2010/01/25


Малайз, макаод 1000 гаруй монгол охид хүний наймааны золиос болоод байна.
1.112.jpg -    Нийгмийн үймээнтэй зэрэгцэн садар самуун, бузар булай явдал дийлдэхээ болилоо
Завхайран бие үнэлэгчид баар, шөнийн цэнгээний газар, буудал, табай гээд орогнодоггүй газар гэж үгүй болжээ. Өнөөдөр Монголын нийгэм, биеэ үнэлэгчиптэйгээ эвлэрчихээд байгааг хэн хүнгүй харж, мэдсээр байгаа билээ.  Энэ асуудал нийгмийн давхарга бүрт байсаар байна. Цэцэг цэврүү шиг охид бүсгүйчүүд маань эцэг эхээс заяасан гоо үзэсгэлэн, ариун сайхан бие цогцсоо бузарлан, бусдад үнэлүүлэн, хэдэн халтар төгрөгний төлөө эрүүл мэнд, энэ буй насаа гутаан доромжилж явааг юу гэх вэ.

Нийгэм задарч, хөл толгой нь мэдэгдэхээ байсан цагаас л урьд өмнө нь дуулдаж байгаагүй сэтгэл эмзэглүүлсэн явдлууд чих дэлсэх болсон. Ингэж нийгмийн үймээнтэй хөл зэрэгцэн садар самуун, бузар булай явдлууд газар авч эцэсдээ дийлдэхээ болиод байна. Саяхан “шалиг” эрсийг зугаацуулдаг “Ягаан тууз” нэртэй янхны булэглэл хүртэл бий болсон сурагтай. Тэдний нэг нь “Манай бүлгийнхэн бидэнд хандсан ямар ч хамаагүй хүмүүст үйлчилдэг. Тарган туранхай, өнпөр нам, хар шар хамаа байхгүй. Би хоёр, гурван ч негртэй унтаж үзсэн. Тэд секстээ сайн, бие эрхтэн нь сонин хачин гэж ярьдаг болохоор анхандаа би өөрөө хайж олсон гээд бодчих. Үүгээрээ би бахараж явдаг” гэж ярьсан байх юм. Юу болж байнаа. Дээр нь ДОХ хэмээх борооны хар үүл хоёр сая гаруйхан хүн амтай манай улсын дээр ирчихээд тахлын харангаа дэлдэн буйг харж суугаа төрийн түшээд минь ниргэсэн хойно нь хашгирав гэдэг л битгий болоосой. Нэгэн цагт төрийн хар хайрцагт байсан охид бүсгүйчүүд маань дэлхийгээр нэг бэлчиж явааг юу гэх вэ. Харийн эрийн эрхшээлд баригдан, эрлийз хүүхэд төрүүлж, энэ биеэ худалдахаар эх орноосоо дүрвэн зугтсаар байгаа тэд ямар хор хөнөөлийг араасаа дагуулан буйгаа хараахан ойлгоогүй л яваа байх даа.
-    Эрээнд төвлөрсөн манай 400 гаруй бие үнэлэгчид нэгнийхээ амийг хороох зэрэг онц хүнд гэмт хэрэгт холбогдсоор...
Сүүлийн үед хилийн чанадад манай биеэ үнэлэгч хүүхнүүд гэмт хэрэгт ихээхэн холбогдох болжээ. Хулгай хийж, худлаа ярьж, нэгнийхээ зовлогоо зовоон байж олсон хэдийг хулхидан луйвардах нь ч бүр энүүхэнд. Энэ бол жирийн л нэг үзэгдэл. Өдөрт хэдэн янзаараа гарна. Бүгд хууль бус үйлдэл хийж буй хүмүүс хэндээ ч хандах вэ. Бүр ноцтой хэрэг л тарьчихгүй бол, тэгс ингэс хийгээд хормойгоо тойруулаад л байгаад байна. Тоох ч хүн алга. Хилийн цаана битгий хэл наана байгаагаа яаж ч чадахгүй байхад яалтай ч билээ. БНХАУ-ын Эрээн хотод л гэхэд Монголын 400 шахам биеэ үнэлэгч байдаг сурагтай. Тэд тус, тусын эзэмшил газартаа бүлэглэлийн зохион байгуулалттай ажилладаг гэсэн мэдээлэл байдаг. БНХАУ-ын “Ху Менд” зочид буудалд манай улсын хоёр биеэ үнэлэгч бүсгүй хятад клиентээ булаацалдан муудалцсаны улмаас нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-11 тоотод оршин суудаг Б.Уянга үйлдсэнийг тогтоожээ. Б.Уянга гэгч нь хоёр жил шахуу БНХАУ-ын Эрээн хотод биеэ үнэлж байгаа ба бусдыг бие үнэлэх явдалд татан оролцуулдаг нэгэн юм байна. Мөн Эрээнд биеэ үнэлэхээр очсон Н.Заяа гэгч бүсгүй буудалд хамт хоносон хятад эрийн халаасыг хоослоод гарах гэсэн боловч хаалга нв цоожтой байсан учир цонхоор нь гарч яваад унаж амиа алджээ. Хятадын бээжин хотод биеэ үнэлдэг байсан Б.Нарангэрэл саяхны нэг өдөр Улаанбаатар хотод иржээ. Тэрээр гэртээ ирэхдээ нэг л биш байсан тул түргэн дуудаж үзүүлэхэд сэтгэцийн гүн цочролд орсон байж. Одоо тэрээр Шар хадны хэмээн нэрлэж заншсан сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаа сурагтай. Биеэ үнэлж амар хялбар аргаар хэдэн төгрөг олох гэсэн ухвар бодол эцэст нь ийм байдалд хүргэж байна. Хилийн цаана энүүхэн Эрээнд байдад нэг иймэрхүү л байна.
-    Нэг эмэгтэйг 500-5000 ам.доллараар худалддаг Монгол залуус ТЕГ-т баривчлагдав.
Сайн дураараа биеэ үнэлэх явдлаас гадна хүчээр үнэлүүлэх буюу охид бүсгүйчүүдийг хил давуулан худалдаалах явдал газар авсаар. Энэ нь нийгэмд ажилгүйдэл, ядуурал газар авснаас үүдэлтэй гэж үзэж болно. Гадаадад гарч гайгүйхан цалинтай ажил хийж, амьдралаа дээшлүүлчих гэсэн бодолтой охид, бүсгүйчүүдийн гэнэн байдлыг ашиглан хуурч, өндөр цалинтай ажил санал болгож, хил давуулан худалддаг явдал газар авсаар. БНХАУ-ын Хонгконг, Макаогийн засаг захиргааны тусгай бүс болон Малайз улсад нэг эмэгтэйг 500-5000 ам.доллараар худладаж байсан Монгол залуусыг ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилсан байна. Охид бүсгүйчүүдийг хил давуулан худалдаалах гэж байна гэсэн мэдээллийн дагуу Замын-Үүдийн зочид буудалд байрлаж байсан хоёр этгээдийг баривчилсан нь энэ байжээ. Тэд дахин зургаан эмэгтэйг хил давуулан худалдахаар завдаж байсныг илрүүлсэн байна. Байцаалтын явцад 18-23 насны охид, эмэгтэйчүүдийг удаа дараалан хил давуулан худалдаалж байсан нь тогтоогджээ. Монголын зарим иргэд, гадаадын иргэдтэй хамтран үгсэж охид, бүсгүйчүүдийг хуурч мэхлэх аргаар хил давуулан худалддаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд байгаа нь нилээд хугацааны өмнө тогтоогдсон. Хүн наймаалагчид нь хуурч мэхлэн хил давуулан гаргасан охид, бүсгүйчүүдээ хорих, мансууруулах эм тариа хийх, мэс ажилбарт хүчээр оруулах зэргээр эрүүл мэндийг нь хохироодог байна. ТЕГ Малайзад 500, Макоад 500 гаруй охид хүний наймааны золиос болоод байгааг тогтоожээ. 2009 онд охидын биеийг үнэлүүлэх зорилгоор хил давуулсан хэргээр зургаан бүлэгт Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээр эрүү үүсгэн шалгасан байна. Тухайлбал Н.Мандухай гэгч нь А,А гэх хоёр охиныг ОХУ-аар хил давуулан худалдаалах гэж байсныг мөн М.Баатарчулуун нь Н гэдэг эмэгтэйг хил давуулан худалдаалсан байсныг илрүүлэн шалгажээ. Хүмүүн та 10 сар ариун хэвлийдээ тээж, энэхэн орчлонд хүн болгож өсгөсөн энхрий охиноо хар санаатны гарт, харь орон руу алдчихвал ямархан байх бол. Бодох л зүйл
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment