2010/01/29

Дуучин М.Нара: Би машинаа оригинал CD-гээр чимэглэдэг   mahshshsiin.jpg Олны танил хүмүүсийн эдэлж, хэрэглэж байгаа зүйлс хүмүүсийн сонирхлыг хамгийн их татдаг. Тиймээс бид  Дуучин М.Нарагийн  машинд зочиллоо.
-Нара ямар маркийн машин хөлөглөдөг вэ?
-“Nissan Fuga” гэдэг Япон машин унаж байна





-Машинаа хэзээ авсан бэ?
-Саяхан авсан. Орж ирээд нэг, хоёр л хонож байна даа.

-Таны хэд дэх машин бэ?
-Урд нь олон машин барьж байсан. Энэ миний тав дахь машин байна уу даа.

-Ер нь жолоо бариад хэр удаж байгаа вэ?
-Ер нь нилээн удаж байгаа шүү. Бараг 13 жил болж байна.

-Заримдаа дүрэм зөрчиж байв уу, ер нь хэр дүрмээ баримталдаг жолооч вэ?
-Би дүрмээ яг баримталдаг. Яахав заримдаа, бүр яах аргагүй замын бөглөрөл ихтэй үед, сэргэлэнтээд дүрмээ зөрччихдөг үе байна шүү.

-Манайхан дүрмээ баримталж чаддагүй юм шиг санагддаг, замын хөдөлгөөнд оролцоод явж байхдаа хэр цухалддаг вэ?
-Ер нь бол хэцүү шүү. Бүгдээрээ дайрна. Манайхан чинь хүлээх ухамсар жаахан хомс ш дээ. Бүгдээрээ дайрдаг, бие биеэ хүндэлнэ гэж байхгүй. Нэг нэгэндээ найр тавихгүй тэр нь жаахан дутмаг санагддаг юм.

-Тэгвэл өөрийгөө хэр жолооч гэж дүгнэх вэ, ямар дүн тавих бол?
-Жолооч тал дээрээ бол маш сайн, хангалттай. Дүрэм, соёлын тал дээр ч хангалттай сайн гэж бодож байна. Харин машин эвдрэх үед бол засч мэдэхгүй. Юу нь эвдэрсэн гэдгийг бол мэдэхгүй шүү. Дугуй хагарвал сольж чадахгүй дээ.

-Таны хүмүүс таниад зам тавьж өгдөг үү?
-Тийм зүйл байна аа, байна. Зарим нь гоё шүү гээд л, юу байна гэнэ. Зарим нэгэн хүн нь муухай хараад л өнгөрч байдаг. Тэр бүгдийг би мэдэрч байдаг.

-Замын цагдаатай маргалдах үе гарч байв уу?
-Хүн гэдэг үүднээсээ харьцдаг. Би ямар тэнгэрээс буугаад ирсэн хүн байгаа биш дээ. Хэрвээ миний буруу бол буруугаа хүлээгээд торгуулаа төлөөд явдаг. Харин их ажилтай үед шалтгаангүйгээр зогсоовол яагаад? гэж асуудаг. Нэг удаа ямар ч шалтгаангүйгээ намайг цагдаа зогсоогоод, тэр үед л жаахан түр тар хийж байсан юм.

-Одоо хөлөглөж байгаа “Nissan Fuga” машинаа рекламдвал юу гэж магтах уу?
-Nissan-ы маш олон машин манайд байдаг. Харин энэ “Nissan Fuga” нь манад хоёр л байгаа. Тиймээс Монголд хоёр байгаа машины нэг гэх юм уу даа. За тэгээд миний машин супер салонтой.

-Эмэгтэйчүүд машиныхаа салоныг чимэглэх дуртай байдаг, таны хувьд?
-Миний хувьд би оргинал салоноо CD-гээр чимэх дуртай шүү.   
-Ямар нэгэн эвдрэл гарвал хаана оношлогоонд ордог вэ?

-Энэ машин маань Nissan юм чинь Nissan-д л очих байх даа. Урд нь “HARRIER” гэдэг хар машин унадаг байсан. Одоо ч байгаа, хаяа унадаг юм. Түүнийгээ бол “Зиг заг” дээр очиж янзлуулдаг.

-Автомашины ямар нэгэн даатгалд хамрагдсан уу?
-Одоохондоо тийм даатгалд хамрагдаагүй байгаа.

-Ингэхэд энэ машинаа хэдэн төгрөгөөр авсан бэ?
-Үнийг нь хэлээд яах вэ, “Nissan Fuga” гэхээр хүмүүс мэдэх байх.

Машинаа жолоодоод явж байхдаа дуулах уу?
-Их дуулна шүү. Бараг байнга л дуулж явдаг.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment