2010/01/25

'''NEW MOON'' кино тун удахгүй монголын дэлгэцнээ
oyuka44.jpgНю-Йорк Таймс сонины энэ оны төдийгүй, сүүлийн 15 жилийн бэстселлер болж чадсан цус сорогчийн хайрын түүх Америк болон Канадын өсвөр насныханыг байлдан дагуулж байна. Стефени Мэерийн бичсэн энэхүү дөрвөлсөн зохиол хэвлэгдсэн даруйдаа 
залуусыг шуугиулж, дэлхийн олон орны хэл дээр хэвлэгдэн гарчээ. Тун удахгүй монгол хэлээр ч гарнаа гэсэн. Уг номын эхний хоёр боть нь кино болжээ. Цувралын хоёрдугаар анги болох "New Moon"кино нээлтээ хийсэн даруйдаа нэг өдрийн дотор олсон ашгаараа Хойд Америкийн "Box-office"-д шинэ амжилтыг тогтоож байсан юм. Өнгөрсөн жилийн амжилтыг 62.2 сая доллараар "Bat-man"-ны түүх, "The Dark Knight" кинонууд тогтоож байсан юм. Кино энэ сарын 22-нд Өргөө кино театарт нээлтээ хийх гэж байгаа юм байна. 
 
Зохиолд Хүлиет хэмээх уугуулуудын тухай өгүүлдэг. Хүлиет бол Америкт үлдсэн цөөхүүл уугуул омгийн  нэг бөгөөд яг зохиол дээр гардаг шиг Фоксд байдаг гэсэн. Далайн эрэг дээр оршдог Хүлиет омгийнхонтой номын зохиолч Стефени уулзсан тухайгаа ярихдаа "Тэд байгалийн их хүчтэй. Би тэдний ярианаас хүн-чонын тухай домог сонссон. Тэгээд судалж үзтэл мөсөн галав хүртлэх үеийн домогт хүн-чоно олон байдаг гэж түүх судлаачид үздэг юм билээ" гэжээbusy
 
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment