2010/02/09

Залуу жvжигчин О.Цэнгэл: Хөвгүүд надад биш киноны маань дүрд л дурладаг
ansu103.jpgХvvхэд багачуудын vзэх дуртай “Цоглог” хєтєлбєрєєр олны танил болох гараагаа эхэлсэн залуу жvжигчин О.Цэнгэлийг “Жижигхэн биеэсээ гарамгvй авъяастай энэ охин ирээдvйтэй сайн жvжигчин болно доо” хэмээн vзэгчид ам сайтай байсан. 
Ингээд тvvнтэй уулзаж vзэл бодлоос нь хуваалцсанаа хvргэж байна.
-МVОНТ-ийн Хvvхдийн нэвтрvvлгийн редакцийн хєтлєгч мєн шинэ залуу жvжигчин гэдгээр чинь чамайг хvмvvс мэддэг. Єєрийгєє дэлгэрэнгvй танилцуулахгvй юу?
-Тийм ээ, “Цоглог” хєтєлбєрийг багагvй хугацаанд хєтєлсєн. Тэндээс их зvйлийг сурсан гэж болно. Намайг Оюунбатын Цэнгэл гэдэг. Одоо МУИС-ийн Утга зохиолын ажилтан, сэтгvvлчийн гуравдугаар дамжааны оюутан.
Хvмvvс чамайг СУИС-ийн жvжигчний ангид сурдаг гэж ойлгодог шvv дээ. Яагаад сэтгvvлч болохоор шийдэв?

-Миний зорилго байсан юм аа. Кинонд тоглоно гэдэг бол миний сонирхол гэж болно. Єєрийгєє уран бvтээлч, жvжигчин хvн гэж хэлэхгvй ээ. Харин жvжиглэх гэхээсээ илvv жvжиглэхээр оролддог гэвэл зохих байх. Энэ хоёр хоорондоо зєрєлдєєд байх мэргэжлvvд биш, харин ч ойрхон гэж боддог. Нэг нь сурлага, нєгєє нь урлаг судлах ухаан. Одоогоор ахтайгаа хамт “Хvний хєгжлийн илтгэх хэмнэл” тєвд багшилж байна. Хvvхдvvдэд илтгэх урлаг, харилцааны соёл, биеэ хэрхэн зєв авч явах талаар заадаг юм. Ялангуяа хvvхдvvдэд зєв тєлєвшил олгох зорилгоор vйл ажиллагаа явуулдаг байгууллага л даа.

-Хэзээнээс багшилж эхэлсэн бэ. Хэр сайн багш вэ, олон шавьтай болж байгаа байх?
-2008 онд манай тєв байгуулагдсан тэр цагаас багшилж эхэлсэн. Сурагчдынхаа хувьд би жижигхэн гэхээсээ илvv багш нь, эгч нь байж чаддаг гэж бодож байна. Тус тєвийг эх орноо гэсэн сэтгэлгээтэй хэсэг залуус нэгдээд, єєрсдийнхєє бор зvрхээр байгуулсан учраас сайхан санагддаг. Манай сурагчид намайг сайн багш гэж боддог бол би олон шавьтай байх шvv./инээв.сур/ Харин би сайн багш байж чадахгvй бол шавьтай гэж хэлэхээсээ ичнэ. Хvvхдийн сэтгэл, оюун ухаан гэдэг бол юу ч бичээгvй цагаан цаас гэсэн vг. Тэр цагаан цаасан дээр юу бичиж эхлэх нь маш чухал. Жинхэнэ сайн багш нарын хажууд би “шал ногооноороо” амьтан байгаа. Цэвэрхэн цаасыг ногооноор будчихвал муухай болно биз дээ. Тиймээс ногоон болгочихгvйн тєлєє хичээж байна.

-Vеийнхнээсээ тvрvvлж олны танил болсон. Ер нь єєрийгєє их мундаг хvн болчихлоо гэж бахархах vе гарч байв уу?
-Єєрийгєє vнэлдэг гэхээсээ илvv єєртєє хvч єгдєг. Чи чадна, бvхнийг хийх ёстой, бvх зvйл бvтнэ гээд л урам єгдєг. Єєрийгєє хэр хэмжээнд vнэлнэ тэр хэмжээнд хvн чамайг ойлгоно гэж боддог.

-Тэгвэл бардам зан чамд байдаг байх нь ээ?
-Бардам зан хvнд байх ёстой. Ер нь миний бодлоор муу зvйл, муу зан гэж байхгvй, бас сайн зан ч байхгvй. Бvх зvйл нэг хэвийн тvвшинд байдаг. Хvмvvс сайн, муу зангийнхаа доозыг хэтрvvлээд байдаг юм шиг санагддаг. Аливаа юмны хэмжээ хязгаар хэтэрвэл муу зvйл болдог байх л даа.

-Vзэгчдийг байлдан дагуулж чадсан “Боолын гэрээ” киноны талаар асуухгvй єнгєрч болохгvй байх. Энэ кинонд тоглох боломж хэрхэн тохиов?
-Энэ их азтай тохиолдол байсан гэж бодож байгаа шvv. Анх “Сайн уу, амьдрал минь” кинонд тоглосныхоо дараа найруулагч Болд ахын болоод бусад уран бvтээлчдийн бvтээлийг будаа болгоод хаячих шиг боллоо. Тухайн vед чадваргvй юм гэж єєрийгєє голсон. Тэгж байтал манай найруулагч намайг дуудаад “Боолын гэрээ”-ний дvрийг надад танилцуулсан. Би чадах уу, vгvй юу гэдэг асуудалд орчихоод байлаа.

Хэрвээ чадахгvй бол бусдын хийх гэж байгаа хєдєлмєрийг сvйтгэхээсээ ємнє больсон нь дээр гэж бодсон. Нєгєє талаас єєрийнхєє чадварыг хvмvvст харуулах том боломж олдсон. Хамгийн хэцvv нь хэрвээ чадахгvй гэж хэлвэл Болд ахынхаа итгэлийг алдах байлаа. Угаасаа хvний итгэлийг алдана гэдэг маш том хариуцлагаас зугтахтай адил. Тиймээс надад vгvй гэж хэлэх эрх байгаагvй. Тэгээд л кинондоо орсон доо.
-Хvний хvчинд автаж, амиа хорлох гээд хvнд хэсгvvд байсан шvv?

-Тийм ээ. Маш хvнд байсан. Тэр хэсгvvдийн зургийг авахуулчихаад єєрєє vзээгvй. Тэгээд киноныхоо нээлтийг хийсний дараа л амьсгаа авсан шvv. /инээв. Сур./
-Тэр хэсэгт тоглохын тулд єєрийгєє хэрхэн бэлтгэж байв?
-Бэлдэх хэрэггvй гэж бодож байсан. Тэр vеийнхээ эмоуцийг л гаргасан. Би тэр хvчиндvvлдэг хэсэг дээр яг л жинхэнээсээ болсон явдал шиг хvлээж авсан. Киногоо ч мартаад ерєєсєє бодит амьдрал руу орчихсон, зураг авалт дууссаны дараа нэг хэсэгтээ шокноос гарч чадахгvй байсан.

-Vvнээс болоод чиний ойр дотныхон болоод найз нєхдийн харилцаанд єєрчлєлт орсон уу?
-Хvмvvс ингэж асуугаад байдаг юм, жинхэнээсээ тийм зvйл болсон юм уу ч гэж байх шиг. Гэхдээ миний гэр бvлийнхэн, найз нєхєд намайг байгаагаар минь хайрладаг. Тиймээс ямар ч єєрчлєлт гараагvй ээ. Харин найзууд маань “Vхэж байгаа хэсэг аймаар байсан. Гэхдээ vхэж байгаа дvр бvтээхээр мєнхєрдєг юм гэнэ лээ. Манай Цэнгэл мєнхрєх нь дээ” гэж хэлж байсан./инээв.сур/

-Цаашид кинонд тоглоно биз дээ. Хvмvvс тийм дvр бvтээчих юмсан гэж ярьдаг л даа?
-Боломж гарвал тоглоно гэж боддог. Эсрэг дvр бvтээхийг хvсдэг.
-Яагаад, муухай биш vv?
-Vгvй ээ. Хvмvvст таалагдахгvй зvйл л хийгээд байдаг болохоос эсрэг дvр бvхэн муу гэсэн vг биш шvv дээ. Хvн бvхэн єєрийнхєє аз жаргалын тєлєє тэмцдэг, эсрэг дvрийнхэн ч гэсэн тэгдэг.
-Эротик киноны санал ирвэл хvлээж авах уу. Хvмvvс залуу насныхаа гоо vзэсгэлэнг дэлгэцэнд мєнхлєх сайхан гэдэг?

