2010/02/09

Хүний үхлийг урьдчилан харж мэддэг чадвартай муур...
   vhell_meddeg.jpg Эрдэмтэд түүний энэ чадварыг тайлбарлаж чадахгүй байна. Английн нэгэн эмнэлэгт амьдардаг Оскар нэртэй муур гадна байдлаараа бусдаасаа онц ялгараад байх юмгүй. Гэхдээ тэрээр өвчтөнүүдийн үхлийг урьдчилан мэддэг гайхамшигтай чадвартай
амьтан. Алдаа бараг гаргахгүй, зарим үед эмч нараас ч түрүүлээд хүний үхлийг мэддэг гэнэ.





Оскар ойрын хугацаанд үхэж болзошгүйгээс өөр өвчтөнүүдтэй хамт удаан байх нь маш ховор. Бие нь муудан үхэж байгаа өвчтөнтэй тасагт түүнийг оруулахгүй бол хаалгыг нь хумсаараа самардан орж байж санаа нь амардаг гэнэ.
Нэг удаа сониуч эмч нар түүнийг удахгүй үхнэ гэж бодсон өвчтөний орон дээр тавьжээ. Оскар шууд үсэрч буун өөр өвчтөний орон дээр гарчээ. Гэтэл муур алдаагүй болох нь удахгүй тодорхой болсон байна. Тэр өвчтөн нь үнэхээр тэр оройноо нас барж, харин эхнийх нь ахиад хэдэн өдөр амьдарчээ. Одоо тус эмнэлгийн ажилтнууд Оскарт үнэхээр итгэсэн тул өвчтөнүүдийн хэн нэгний орон дээр түүнийг байгааг харах юм бол ар гэрийнхэнд нь мэдэгддэг болсон байна.
Өвчтөнүүдийн ар гэрийнхэнд энэ нь огтхон ч эвгүй санагдахгүй байгаа гэнэ. Харин ч тэд ойр дотны хүнээ бурхны оронд явах үед ирж амжихгүй бол дэргэд нь хэн нэгэн байна гэдэгт баярладаг аж.
Эмч мэргэжилтнүүд Оскарын энэ гайхамшигтай чадварыг тайлбарлаж чадахгүй байгаа ч энэ нь ямар нэг тохиолдол биш гэдгийг батлан хэлж байна. Таван жилийн хугацаанд муур хэдэн арван хүний үхлийг урьдчилан таамагласан, нэг ч удаа алдаж байгаагүй аж. Амьтан үхэж буй бие организмын ялгаруулдаг зүйлийг мэдэрдэг байж болох юм гэж нэгэн эрдэмтэн таамаглажээ.
 
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment