2010/01/29

APPLE” шинэ ноутбук бүтээлээ

Posted by hacker_teddy On 1/29/2010
“APPLE” шинэ ноутбук бүтээлээ 1.131.jpg Apple” компани “ iPad” хэмээх шинэ ноутбук бүтээжээ. Тус компанийн захирал  Стивен Жобс өчигдөр Сан-Франциско хотод хэвлэлийн бага хурал хийлгэж энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. “iPhone”-оос арай том хэмжээтэй ноутбук нь товчлуургүй мэдрэгч дэлгэцтэй юм байна.






Шинэ ноутбук интэрнетэд байдаг номнуудын электрон хувилбаруудыг шууд татаж авч хадгалах боломжтой. “Apple” компани “Penguin”, “ Macmilliam”, “Harper Collins” компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулчихаад байгаа билээ. Шинэ ноутбукийн дэлгэц нь нэг инч буюу 2,5 см зузаан, 16-64 гегабайт багтаамжтай бөгөөд жин нь ердөө 700 гр юм байна. Харин мэргэжилтнүүд шинэ ноутбукийг “table computer” хэмээн нэрлэсэн бөгөөд салбартаа хувьсгал хийх шинэ бүтээгдэхүүн болсон хэмээн үзэж байгаа юм.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment