаанд манай иргэд, vvний дотор ажил эрж хайж байгаа залуучууд єєрсдєє гар бие оролцох, ажлын байртай, цалин орлоготой болох єргєн боломж, vvний хажуугаар бас vvрэг хариуцлага ирж байна.
Хєрєнгє бэл, хангалуун амьдрал єєрєє аяндаа бvрдэхгvй. Ажил хєдєлмєр, хичээл зvтгэлийн vр дvнд л амьдрал цогцолдог. Ийм л жамтай эрээн хорвоо. Ажил хийсэн хvн ам тосдоно гэж бидний монголчууд ярьдаг. Иймээс бид єнєєдєр хэрэгжvvлж эхлэх гэж байгаа энэ томоохон тєслийг бодит ажил хэрэг болгон, улс орныхоо эдийн засаг, улмаар айл єрх бvрийн аж амьдралд илvv ахиц дэвшил гаргахын тєлєє шаргуу хєдєлмєрлєх шаардлагатай болж байна.

Монгол улс одоогоос 10 жилийн ємнє буюу 1998 онд 150 орчим сая долларын эрдэс бvтээгдэхvvнийг экспортод гаргаж байсан байна. Харин єнгєрсєн 2008 оны байдлаар эрдэс бvтээгдэхvvний экспорт vvнээс яг 10 дахин нэмэгдэж 1,5 тэрбум ам долларын эрдэс бvтээгдэхvvнийг Монгол улс экспортод гаргажээ. Тэгвэл Оюу толгой тєслийн олборлолтын ажил эхлэмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны тvвшнээс 2 дахин нэмэгдэж, 3,0 тэрбум гаруй ам долларт хvрэхээр тєлєвлєгдєж байна.
Оюутолгой энэ тєсєл нь дор хаяж 50 жилийн хугацаанд хэрэгжих урт хугацааны тєсєл учир тєслийн єгєєжийг нь зєвхєн єнєєгийн бидний vеийнхэн хvртэх бус, єнєєдєр цэцэрлэг, яслид хvмvvжиж аав ээжийнхээ хайранд єсч торниж байгаа та бидний vр хойч vеийнхэн ч гэсэн энэхvv тєслийн vр єгєєжийг хойшид ч хvртсээр байх юм.
Оюу толгой болон уул уурхайн бусад томоохон тєслийг Монгол улсын эдийн засгийн хєгжилд илvv урт удаан хугацаанд, тогтвортой vр єгєєж єгдєг тєсєл болгохын тулд эдгээр тєслєєс орж ирж буй орлогыг Монгол улсын хєгжлийн, хєрєнгє оруулалтын, тогтворжуулалтын зэрэг сангуудад байршуулан ашиглах замаар улам арвижуулан, vр єгєєжтэй ашиглах тогтолцоог буй болгохыг хамтарсан Засгийн газар, бид бvгд зорьж байна.

Миний бие 2007 оны 11 дvгээр сард Монгол улсын Ерєнхий сайдаар анх томилогдсоны дараа УИХ-ын чуулганд хэлсэн vгэндээ улс орны хєгжлийн vндэс суурийг улам бэхжvvлж, хєгжvvлэхэд чиглэгдсэн таван гол тулгуур буюу таван тєгєлдєршлийн талаар тодорхой зорилт дэвшvvлж байсныг та бvхэн санаж байгаа байх.
Єнєєдєр байгуулж байгаа Оюу толгой тєслийн Хєрєнгє оруулалтын энэхvv гэрээ нь байгалийн баялагийн ашиглалтыг тєгєлдєршvvлэх ажлын гарааны торгон зурвас болж байна. Гэрээ байгуулагдсаны дараа Монгол улсад орж ирэх урьдчилгаа тєлбєрийн хєрєнгийг юуны ємнє хvн амынхаа бvртгэлийг боловсронгуй болгон тєгєлдєршvvлэх зорилго, чиглэлээр ашиглах нь зvйтэй юм. Монголын тєрийг Монгол Улсын иргэнтэй нь нягт холбосон бvртгэлээ тєгєлдєршvvлэх нь байгалийн баялгаасаа олох ашгаа ард иргэддээ эх орны хишиг, эрдэнийн хувь хэлбэрээр хvртээхдээ чухамдаа тэгш, шударга байх vндсэн зарчим, ажлын арга хэлбэрээ тєгєлдєршvvлэх гол vндэс суурь болно гэж vзэж байна.

Ийнхvv Оюу толгойн орд газрын хєрєнгє оруулалтын гэрээг байгуулж, цаашдын vйл ажиллагааг шуурхай єрнvvлснээр бидний дэвшvvлж, хэрэгжvvлж ирсэн таван тєгєлдєршлийн зорилтын эдийн засаг-нийгмийн чиглэлтэй эхний гурав нь биелж эхэлж байгаад Монгол Улсын Ерєнхий сайд миний бие хязгааргvй их баяртай байна.
Хэдэн жилийн дараа Монгол улсын эдийн засаг илvv тєрєлжсєн, олон тулгуур бvхий хєгжингvй бvтэцтэй, ашигт малтмалыг боловсруулах эцсийн бvтээгдэхvvний vйлдвэрлэл vлэмж хєгжсєн, єрсєлдєх чадвар сайтай улс орон болно гэдэгт би Ерєнхий сайдын хувьд огт эргэлзэхгvй байна.
Саяхан манай Засгийн газар Монгол Улсыг vйлдвэржvvлэх Хєтєлбєр баталж, зэсийн баяжмалаас цэвэр зэс ялгах цогцолборыг ойрын хугацаанд багтаан байгуулахаар шийдвэрлэснийг билигт сайн энэ єдєр монгол тvмэндээ сонордуулах нь зvйтэй гэж vзэж байна. Ийнхvv Монгол улс зєвхєн тvvхий эд бэлтгэн нийлvvлэгч бус нэмvv єртєг шингэсэн эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэгч болох зорилтот хєтєлбєрєє ханган биелvvлэх болно. Тvvнчлэн тємєрлєгийн болон газрын тосны эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх зэрэг улс орны хєгжил, дэвшилтэй холбоотой олон чухал асуудлууд тус Хєтєлбєрт тусгагдасныг энэ дашрамд бас дуулгая.
Оюу толгой тєслийн хєрєнгє оруулалтын гэрээг байгуулахын тєлєє хvчин чармайлт гарган ажилласан манай УИХ, Засгийн газрын алс хэтийн хvсэл эрмэлзлэл, зорилго нь чухамхvv ирээдvйн энэ сайн сайхан хєгжлийн тєлєє чиглэгдэж ирсэн юм шvv гэдгийг Монгол Улсын Ерєнхий сайдын хувьд Монгол улсынхаа нийт ард иргэддээ, хойч vеийнхэндээ хандаж хэлэхийг хvсч байна.

Монгол Улсад ойрын жилvvдэд хэрэгжих уул уурхайн олон томоохон тєслvvдийн эхлэл болж байгаа Оюу-толгой тєслийн vйл ажиллагаанд амжилт хvсч, Монгол улсын сан хємрєг цаашид улам арвижин баяжиж, ард иргэдийн маань аж амьдрал улам бvр єєдлєн дээшлэхийн єлзийтэй ерєєлийг єргєн дэвшvvлье.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment