2010/01/25

Энэ жилийн цагаан сараар шинийн 1-н хоёр өдөр тохиожээ
1.93.jpg -Цагаан сарын баярын амралтын өдрийг тогтлоо- Монголчуудын үндэсний баярын нэг Цагаан сар удахгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ.
Монгол зурхайн /Төгсбуянтын цаг тооны бичиг/ тооцоогоор Цагаан сарын баярын хаврын тэргүүн шар бар сарын шинийн 1-н нь аргын тооллын 2010 оны хоёрдугаар сарын 14,15-ны өдрүүдэд тус тус тохиож байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 2010 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн  Бямба гарагт хаврын тэргүүн сарын битүүн, 14-ний өдрийн Ням гарагт шинийн 1-н, 15-ны Даваа гарагт шинийн 1-н, 16-ны өдрийн Мягмар гарагт шинийн 2-н таарч байгаа гэнэ.

Эл асуудлыг хуралдаанаар хэлэлцээд холбогдох хуулиудыг үндэслэн 2010 оны хоёрдугаар сарын 14,15,16-ны өдрүүдийг Цагаан сарын баярын амралтын өдөр байхаар тогтсон байна.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment