2010/02/09

Дуучин Болд БНХАУ-ын хvндэт иргэн болж хөшөөгөө Бээжинд босгуулахаар клип бүтээжээ
ansu28.jpgДуучин Болд БНХАУ-ын хvндэт иргэн болж хvрэл хєшєєгєє Бээжинд босгуулахаар клип бvтээжээ“В” продакшиний ерєнхий продюссер дуучин Л.Болд “Камертоны” гэдэг хаяган доороос гараад удаж байгааг бvгд мэднэ. Мэдрэмжтэй, чадалтай,
авъяастай залуу уран бvтээлч маань єєрєє чансаатай бvтээл олныг туурвихын зэрэгцээ араасаа олон залуу дуучныг хєтлєн гаргаж байгаа билээ. Тvvнчлэн энэ ялдамд олон царайлаг охидыг клипэндээ тоглуулан амьдралынх нь замыг засаж єгч байгааг бид мэднэ. Нас залуу, царайлаг охид голдуу тоглосон клипvvдийг харсан хэн ч шууд л Болдынх гэж таньдаг болоод байгаа юм. 
Тэгвэл царайлаг охидоор “зодож” хийдэг тvvний євєрмєц шийдэлтэй клипvvд дээр “Нулимснаас харамласан хайр” дууны клип нь нэмэгджээ. Монголдоо тєдийгvй хєрш гvрэнд маань хvртэл хаданд гарч тэрбум, тэрбум хvний нvдний нулимсыг мэлмэрvvлэн Ху Жинтао даргаас БНХАУ-ын тєрийн дээд одон медаль гардан авч болзошгvй єргєн дэлгэр утга агуулгатай энэ клипэнд нэлээдгvй мєнгє зарсан нь ойлгомжтой байгаа бэгєєд уг клипний утгыг 1960-иад оны vед БНМАУ-ын ємнєд хил дээр болсон нэгэн vйл явдлаас сэдэвлэсэн юмсанж. Агуулга нь эх орныхоо дархан хилийн манаанд зогсч байсан нэгэн монгол цэрэг санамсаргvй тохиолдолорр хилийн торонд орооцолдсон цаасан шувуугаа авахаар гvйж ирсэн хятад охинд сэтгэлтэй болж орхино.
Мєнєєх хятад охин нь ядуухан данжаадын хvvхэд бололтой гэртээ жигнэсэн мантуугаа цаасанд боон нууж авчирч єгєхєд хилийн манааны бvх монгол цэргvvд ам хамраа олохгvй булаалдан идэж буй vзэгдэнэ. Хариуд нь нєгєє монгол цэрэг ганц ширхэг хуруудны хэлтэрхий ч болтугай єгєхгvй байгаа нь нэг жаахан тиймхэн. Ийнхvv дуучин Болдын уянгалаг хоолойны аясаар хятад монгол хоёр залуугийн хайр дурлал vргэлжилсээр хамгийн сvvлд нэгэнт таслагдсан тємєр торны эрхээр яг л хойд урд Солонгосын киног санагдуулам vйл явдал єрнєнє. Яах аргагvй хоёр єєр орны иргэд учир Монголын харуулын цэргvvд хятад охиныг баривчлах гэтэл зугтан гvйж яваад гранатанд єртєн агаарт цацагдан дэлбэрчихэж байгаа юм. Vнэхээр гашуун гунигтай тvvх.
Гэхдээ харамсалтай нь 1960 оны vед Монголын хил орчимоор нэг ч хятад айл хараахан нэвтэрч амжаагvй байсан тул ядаж євєр монгол охинд сэтгэлтэй болсоноор vзvvлсэн бол зvгээр байлаа. Гэхдээ яахав ямар тvvхэн кино биш тэр хамаагvй. Харин Хятад, Монгол хоёр vндэстэн ингэж хилийн тємєр тороор зааглагдах утгагvй юм гэсэн далд санааг санамсаргvй ил гаргаж ирсэнээрээ Бээжин дэх Ар Монголыг хариуцсан хороонд бол vнэлж баршгvй гэнэтийн олз болжээ.
Удахгvй Євєрмонголын телевизээр Болдын клип байнга цацагдан улмаар Хятадын сувгуудаар ч цацагдан орчуулагдаж, хит болох нь эргэлзээгvй. Хит болоод зогсохгvй цаашилбал Хятад Монгол хоёр орны ураг холбох харьцаанд vнэлж баршгvй гавъяа байгуулсан хэмээн магтагдан сайшаагдаж Ху Жинтао даргаас БНХАУ-ын хvндэт иргэний алтан vнэмлэх гардаж Бээжин юм уу Хєх хотод хvрэл хєшєєг нь босгочихсон байх вий.
Болдод заавал хилийн хайчаар таслагдсан хоёр залуугийн хайр сэтгэлийн тухай клип хийх санаа тєрсєн бол ОХУ-ын буриад ч юм уу эсвэл Тува ядахдаа л Шинжааны казак гээд олон талаас нь бодож vзсэн бол дээр байх байлаа. Энэ рлон хувилбар байхад заавал хятад охиныг гол дvрээр сонгож авсанаараа Жамъяан хуурчийн зээ гэдэг нэр тєрд нь сэв суулгаж басхvv урд хєршид алдарших шалтгаан болох шиг боллоо. Гэхдээ зvгээр нэг малчин залуу биш буу барьсан хилийн цэрэг хятад охинд сэтгэл алдран уйлж унжиж байгааг харуулсан энэ клип эдvгээ манай улсыг газрын зургандаа оруулчихаад ичих ч vгvй ярзайтал инээж суугаа урд хєршийнхєнд хачин их таалагдана
 
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment