2010/01/31

Дэлхий Нар хоёрын хоорондын зай яагаад холдоод байна вэ?
 nardelh.jpg  Дэлхий Нар хоёрын хоорондын зай улам бүр холдож байгааг одон орончид тэмдэглэсэн буй. Тэгвэл энэ нь тэдний хоорондох зайд хар биет улам бүр ихээр хуралдаж байгаатай холбоотой ажээ. Италийн Үндэстний цөмийн физикийн институтын
профессор Лоренцо Йорио тухайлбал дэлхийн тойрог замын хэмжээсүүдийн хурдны өөрчлөлт Нарны аймагт хар биет байнга хуримтлагдаж байдагтай шууд хамааралтай болохыг тогтоосон байна. Тэрхүү ид шидийн гэмээр хар биет зөвхөн таталцлын харилцан үйлчилгээгээр л орчлонт ертөнцөд нөлөөлж байдаг байна.
Профессор Лоренцо Йорио өмнөх ажилдаа Америкийн сансрын "Пионер" аппаратын хурд чухам яагаад саарч байгааг мөн судалжээ. Тэгэхэд тэрбээр сансрын аппаратын хурд саарсныг таталцлын хүчний нөлөөллөөс болсон гэж тайлбарлаж хараахан болохгүй юм байна гэсэн гаж гэмээр дүгнэлт хийжээ.

Сүүлийн жилүүдэд хийсэн шинэ шинэ хэмжилт Дэлхий Нар хоёрын хоорондох дундаж зайтай тэнцэх одон орны нэгж жил ирэх тутам улам бүр нэмэгдэж байгааг харуулжээ.

Үүний шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ л одод манай орчлонт ертөнцтэй нэгдэн нийлэх явцдаа хар биетийг түүний зүг улам бүр татаж байдаг нь үнэн бололтой.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment