2010/01/28

"Brangelina's family" байхгүй болж, Брэд хуучин эхнэрлүүгээ...
z19.jpgМанай гарагийн хамгийн алдартай бас аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүл өдөр бүр л ямар нэг дуулиан, шуугиан тарьж байдаг. Үнэндээ тэд тарьдагүй, өчүүхэн нэг үйлдэл нь л өөрөө сенсаци болчихдог байх л даа. Хосууд зургаан хүүхдээ дагуулан дэлгүүр хэсэх нь,
эсвэл наран шарлагын газар амрах нь, зүгээр л нэг салхилах нь хүртэл холливуудын хамгийн топ мэдээ болж хувирдаг. Тэр дундаа олон олон алдартай хосын адилаар нэг л өдөр салах байх гэсэн хардалт Брэд, Энжи хоёрыг байнга

мөшгидөг. Яг одоо ч гэсэн хосууд хоёр тийшээ болон, хөрөнгөө хуваах гэж байна гэх цуу яриатай зэрэгцэн Брэдийг хуучин эхнэр Женидээ татагдах болсон гэх цуу холливуудын хэвлэлийн топ мэдээ болж байгаа. Энэ яриаг дэвэргэх гэсэн мэт  “Brangelina’s family”  “SAG awards”-д хүрэлцэн ирээгүй нь олон хүнд салалтын талаар баттай сэтгэгдэл төрүүлсэн аж. Харин “People” сэтгүүлээс Брэд, Энжи хоёрыг шагнал гардуулах ёслол дээр ирээгүй нь хүндэтгэх шалтгаантай байсан хэмээн тайлбарласан байна. Учир нь Брэд тэр үеэр “Haite”-д хандив цуглуулах телевизийн нэвтрүүлэгт орж байсан бол, эхнэр нь зураг авалттай байж таарч. Гэхдээ л хосууд албан ёсоор няцаалт өгөөгүй байгаа нь өнөөдрийг хүртэл фэнүүдийг нь эргэлзүүлээд байгаа юм. "Brangelina's family" байхгүй болж, Брэд хуучин эхнэр, жүжигчин Женнифер Анистонруу явах эсэхийг цаг хугацаа л харууна биз ээ.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment