2010/01/31

Жүжигчин Николас Кейж ба суши-баарны зөөгч бүсгүй
1.143.jpg Жүжигчин Николасын анхны эхнэр Америкийн жүжигчин Патрисия Аркетт, хоёр дахь нь ардар дуучин Элвис Пресдигийн охин Лиза Мария Пресли байсан. Түүний анхны гэрлэлт зургаан жил үргэлжилсэн бөгөөд хосууд ийм олон жилийг яаж байнгын
хэрүүл, маргаан дунд тэвчин өнгөрүүлсэн юм бол гэдгээ салсныхаа дараа л ухаарсан гэдэг. Харин Пресли тэр хоёрын гэрлэлт ердөө л 109 өдөр үргэлжилсэн.
    Гэтэл Николасын гурав дахь хайрын роман зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа агаад жүжигчин өөрийгөө хамгийн аз жаргалтай хүнд тооцож буй гэнэ


Түүний гурав дахь эхнэр нь суши-баарны жирийн нэг зөөгч. Николас Кейж, Эллис Ким нар Лос Анжелес хотын нэгэн шөнийн клубт танилцжээ.
Тэр үед 20 настай Ким зөөгч хийдэг байсан боловч Кейж түүний гоо үзэсгэлэнд соронздуулж, нийгмийн зиндааг нь ч хайхрах сөхөөгүй болсон гэдэг. Ингээд тэдний хооронд халуухан роман үүсч, удалгүй гэрлэсэн байна.
    2004 оны долдугаар сарын 30 нд Кейж, Ким нар Калифорнийн хойд зүгт орших хувийн мал аж ахуйн фирмдээ хуримын ёслолоо даруухнаар хийжээ. 2005 оны аравдугаар сард тэд Кал-Эл хэмээх хүүтэй болов. Тэдний хайр сэтгэл одоо хүртэл гал халуун хэвээр бөгөөд аз жаргалаар дүүрэн амьдарч байна
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment