2010/01/25

Дэлхийг шуугиулж буй “Аватар”-ыг Хятадад гаргахыг хориглов
  awwitt.jpg  Хятадын vзэл суртлын хорооноос дэлхий дахиныг шуугиулж буй Холливудын хит кино “Аватар”-ыг єєрийн кино театруудаар гаргахыг хоригложээ. Энэ сарын 23-наас 2-D хувилбараар гарч эхлэх байсан “Аватар” зєвхєн Хятадын кино театруудаас 500 сая 
  юань буюу 45 сая фунтын орлого олох байв. Vзэгчид ч аль хэдийнэ киноны тасалбараа худалдан авч эхлээд байсан ч одоо тасалбараа буцааж, мєнгєє эргvvлэн авахад хvрээд байна. 
 
 
Бээжингийн vзэл суртлын хорооноос “Аватар”-ыг хориглосон шалтгааныг vзэгчид тус кино руу хошуураад дотоодын уран бvтээлчдийнх нь орлого хаагдана гэсэн болгоомжлолтой холбон тайлбарлаж байна. Тvvнчлэн энэ кинонд гарах харгис халдлагыг vзэгчид Хятадын тєрийн бодлоготой зvйрлvvлэн бодож магадгvй гэж эрх баригчид нь vзэж байгаа гэнэ.  
Categories:

0 Сэтгэгдэл:

Post a Comment