-Би одоохондоо жаахан байна. Гэхдээ эроток кино ч гэсэн урлаг шvv дээ.
-Тэгвэл єєрийгєє том болсон гэж vзсэн цагтаа тийм дvр бvтээнэ гэж боддог байх нь ээ?
-Энэ тал дээр нэлээд нухацтай бодох байх. Дээр нь vнэхээр тогломоор байвал єєрийгєє нэлээд хугацаанд бэлдэнэ. Ар гэрийнхэнтэйгээ ярилцаж зєвшєєрєл авна. Манайхан энэ тал дээр их ёс жудагтай хандах байх.
-Хэрвээ чи тийм дvр бvтээхийг vнэхээр хvсч байлаа гэж бодоход гэрийнхэн чинь зєвшєєрєхгvй бол?
-Vнэхээр их хvсч байвал манайхан намайг ойлгох байх. Тэгээд ч би хамгийн хайртай эрх охин нь юм чинь. /инээв. сур/ Хамгийн гол нь гэр бvлийнхнийхээ саналыг хvлээн авч зєв шийдвэр гаргах байх.

-Ингэхэд “Хувьсал” продакшны залуу жvжигчин амиа хорлосон гэж vнэн vv?
-Тийм ээ. Тэр хvнд энэ амьдрал боллоо гэж бодогдоод л хорвоог орхисон байх. Энэ талаар сонсоод маш их цочирдсон.
-Нэг кинонд хамт тоглож байсны хувьд тvvнийг хэр сайн мэддэг байв. Яагаад тийм vйлдэл хийсэн юм бол?
-Харамсалтай явдал болсон л доо. Гэхдээ энэ бол тvvний л сонголт. Ямар миний ах тийм алхам хийчихсэн биш. Тvvнд би харамсаад, яасан бол гэж шаналаад байх шаардлага байхгvй. Тэгээд ч миний ах тийм тэнэг vйлдэл хийх хvн биш.

-Чиний сайн, муу жvжигчин гэдгийг vзэгчид шvvн тунгаах байх. Ер нь чамд шvvмжлэл ирдэг vv?
-Ирнэ шvv. Гэр бvлийнхэн найз нєхєд маань хэлдэг.
-Тэдэнд гомдох vе байв уу?
-Тийм шvvмжлэлийг сайнаар хvлээж авдаг. Гомдохгvй ээ.

-Миний бодлоор “Гоёлын даашинз” кинонд чиний бvтээсэн дvр нэг л зохихгvй байсан. Жvжиглэлт, бас Пvvжээгийн найз болох нь чамд бvр ч зохиогvй?
-Уг нь би єєрийгєє энэ дvрээр эвдэхийг л оролдсон юм. Гэхдээ vзэгчдэд таалагдаагvй бол яах вэ дээ, би алдаагаа засна. Аальгvй, аманцар охины дvр бvтээх гэж єєрийгєє эвдэхийг хvссэн юм л даа. Надад бол энэ дvр таалагддаг л даа. Харин манай Пvvжээ эгч мундаг байсан шvv.

-Чамд дуугvй сууж байгаад жинтэйхэн vг хэлдэг тиймэрхvv хvний дvр зохих байх?
-Магадгvй ээ. Хvнд зохих, зохихгvй дvр гэж байдаг л байх.
-Кинонд тоглоход жvжигчнээс хэр их зардал гардаг вэ. Ер нь зарлагаа нєхєж чаддаг уу, нэг кинонд тоглоод хэдий хэмжээний хєлс авдаг вэ?

-Гайгvй шvv. Хувцас хэрэглэлийн асуудлыг цаанаас нь зохицуулж єгдєг. Миний тоглосон гурван кино гурвуулаа тийм байсан. Тэгэхээр орлого нь давах байх. Оюутан хvний хувьд боломжийн санагддаг.
-Ингэхэд хэр сайн оюутан бэ. Олны танил хvмvvс сургуульд сурч байгаа хэрнээ хичээлдээ явахгvй, тэгсгээд дипломоо худалдаад авчихдаг шvv дээ?
-Харин тийм ээ, иймэрхvv хандлага байдаг шvv. Миний хувьд сайн оюутан байхын тулд хичээж байна. Нэг, хоёрдугаар курст байхдаа их сул байсан. Харин энэ жилээс хичээж байгаа. Манай ангийнхан намайг багш нараас их ємєєрнє. Зарим багш нар надад дургvй юм шиг санагддаг. Энэ дашрамд ангийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Чамайг ойлгодоггvй багш нар байдаг гэсэн vг vv. Гэхдээ чиний хийсэн уран бvтээлийг хэрхэн vнэлдэг бол?
-Нэг хэсэг нь гайгvй болсон байна гэж vнэлж байхад нєгєє хэсэг нь их дургvй байдаг л даа. Уул нь би багш нартаа CD-гээ єгсєн л дєє. Харин vзсэн эсэхийг нь мэдэхгvй л юм.
-Найз хєвгvvнтэй юу?

-Байхгvй ээ. Хєвгvvд их хуурамч юм шиг санагдаад байдаг юм.
-Яагаад вэ, чамайг сонирхдог хєвгvvд олон байдаг биз дээ?
-Надад биш киноны дvрд л дурладаг байх. Эсвэл зvгээр л гаднах байдалд.
-Чамд хэн нэгэн vнэн сэтгэлээсээ дурлахыг vгvйсгэж болохгvй байх. Эсвэл хэн нэгэнд ингэтлээ гомдчихсон юм уу?

-Гаднах Цэнгэлд бус миний дотоод ертєнцийг ойлгох хvн одоохондоо алга. Гомдсон ч удаа байгаа, гомдоосон нь ч байгаа л байх. Тэгэхээр энэ бvхэн нэгэнт єнгєрсєн хэрэг. Би єнгєрснєє бус, ирээдvйг хараад л явмаар байна.


-Тэгэхээр анхны хайртай учирсан байх нь ээ. Хайр гэж чинийхээр яг юу юм бэ?
-Хайр дурлалтай учирсан эсэхээ хэлж мэдэхгvй л юм. Ингэхэд хайр ганцхан юм уу, олон юм уу. Эсвэл хайр гэж байдаг юм уу гэж би хvмvvсээс асуумаар санагддаг. Жинхэнэ vнэнч хайр бол эцэг эхийн хайр. Жишээ нь хэн нэгэн аваарт ороод бєгсєн бие нь мэдээгvй боллоо гэж бодъё л доо. Гэтэл тvvнийг эмнэлэгт байхад єтгєн шингэнийг нь хэн зєєж цэвэрлэх вэ. За яах вэ, тvvнд хайртай гэж хэлээд байгаа хэн нэгэн, бас найз нєхєд нь хэдэн удаа цэвэрлэж єгєх байх. Харин дараа нь яваад л єгнє. Гэтэл эцсийн эцэст тvvнд хэн vлдэх вэ. Мэдээж эцэг эх, ах эгч, дvv нар нь л vлддэг. Тэгэхээр хайр хайрын дотроос гэр бvлийн хайр л хамгийн vнэнч байх гэж боддог.

-Ирээдvйн амьдралаа сайн сайхнаар тєсєєлдєг байх. Тэгвэл чи зорилгодоо хvрэх алхмаа хийсэн гэж боддог уу?
-Мэдээж ирээдvйгээ сайн сайхнаар тєсєєлдєг. Их урт шатны нэг дэх гишгvvр дээр хєлєє тавиад байна. Зорилгодоо хvрэх яагаа ч vгvй байна.

-Зав гаргаж ярилцсанд баярлалаа. Сvvлчийн асуултыг чамд vлдээе?
-Аз жаргалтай амьдрал гэж байдаггvй, харин аз жаргалтай єдрvvд гэж байдаг. Тэгэхээр энэ єдрvvдээ олон байлгахын тєлєє бvгдээрээ хийж бvтээх хэрэгтэй юм шvv, залуус а
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment