2010/01/21

Өгүүллэг

Posted by andy_pj On 1/21/2010
Шагнал
Сайн байна уу? Хүндэт найз минь
Найз минь цөхрөл гэдэг төгсгөл юм байна.Харин хайр гэдэг зүйл хүний амьдралын жаргалын эхлэлюм байна. Гэвч тэр аз жаргал удаан үргэлжилэхгүй учир нь амьдрал утга учиртай болхийн цагт, энэ орчлонгоос явах цаг нэгэнт болчихсон байдаг энэ нь бид нд бурхнаас өгсөн сүүлийн шагнал юм байна.Миний хувьд энэ шагналыг авах цаг болсон гэж
би бодож байна.



Учир юу гэж магад,хоёр нүд минь худал хуурмагийг харсаар байгаад ,сэтгэлийн минь нүдийг сохолчихож.Шунал тачаал,цөхрөл, гунигийг хүмүүс жаргал гээд андуурчихаж.Хэл минь бузартаж,чихийг минь бөглөчихөж.Би бузар дунд орших нүгэл болж,бурхан дунд буй буг болсон байна.Өршөөл энэрэл гэж амьд хүн байсансан бол өршөөл гуйхад минь намайг өшиглөх байсан биз.Хоёр гараараа би бузарт хөтлүүлэн, чөтгөрийг даган, нүглийг үйлдсэн.Чи намайг юу хийсэн гэж санана.Хар усанд толгойгоо мэдүүлж,савнаасаа бусдыг дийлэхгүй,сархадын савдагтай нөхцөн. Энэ бие нүд, гар ,чих минь цөм чөтгөрийн мэдэлд орж түүний утсан күкэлдэй болон,тэр өөрийн гараар минь хүсэл, мрөөдөл, зорлиго, тэмүүлэлийг минь устгуулсан. Хайр гэдэг зүйлийг хайсаар ертөнц дээр орь ганцаар мэт яван, хажуудаа байсан хайрыг харалгүй хайлуулчихаж.Орчлонд намайг гэж сарвайх ганцхан дүүгээ чөтгөр,буг хоёртой нийлээд ,би толгойг нь мөлжчихөж.Хүний амьдралыг эдээр хэлбэл лифт гэлтэй.Тэд хүний сайныг лифтэнд суулган авч явдаг.Харин адгийн мууг нь л үлдээдэг.Тэр доор үлдсэн хүмүүс атаархал, хорсол, гуниг ,бахдалыг аз жаргал хэмээн эндүүрсээр энэ хорвоогоос халидаг . Би ингэж амьдрахыг хүсэхгүй байна .Харин амар амгалан ертөнцөд ,дээдийн дээд аз жагалтай амьдрахыг хүсч байна .Тийм болохоор би бурхны өгсөн сүүлчийн шагналыг авахыг хүслээ.
За баяртай, найз минь

Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment