2010/01/28

Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа нээгдлээ
1.125.jpg Цагаан сарын баярт зориулсан хүнс, бараа, цагаан идээний үзэсгэлэн худалдаа Мэдээллийн технологийн үндэсний паркт өчигдөр эхэллээ. Энэхүү үзэсгэлэн худалгааг “Гүч PR” компаниас санаачлан зохион байгуулдаг бөгөөд ирэх сарын хоёрныг хүртэл үргэлжлэх юм байна.
Тэнд тавгийн боов, айраг, цагаан идээ, бэлэг дурсгалын зүйлс, монгол нэрийн ноос ноолууран хувцас, арьс ширэн эдлэл, аньс чацаргана, төрсөн ордны ээлтэй чулуу гэх мэт төрөл бүрийн эд барааг үйлдвэрийн үнээр нь болон хямдралтай худалдаалахаар авч ирсэн байлаа. Худалдаачдыг хүнс, бараагаа дэлгэж тавихаас өмнө үзэсгэлэнгийн үеэр шимийн архи сурсан хүмүүс хэд хэд байсан ч ололгүй буцаж байгаа харагдав.
Харин бусад төрлийн цагаан идээ хангалттай ихээр тавигдсан байлаа. Айраг нэлээд үнэд орж нэг литр нь 2000 төгрөг хүрсэн байв. Хурууд 4500/кг/, аарц 2500/кг/, загсаасан өрөм 7000/кг/, цагаан тос 2500/кг/, хорхой ааруул 6500/кг/, базмал ааруул 8000/кг/, ээзгий 2500/кг/, бор тос 4000/кг/, төгрөг байсан. 
 
Цагаан идээнээс хамгийн их үнэтэй нь сүү хурууд байсан бөгөөд нэг кг нь 12000 төгрөгөөр зарагдаж байсан юм. Харин нэг литр сүүг 400 төгрөгөөр зарж байв. Хэвийн боов төрөл төрлөөрөө байсан ч бүгд адил үнэтэй. Шар тосонд багсарч чанасан нь 1400-1500 төгрөг, ургамалын тосонд цанасан нь 1100-1200 төгрөг байлаа. Хэвийн боовыг 21 ширхгээр авбал суурь еэвэн дагалдана, 15 ширхгийг авбал дунд еэвэн дагалдуулна гэж очсон хүн бүрт хэлж байгаа сонсогдов. Нэмж хэлэхэд бурхан дээр тавьдаг шогшгой нэг ширхэг нь 700 төгрөг байна лээ. 
Мөн ноос ноолуур, арьс ширэн эдлэл хийдэг хувь хүн, компаниуд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь зарахаар дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг нэлээд их татаж байв. Үүнд хөөрөгний даалин хатгалтаасаа хамаарч 10-100 мянга, ширэн бүс 35 мянга, мөнгөн бүс 100 мянган төгрөг байсан бол ноолууран цамц, даашинз, ороолт, малгай үйлдвэрийн үнээрээ зарагдаж байлаа. Арьс ширээр хийсэн бэлэг дурсгалын зүйл болон хэтэвч, ханын зураг сэлтүүдийг ч авч ирсэн байв.
Харин энэ үеэр үнэд ороод байсан аньс, чацарганын шүүс нэлээд хямдарч 450 грамм нь 1300 төгрөгөөр, төрөл бүрийн жимсний чанамлууд 7500 төгрөгөөс доош үнэтэй байлаа. Цагаан сараар гэгээн Валентины баярын өдөр давхцаж байгаа билээ. Энэ өдөрт зориулсан дээрээ бичигтэй, зүрхэн хэлбэртэй болон бусад шоколадуудыг авч ирсэн байв. Үзэсгэлэнд эх орны нэрийн бүтээгдэхүүн монгол малын цагаан идээ, эх орны хөрсөнд ургасан жимс жимсгэнэ тавигдсанаараа онцлог байсан юм.
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment