2010/01/25

Төмрийн хүчил уушигны хорт хавдрыг эмчилж байгааг эрдэмтэд баталлаа
1.69.jpg  Уушигны хорт хавдрын үед төмрийн хүчил хэрэглэхэд хавдрын генийн түвшинд нөлөөлж, эмчилгээний өндөр үр дүнтэй байгаа талаар Америкийн эрдэмтэд мэдээлжээ. Тус улсын Хавдрын үндэсний төвийн санхүүжилтээр 2001 онд эхэлсэн судалгаанд
тамхинаас үүдэлтэй хорт хавдраар шаналж буй 10,000 гаруй өвчтөнийг сайн дурын үндсэнд тулгуурлан эмчилгээнд хамруулахад төмрийн бэлдмэлийн эмчилгээ тодорхой үр дүнтэй нь батлагдсан аж.


Өвчтөнд төмрийн бэлдмэлээр баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж, тодорхой хугацааны давтамжтай шинжилгээ авчээ. Тэгэхэд төмрийн хүчил хавдрын өсөлтийг дэмждэг р16, MGMT хэмээх генийн хөгжлийг бууруулсан байна. Дашрамд өгүүлэхэд, эмчилгээнд хамрагдагсдын 75 хувь нь эмэгтэйчүүд байсан гэнэ.
 Хүн, амьтан төмрийн хүчлийг хоол хүнсээрээ авдаг бөгөөд шулуун гэдсэнд нь шимэгдэх хэлбэрээр шингэдэг юм байна. ногоон өнгийн ургамал, шошны төрлийн ургамал, исгэгч буюу дрож, элэг, зөгийн бал болон хивэгт тэрхүү хүчил их хэмжээгээр агуулагддаг.

Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment